Beauty Secrets

DR. MELAXIN

Dr.Melaxin = Арьсны тодорхой асуудалд чиглэсэн судалгаа + идэвхтэй найрлага + шинэлэг арчилгаа

Hөсөө толбо, нүхжилт, үрчлээ болон арьсны сулрал зэрэг асуудалд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлдэг Солонгосын дерма арьс арчилгааны брэнд юм. Брэндийн “Slow Aging” үзэл санаа нь насжилтын шинж тэмдгийг өдөр тутмын зорилтот арчилгаагаар багасгаж, арьсны эрүүл төрхийг хадгалахад төвлөрдөг.

Арьсны асуудал бүр өөр хэрэгцээтэй гэдэгт тулгуурлан найрлага, бүтэц болон хэрэглэх аргыг хослуулсан шийдлүүдийг санал болгодог. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ эмнэлзүйн туршилтын мэдээлэл ашиглаж, үр дүн болон арьсанд үзүүлэх цочролыг үнэлэхэд анхаардаг. 

Dr.Melaxin-ийн арчилгаа нь нүүрийг бүхэлд нь арчлахаас гадна нүдний орчим, нөсөөжилттэй хэсэг, тодорсон нүх сүв зэрэг анхаарал шаардлагатай хэсэгт чиглэдэг. Ингэснээр хэрэглэгч өөрийн арьсны асуудалд тохирсон арчилгааг сонгож, өдөр тутмын хэрэглээндээ хялбархан нэмэх боломжтой.

2023

Байгуулагдсан

БНСУ

Гарал үүсэл

8

Бүтээгдэхүүн

8 бүтээгдэхүүн
8 / 8 бүтээгдэхүүн