Гишүүнчлэл
Бүртгэл үүсгэснээр та Beauty Club-ийн гишүүн болж, худалдан авалт бүрдээ оноо цуглуулна. Мөн захиалгынхаа явцыг хянах, хүслийн жагсаалт хадгалах, төрсөн өдрийн бэлэг болон гишүүдэд зориулсан онцгой урамшуулалд хамрагдах боломжтой болно.
Оноо цуглуулах
Та оноогоо онлайн болон бүх салбар дэлгүүрүүдэд цуглуулах боломжтой.
Шат ахисны бэлэг
Шат ахисны бэлэг 15%-20% хямдралын ваучер
Үнэлгээ бичэх
Бүтээгдэхүүн дээрээ үнэлгээ бичин гишүүнчлэлээсээ хамааран 50-500 оноо цуглуулах боломжтой.
Төрсөн өдрийн хямдрал
Төрсөн өдөр тань болж буй сард хямдралын ваучер бэлэглэх болно.
Үнэгүй хүргэлт
Гишүүнчлэлээс хамааран таны захиалга үнэгүй хүргэгдэнэ.
Beauty Box хямдрал
Beauty Box-оор туршсан бүтээгдэхүүний бүтэн хэмжээг авах үед level-ээс хамааран тусгай хямдрал эдлэх боломжтой.
Та бүртгэлдээ төрсөн өдрөө үнэн зөв оруулсан бол төрсөн өдрөөр тань Profile → Миний урамшуулал хэсэгт бэлгийн эрх үүснэ. Уг эрхийг төрсөн өдрөөсөө эхлэн 30 хоногийн хугацаанд салбар дэлгүүр болон онлайн захиалгад ашиглах боломжтой.
Онлайн болон салбар дэлгүүрийн худалдан авалт бүрээс оноо хуримтлагдана. Цуглуулсан оноогоо ваучер болгон хөрвүүлж дараагийн захиалгадаа хөнгөлөлт болгон ашиглана.
Freebie гэдэг нь урамшууллын нөхцөлийг хангасан үед захиалгад тань үнэгүй нэмэгддэг бэлэг бүтээгдэхүүн юм. Тухайн үед боломжтой freebie-гээ сагсны хуудаснаас сонгоно.
Бүтээгдэхүүн
Бюти Секретс нь БНСУ-ын арьс арчилгаа, гоо сайхны олон улсад танигдсан брэндүүдийг зөвхөн Албан ёсны эрхтэй борлуулдаг. Зарим брэндүүдийн хувьд Exclusive distributor буюу Монгол дахь цорын ганц албан ёсны эрхтэй борлуулагч болон ажиллаж байна.
Захиалга
Хүссэн бүтээгдэхүүнээ сагсандаа хийгээд захиалгаа үргэлжлүүлж, хүргэлтийн хаяг болон төлбөрийн хэлбэрээ сонгоно. Захиалга баталгаажмагц бүртгэлтэй имэйл хаяг руу тань баталгаажуулах мэдэгдэл илгээгдэнэ.
Сагсны хуудасны купон кодын талбарт кодоо оруулаад баталгаажуулахад хөнгөлөлт нийт дүнгээс автоматаар хасагдана. Нэг захиалгад нэг купон код ашиглана.
Та дараах хэлбэрээр төлбөрөө төлөх боломжтой
Төлбөрийн апп | QR уншуулж шууд төлөх
Qpay
Social pay
Digi Pay

Toki
Hipay
Хуваан төлөх | Худалдан авалтаа хэсэгчлэн төлөх
StorePay
Pocket
Toki Pay
Банкны карт
Бүх төрлийн карт
Дансаар шилжүүлэх
Банкны данс руу шилжүүлэг хийх
Сагсны хуудсанд бэлгийн картын дугаараа оруулахад картын үлдэгдэл нийт дүнгээс хасагдана. Ашиглагдаагүй үлдэгдэл картан дээрээ хадгалагдаж, дараагийн захиалгад ашиглагдана.
