Найрлага

Батга, улайлт болон батганы дараах бараан толбыг нэг дор арчилна
Azelaic Acid нь батга гарамтгай арьс, улайлт болон жигд бус өнгөнд зэрэг чиглэдэг олон үйлдэлт идэвхт найрлага юм. Нүх сүв бөглөрөхөөс сэргийлэх арчилгааг дэмжихийн зэрэгцээ батганы дараах бараан толбо, нөсөөжилтийг бүдгэрүүлж, арьсны өнгийг жигд харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Батга гарамтгай, улайж эмзэгшдэг, батганы дараах толбо болон жигд бус өнгөтэй арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Батга • Батганы дараах толбо • Улайлт • Нөсөөжилт • Жигд бус өнгө • Бөглөрсөн нүх сүв
Юутай хослуулах вэ?
Niacinamide — тослог, улайлт болон өнгөний арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшүүлнэ
CICA / Panthenol — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Azelaic Acid-ийг шинээр хэрэглэж байгаа бол бага давтамжаас эхлээрэй. Өндөр концентрацитай бүтээгдэхүүн эхэндээ хорсох, хуурайшуулах мэдрэмж төрүүлж болох тул чийгшүүлэх, тайвшруулах арчилгаатай хослуулах нь тохиромжтой.
Батга Батганы дараах толбо Улайлт Нөсөөжилт Арьсны өнгө
Эмзэгшиж, цочирсон арьсыг тайвшруулж, хамгаалах давхаргыг дэмжинэ
Centella Asiatica буюу CICA нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэйгээрээ танигдсан ургамлын гаралтай найрлага юм. Улайлт, цочрол, эмзэгшлийг тайвшруулахад тусалж, арьсны хамгаалах давхарга болон нөхөн сэргэлтийгдэмжинэ.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэг, улайж цочирсон, батга гарамтгай эсвэл хамгаалах давхарга суларсанарьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Эмзэгшил • Улайлт • Цочрол • Батга гарамтгай арьс • Skin Barrier
Юутай хослуулах вэ?
Ceramide — арьсны хамгаалах давхаргыг дэмжинэ
Panthenol — тайвшруулж, чийгшүүлнэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Retinol, AHA/BHA зэрэг идэвхтэй найрлага хэрэглэсний дараа арьс эмзэгшдэг бол CICA агуулсан тайвшруулах бүтээгдэхүүнтэй хослуулах нь арьсны тав тух, чийгшлийг дэмжихэд тохиромжтой.
Тайвшруулалт Улайлт Эмзэг арьс Skin Barrier Нөхөн сэргэлт
Антиоксидантаар баялаг, арьсыг тайвшруулж эрүүл, сэргэлэн харагдуулна
Matcha нь Camellia sinensis ургамлын нарийн нунтагласан ногоон цай бөгөөд полифенол, ялангуяа catechin төрлийн антиоксидантаар баялаг. Арьсыг гаднын орчны нөлөөллөөс хамгаалах арчилгааг дэмжиж, улайлт, эмзэгшлийг тайвшруулан, илүүдэл тослогийн тэнцвэрийг дэмжихэд тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа тослог, амархан улайж эмзэгшдэг, бүүдгэр эсвэл ядарсан арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Антиоксидант хамгаалалт • Улайлт • Эмзэгшил • Илүүдэл тослог • Бүүдгэр арьс
Юутай хослуулах вэ?
CICA — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Niacinamide — тослог болон арьсны өнгөний арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Matcha болон Green Tea нь нэг ургамлаас гаралтай тул ижил төрлийн антиоксидант, тайвшруулах арчилгаанд ашиглагддаг. Matcha-г тусдаа active гэж ойлгохоос илүү тухайн бүтээгдэхүүний нийт найрлага, концентраци, зориулалтыг харж сонгоорой.
Антиоксидант Тайвшруулалт Улайлт Илүүдэл тослог Гэрэлтүүлэлт
Арьсны нөхөн сэргэлт, уян хатан чанар болон эрүүл гэрэлтсэн төрхийг дэмжинэ
PDRN (Polydeoxyribonucleotide) нь арьсны нөхөн сэргээх процессыг дэмжих зорилгоор skincare-д ашиглагддаг идэвхт найрлага юм. Арьсны уян хатан чанар, чийгшил болон хамгаалах давхаргын арчилгааг дэмжиж, ядарч өнгөө алдсан арьсыг илүү толигор, дүүрэн, эрүүл гэрэлтсэн харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа уян хатан чанар суларсан, хуурайшиж эмзэгшсэн, өнгөө алдсан эсвэл anti-aging арчилгаа хүссэн арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Уян хатан чанар • Нарийн үрчлээ • Чийг дутагдал • Skin Barrier • Бүүдгэр, ядарсан арьс
Юутай хослуулах вэ?
