Beauty Secrets

Та www.beautysecrets.mn цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх түүнтэй холбоотой бүх харилцааг зохицуулах Үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу.

Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь www.beautysecrets.mn цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах цахим худалдааны сайтаар бараа, үйлчилгээ худалдан авах эрхтэй болно.
  2. Хэрэглэгчийн захиалга амжилттай болсноос хойш ажлын 1-3 хоногийн дотор захиалагчийн оруулсан хаягт хүргэнэ.
  3. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Бюти Секретс” ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Компанийн лого, нэр болон бусад загварыг хуулбарлах, ошруулах, дуурайх, зөвшөөрөлгүй өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Хэрэглэгч цахим худалдаан сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон хүргэлтийн төрлүүдээс сонголт хийх, бүрэн эрхтэй.
  2. Хэрэглэгч цахим худалдааны сайтад нэвтрэх мэдээллээ бусдад задруулахгүй байх, задруулснаас холбогдож үүсэх аливаа асуудлаас сэргийлэх үүрэгтэй. Мэдээллийн нууцаа бусдад задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, заавар, найрлагын мэдээллийг авах, шаардах эрхтэй.
  4. Хэрэглэгч вэбсайтын мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
  5. Хэрэглэгч бүртгэл болон онлайн захиалгатай холбоотой оруулсан мэдээлэл (утасны дугаар, хүргэлтийн хаяг, захиалгын төлбөрийн мэдээлэл) үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу, алдаатай мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг хэрэглэгч бүрэн хариуцна.

ГУРАВ. БЮТИ СЕКРЕТС ХХК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. www.beautysecrets.mn цахим худалдааны сайтаар зөвхөн албан ёсны эрхтэй, Монгол улсад худалдан боловсруулах зөвшөөрөлтэй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг борлуулах, үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй.
  2. Хэрэглэгчийн худалдан авалт хийхэд оруулсан хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
  3. Хэрэглэгчийг захиалгын талаарх мэдээллээр хангах, захиалгыг үнэн зөв хүргэх үүрэгтэй.
  4. Өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний бүх төрлийн мэдээлэл, үнэ тариф, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, засварлах бүрэн эрхтэй.
  5. Өөрсдийн буруугаас шалтгаалан захиалгад алдаа гарсан бол гомдлыг барагдуулах үүрэгтэй.
  6. Хэрэв хэрэглэгчийн гаргасан санал гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, байгууллагаас шалтгаалсан гомдол биш бол барагдуулахаас татгалзах эрхтэй.

ДӨРӨВ. ЗАХИАЛГА, ТӨЛБӨР ТӨЛӨЛТ

Захиалга хийх:

  1. beautysecrets.mn цахим худалдааны сайтаар 24 цагийн турш захиалга хийх боломжтой.
  2. Та вэбсайтад бүртгүүлж эсвэл зочин нөхцөлөөр захиалга хийх боломжтой. Бүртгэл үүсгэн захиалга хийсэн тохиолдолд та захиалгуудаа хянах, төрсөн өдрөө бүртгүүлэн бэлэг авах, оноо цуглуулах, цуглуулсан оноогоо ашиглах зэрэг давуу талуудтай.

