PEEL SHOT EXFOLIATING WHITE RICE AMPOULE
Үхэжсэн арьс, барзгар бүтцийг зөөлөн гуужуулж, өнгөө алдсан арьсыг толигор, тунгалаг гэрэлтсэн болгох будаатай ампуль









2–5 хоногт · 150,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Арьс барзгартаж, өнгө нь гундах эсвэл суурь будалт жигд суухгүй үед хэрэглэх угааж арилгадаг гуужуулагч ампуль. Зөөлөн иллэг хийхэд гелэн бүтэц нь жижиг бөөгнөрөл үүсгэн өнхөрч, гадаргуугийн үхэжсэн эс болон хуримтлагдсан бохирдлыг арилгахад тусална. Арьсыг зөөлөн, толигор болгож, шинэхэн гэрэлтсэн төрхийг сэргээнэ.
Будааны хивэгний ус болон PHA нь арьсны барзгар бүтцийг арчлах бол PENTAVITIN, Сквалан, 3 төрлийн Гиалуроны хүчил нь гуужуулалтын дараах чийглэг байдлыг дэмжинэ. Ниацинамид болон будааны ханд нь арьсны өнгийг жигд, гэрэлтсэн харагдуулах арчилгааг хослуулна.
Арьсны төрөл: Энгийн • Холимог • Өнгөө алдсан • Барзгар бүтэцтэй арьс
Зориулалт: Үхэжсэн арьс • Барзгар бүтэц • Өнгө алдалт • Гадаргуугийн бохирдол • Суурь будалт жигд суухгүй байх
Үйлчилгээ: Зөөлөн гуужуулах • Арьсны бүтцийг толигор болгох • Гэрэлтсэн харагдуулах • Зөөлрүүлэх • Чийглэг байдлыг дэмжих
Үндсэн найрлага: Будааны хивэгний ус, Целлюлоз, PHA (Gluconolactone), PENTAVITIN (Saccharide Isomerate), Сквалан, Ниацинамид, Будааны ханд, 3 төрлийн Гиалуроны хүчил