Таны захиалга баталгаажмагц бүртгэлтэй имэйл хаягт тань баталгаажсан имэйл илгээгдэнэ. Мөн өөрийн бүртгэлийн «Захиалга» хэсгээс захиалгын төлөвөө хүссэн үедээ шалгах боломжтой.
Захиалга баталгаажсан тохиолдолд захиалгад ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй.
Хүргэлт
Гишүүнчлэлийн түвшингээс хамааран хүргэлтийн төлбөр өөр дүнтэй байна:
- Hey, Beauty - 150,000₮ дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.
- Hey, Darling - 100,000₮ дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.
- Hey, Icon - Бүх худалдан авалтанд хүргэлт үнэгүй.
Улаанбаатар хотод ажлын 1-3 өдөрт хүргэгдэнэ. Орон нутагт тээврийн хуваарь болон цаг агаараас хамааран 5-7 хоногт хүргэгдэнэ. Баяр, амралтын өдрүүдэд хугацаа сунгах магадлалтай.
Захиалга хүргэлтэд гараагүй байхад хаягаа солих боломжтой. Хүргэлт эхэлсэн бол хүргэлтийн ажилтантай шууд тохиролцоно.
Бид онцгой нөхцөл байдлаас бусад үед таны захиалгыг ажлын 1-3 хоногт багтаан хүргэх болно. Хүргэлтийн төрлүүд:
- Энгийн А бүс - Гишүүнчлэлийн түвшингээс хамааран хүргэлтийн төлбөр өөр дүнтэй байх ба Hey, beauty- 150,000₮ дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.Hey, darling - 100,000₮ дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.Hey, icon - Бүх худалдан авалтанд хүргэлт үнэгүй.. Захиалга баталгаажсанаас хойш 1-3 хоногт хүргэнэ.
- Энгийн Б бүс – Захиалгын дүнгээс үл хамааран 8,500₮ байх ба захиалга баталгаажсанаас хойш 1- 3 хоногт хүргэнэ.
- Дэлгүүрээс авах - Захиалгын дүнгээс үл хамааран 0₮. Захиалга баталгаажсан өдрөөс хамаарч дараачийн Даваа, Лхагва эсвэл Баасан гаригийн 18.00 цагт дэлгүүрт хүргэгдэнэ.
- Орон нутаг - Захиалга баталгаажснаас хойш харьяа газрын гэрээт жолоочоор 3-7 хоногт хүргэгдэнэ.
- #beautybox, #maskit - Хүргэлт үнэгүй. Beauty box сонголтоо хийсэнээс хойш 7-10 хоногт хүргэнэ.
- Хямдрал, урамшуулал зарласан үед худалдан авалтын үнийн дүнгээс үл хамааран хүргэлтийн төлбөр 7,000₮ тооцогдоно
- Ажлын өдрүүдэд хийсэн захиалгын төлбөр баталгаажиж хүргэлтэнд шилжих хугацаа 1-2 хоног
- Амралтын өдрүүдэд хийсэн захиалгын төлбөр баталгаажиж хүргэлтэнд шилжих хугацаа дараагийн ажлын өдрөөс хойш 1-2 хоног
- Бүртгэлтэй хэрэглэгч вэбсайт руу бүртгэлээрээ нэвтэрч Миний захиалгууд хэсгээс захиалгын төлөв хянах боломжтой.
- Хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаягт захиалыг төлөв шинэчлэгдэх бүрт имэйлээр мэдээлэл хүрнэ.
- Захиалга амжилттай бэлтгэгдэж, хүргэлтэнд шилжсэнээр хэрэглэгчийн бүртгэлтэй гар утсанд хүргэлийн явцыг хянах линк бүхий мэдээлэх мессэж ирнэ.
Захиалгын явцаа хянах бол энд дарна уу.
- Орон нутгийн захиалгыг орон нутгийн харьяа гэрээт жолоочоор хүргэнэ.
- Буруу хаяг оруулах, хаягийн мэдээлэл дутуу байх, захиалга хүргэгдэх үеэр хүлээн авах боломжгүй байх, өгсөн хаяг дээрээ байхгүй байх, утас холбогдохгүй байх зэрэг хэрэглэгчээс шалтгаалсан асуудлаар хүргэлт буцаагдсан тохиолдолд Бюти Секретс ХХК хариуцлага хүлээхгүй.