Төлбөр төлөх

  1. Хэрэглэгч захиалга хийхдээ банкны карт, SocialPay, StorePay, QPay нөхцөлийн аль нэгийг сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөрийн мэдээлэл системд орж ирсэнээр захиалга автоматаар баталгаажна.
  2. Хэрэглэгч Дансаар шилжүүлэх нөхцөлийг сонгож захиалга хийсэн тохиолдолд тухайн захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, баталгаажуулна. Төлбөрийг 48 цагийн дотор зааврын дагуу шилжүүлээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл дахин шинээр захиалга хийх боломжтой.
  3. Зааврын дагуу 48 цагийн дотор төлбөрийг шилжүүлээгүйгээс шалтгаалж тухайн хэрэглэгчийг захиалга цуцлагдсан тохиолдолд Бюти Секретс ХХК хариуцлага хүлээхгүй болно.
  4. Хэрэглэгч захиалга баталгаажсанаас хойш захиалгыг цуцлах, өөрчлөх, буцаах боломжгүй.
  5. Хэрэглэгчийн оруулсан имейл хаягаар захиалга хийгдсэн, захиалга баталгаажиж гүйцэтгэх шат руу шилжсэн болон амжилттай хийгдэж, хүргэлт рүү шилжсэн тухай имейл илгээгдэнэ.
  6. Захиалгын төлбөр 100% хийгдсэн, тэр тухай мэдээлэл төлбөрийн нөхцөлийг хариуцагч байгууллагаас манайд системд бүртгэгдсэн тохиолдолд захиалгыг бүрэн амжилттай хийгдлээ гэж тооцно. Захиалга хийхдээ ашигласан банк эсвэл төлбөрийн системд асуудал үүссэнээс болж төлбөр шилжигдээгүй, түүнээс шалтгаалж захиалга баталгаажихгүй саатсан тохиолдолд үүсэх аливаа асуудалд Бюти Секретс ХХК хариуцлага хүлээхгүй.
  7. Мөн хэрэглэгч BeautySecrets пэйж хуудсын чатаар илгээх, 7505-1525 утсаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд холбогдох эсвэл [email protected] хаягаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.

ТАВ. БУСАД

  1. Хэрэглэгчид олгодог нэмэлт бэлэг, урамшуулал, мини бүтээгдэхүүнүүдийг зөвхөн боломжит тоогоор гаргах ба нөөц дууссан тохиолдолд олгох боломжгүй.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв өөрчлөгдөх, шинэчлэгдэх, цуцлагдах тохиололд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг болон сошиал хаягаар тухай бүрд мэдээллийг хүргэнэ.

Буцаалт & цуцлалт

Хэрвээ та захиалгаа цуцлах, буцаалт хийх хүсэлтэй байгаа бол доорх журам, заавартай танилцана уу.

Хэрэглэгч та захиалга хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй бөгөөд буруу сонголт хийсэн, хүргэлтийн хаяг, мэдээллээ алдаатай оруулсан тохиолдолд бүтээгдэхүүнийг солих, буцаах боломжгүй мөн хүргэлттэй холбоотой үүсэх нэмэлт зардлыг хэрэглэгч өөрөө 100% бүрэн хариуцна. BeautySecrets зөвхөн алдаатай, дутуу, гэмтсэн захиалгад нэмэлтээр гарах хүргэлтийн зардлыг хариуцна.

Бүтээгдэхүүний орц найрлагаас харшлах, хамт хэрэглэж буй бүтээгдэхүүнтэй тохирохгүй байх магадлалтай тул та худалдан авалт хийхээсээ өмнө орц найрлагын дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайн танилцана уу.

БУЦААЛТ ХИЙХ

Хэрэглэгч зөвхөн дараах тохиолдолд бүтээгдэхүүнийг буцаах эрхтэй.

  • Бүтээгдэхүүний чанар, бүтцэд өөрчлөлт орсон:  Захиалсан бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн гарт очихдоо хагарсан, гэмтсэн, үйлдвэрийн алдаатай, бүтэц чанар өөрчлөгдсөн тохиолдлыг хамруулна. (Бараа бүтээгдэхүүний сав баглаа бүрэн бүтэн байх, бүтээгдэхүүний дүүргэлт 95%-аас багагүй байх)
  • Бүтээгдэхүүнээс харшилсан: Энэ тохиолдолд зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс болж харшилсан гэдгийг батлах Мэргэжлийн харшлын эмчийн бичиг, худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олголтыг хийнэ.
  • Дээрх 2 тохиолдолд хэрэглэгч Буцаалт хийх хүсэлтээ захиалга хүргэгдсэнээс хойш 48 цагийн дотор гаргах эрхтэй. Буцаалтыг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. Буцаах бүтээгдэхүүнийг авах зардлыг BeautySecrets бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч өөрөөс шалтгаалсан асуудлаас болж бүтээгдэхүүнийг зайлшгүй буцаах шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүний үнийн дүнгээс 10%-ийн шимтгэл, мөн үнэгүй хүргэлтээр авсан бол хүргэлтийн төлбөрийг суутгаж, буцаалтын барааг ирүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. Буцаалт хийх хүсэлтээ захиалга хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор гаргах эрхтэй. Хэрэглэгч буцаалт хийхдээ өөрийн биеэр дэлгүүрт авчрах ба тухайн бараа нь дахин худалдаалах боломжтой байх ёстой. (Сав баглаа боодол бүрэн бүтэн, лацыг гэмтээгээгүй, дахин худалдах боломжтой байх)
  • Нүүр будалтын бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүний хүргэлтийн явцад гэмтсэн, үйлдвэрлэлийн алдаа гарснаас бусад тохиолдолд буцаах боломжгүй тул та өнгө сонголт, бүтцийг сайн судалж худалдан авалт хийнэ үү.
  • Та буцаалт хийх хүсэлтээ BeautySecrets пэйж хуудсын чатаар илгээх, 7505-1525 утсаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд холбогдох эсвэл [email protected] хаягаар имейл илгээнэ үү.

БҮТЭЭГДЭХҮҮН СОЛИХ

Хэрэглэгч зөвхөн дараах тохиолдолд бүтээгдэхүүнийг солих эрхтэй байна.

  • Захиалсан бүтээгдэхүүний чанар, бүтэц, бүрэн бүтэн байдалд өөрчлөлт орсон
  • Захиалсан бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн хүргэгдсэн (өнгө, хэмжээ, төрөл зөрсөн)
  • Дээрх 2 тохиолдолд хэрэглэгч Бүтээгдэхүүн солих хүсэлтээ захиалга хүргэгдсэнээс хойш 48 цагийн дотор гаргах эрхтэй. Бүтээгдэхүүнийг хүргэх, солих зардлыг BeautySecrets бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч өөрөөс шалтгаалсан асуудлаас болж бүтээгдэхүүнийг солих хүсэлт гаргах тохиолдолд солих тохиолдолд захиалга хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор хүсэлт гаргах эрхтэй. Солих хүсэлтээ захиалга хүргэгдснээс хойш 24 цагийн дотор гаргах боломжтой. Хэрэглэгч солих бүтээгдэхүүнийг өөрийн биеэр дэлгүүрт авчрах ба тухайн бараа нь дахин худалдаалах боломжтой байх ёстой. (Сав баглаа боодол бүрэн бүтэн, лацыг гэмтээгээгүй, дахин худалдах боломжтой байх). Барааг өөр төрлийн бараагаар солих тохиолдолд дутуу төлбөрийг дансаар хүлээн авна, харин илүү төлбөрийг буцаан олгох боломжгүйг анхаарна уу.
  • Та бүтээгдэхүүн солих хүсэлтээ BeautySecrets пэйж хуудсын чатаар илгээх, 7505-1525 утсаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд холбогдох эсвэл [email protected] хаягаар имейл илгээнэ үү.

Дэлгүүр болон гэрээт борлуулагчдаас авсан бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй тул та сонголт хийхдээ анхаарна уу. 

ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

Хэрэглэгч захиалга хийснээс хойш 48 цагийн дотор төлбөр төлж захиалгаа баталгаажуулах боломжтой ба энэ хугацаанд захиалгад өөрчлөлт оруулах боломжтой. Нэгэнт төлбөр төлөгдөж, захиалга бэлтгэх процесс эхэлсэн тохиолдолд захиалгыг цуцлах, буцаах, өөрчлөлт оруулах боломжгүй. 

Хэрэв захиалга бэлтгэгдэж эхэлсний дараа захиалгыг цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг)-ийг барааны төлбөрөөс нь суутгаж, үлдэгдлийг ажлын 5 хоногт хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ.

Та цуцлах хүсэлтээ BeautySecrets пэйж хуудсын чатаар илгээх, 7505-1525 утсаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд холбогдох эсвэл [email protected] хаягаар имейл илгээнэ үү.