- Хүргэлт ямар үнэтэй вэ?Гишүүнчлэлийн түвшингээс хамааран хүргэлтийн төлбөр өөр дүнтэй байх ба Hey, beauty- 150,000₮ дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.Hey, darling - 100,000₮ дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.Hey, icon - Бүх худалдан авалтанд хүргэлт үнэгүй. Харин Хүргэлтийн Б бүсэд үнийн дүнгээс үл хамааран бүх хүргэлт 8,500₮ байна.
- А бүсэд дараах дүүрэг хороод багтана.
- БГД: 1-22 хороо
- БЗД: 1-19, 22, 24-27 хороо
- СХД: 1, 3-6, 8, 9, 12-20, 22-25, 27-31, 37, 38, 43 хороо
- СБД: 1-16 хороо
- ХУД: 1-11, 15-21 хороо
- ЧД: 1-13 хороо
- Хэрэглэгчийн захиалгыг амжилттай баталгаажсанаас хойш Улаанбаатар хот дотор бол 1-3 хоногт, орон нутаг бол 5-7 хоногт хүргэлт хийгдэнэ.
- Олон нийтийг хамарсан онцгой байдал, бүх нийтийн амралтын өдөр, давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хүргэлтийн хугацаа хойшлогдож болно.
- Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн компанид шилжих үед захиалга хийхэд бүртгүүлсэн утасны дугаар болон имейл хаягаар энэ тухай мэдээлэл очно.
- Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн компанид шилжихээс өмнө хаяг солих хүсэлт гаргах боломжтой. Харин захиалга амжилттай хийгдэж, хүргэлтийн компанид шилжсэн тохиолдолд хаяг, мэдээллийг солих боломжгүй ба зөвхөн хүргэлтийн компани руу шууд холбогдож хүсэлт гаргана. Үүнтэй холбоотой үүсэх нэмэлт зардал, асуудалд Бюти Секретс ХХК хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч захиалга хийхдээ хүргэлтийн хаяг, утасны дугаараа зөв оруулах үүрэгтэй ба буруу мэдээлэл оруулснаас үүдэн гарах асуудлыг өөрөө бүрэн хариуцна.
- Буруу хаяг оруулах, хаягийн мэдээлэл дутуу оруулах, захиалга хүргэгдэх үеэр хүлээн авах боломжгүй байх, өгсөн хаяг дээрээ байхгүй байх, утас холбогдохгүй байх зэрэг хэрэглэгчээс шалтгаалсан асуудлаар хүргэлт буцаагдсан тохиолдолд Бюти Секретс ХХК хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд дахин хүргэлтэнд шилжүүлэх бол төлбөр 7,000₮ эсвэл үйлчлүүлэгч сонгогдсон салбарт ирж авах боломжтой.
- Хэрэглэгч захиалгад алдаа гарсан, дутуу очсон, гэмтсэн тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу холбогдож, Бюти Секретс ХХК-ээс шалтгаасан асуудлыг бүрэн барагдуулна.
- Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
Буцаалт
Хэрэв таны захиалга ирээгүй, дутуу, буруу эсвэл гэмтэлтэй ирсэн бол та холбоо барих маягтыг бөглөх, 7505-1525 дугаараар эсвэл BeautySecrets хуудсын чатаар холбогдоно уу. Хэрэглэгчийн үйлчилгээний мэргэжилтэн таны асуудлыг шалгаад 48 цагийн дотор эргэн холбогдох болно.
Та манай Буцаалт, Цуцлалтын журамтай танилцаж, журмын дагуу холбогдоно уу.
Subscription-тай холбоотой асуулт
#beautybox нь сар бүр шинэ арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг сонгон хүргэдэг манай Subscription үйлчилгээ юм. Багцын сонголт, үнийн мэдээллийг Subscription хуудаснаас үзнэ үү.
#maskit нь сар бүрийн шинэ 5 маскаас бүрдсэн Subscription багц юм. Гишүүд маск бүрээ туршиж үзээд сэтгэгдлээ хуваалцах боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Subscription хуудаснаас үзнэ үү.