Peptides — уян хатан, чанга байдлын арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшүүлж, дүүрэн харагдуулна
Niacinamide — skin barrier болон арьсны өнгөний арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
PDRN бүтээгдэхүүн бүр ижил биш. Salmon-derived PDRN, plant-derived PDRN зэрэг өөр өөр эх үүсвэртэй байхаас гадна концентраци, PDRN-ийн хэлбэр болон нийт formulation нь ялгаатай байдаг. Тиймээс зөвхөн “PDRN” гэсэн нэрээр бус, арьсныхаа хэрэгцээ болон бүтээгдэхүүний нийт найрлагыг харж сонгоорой.
Нөхөн сэргэлт Уян хатан чанар Anti-aging Skin Barrier Чийгшил
Арьсны өнгийг гэрэлтүүлж, бараан толбо, нөсөөжилтийн арчилгааг дэмжинэ
Vitamin C нь хүчтэй антиоксидант бөгөөд арьсны бараан толбо, нөсөөжилт, жигд бус өнгийг бүдгэрүүлэхэд тусалж, арьсыг илүү тунгалаг, жигд, гэрэлтсэн харагдуулна. Мөн коллагены нийлэгжилтийг дэмжиж, арьсны уян хатан байдлын арчилгаанд тусална.
Хэнд тохирох вэ?
Өнгөө алдсан, бараан толбо, нөсөөжилттэй, жигд бус өнгөтэй эсвэл анхны anti-aging арчилгаагаа эхлүүлэххүсэлтэй арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Бараан толбо • Нөсөөжилт • Өнгө алдалт • Жигд бус өнгө • Уян хатан чанар • Антиоксидант
Юутай хослуулах вэ?
Vitamin E — антиоксидант хамгаалалтыг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ferulic Acid — Vitamin C-ийн антиоксидант арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Vitamin C олон хэлбэр, концентрациар бүтээгдэхүүнд ордог. Анх хэрэглэж байгаа эсвэл эмзэг арьстай бол бага концентрацитай эсвэл Vitamin C derivative-аас эхлээрэй. Өдрийн арчилгаанд хэрэглэвэл нарны хамгаалалттай заавал хослуулаарай.
Гэрэлтүүлэлт Бараан толбо Нөсөөжилт Антиоксидант Уян хатан чанар
Арьсыг тайвшруулж, чийгшүүлэн сэрүүцүүлнэ
Aloe Vera нь арьсыг чийгшүүлж, улайлт, халуу оргилт, цочролыг тайвшруулахад тусалдаг ургамлын гаралтай найрлага юм. Хөнгөн, сэрүүцүүлэх шинж чанартай тул нарны туяа, хуурайшилт болон гаднын нөлөөнөөс эмзэгшсэн арьсны тав тухыг сэргээхэд тохиромжтой.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэгшсэн, улайсан, халуу оргисон, чийг дутагдсан арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Улайлт • Цочрол • Халуу оргилт • Чийг дутагдал • Нарны дараах арчилгаа
Юутай хослуулах вэ?
CICA — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг нэмэгдүүлнэ
Panthenol — тайвшруулж, хамгаалах давхаргыг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Нарны туяанд удаан байсан эсвэл арьс халуу оргиж, эмзэгшсэн үед Aloe Vera агуулсан хөнгөн toner, gel, maskсонговол сэрүүцүүлж, чийгшүүлэх арчилгаанд тохиромжтой.
Тайвшруулалт Чийгшил Улайлт Сэрүүцүүлэлт Нарны дараах арчилгаа
Бараан толбо, нөсөөжилтийг бүдгэрүүлж, арьсны өнгийг жигд гэрэлтсэн харагдуулна
Alpha-Arbutin нь меланин үүсэхэд оролцдог tyrosinase ферментийн үйл ажиллагааг дарангуйлахад тусалдаг brightening ingredient юм. Нарны нөсөөжилт, батганы дараах бараан толбо болон жигд бус өнгийг арчилж, арьсыг илүү жигд, тунгалаг, гэрэлтсэн харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Ялангуяа бараан толбо, нөсөөжилт, батганы дараах толбо, бүүдгэр болон жигд бус өнгө гол асуудал болсон арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Бараан толбо • Нөсөөжилт • Батганы дараах толбо • Жигд бус өнгө • Бүүдгэр арьс
Юутай хослуулах вэ?
Tranexamic Acid (TXA) — нөсөөжилтийн арчилгааг дэмжинэ
Niacinamide — арьсны өнгийг жигд харагдуулахад тусална
Vitamin C — гэрэлтүүлэх, антиоксидант арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Нөсөөжилт нэг механизмаар үүсдэггүй тул Alpha-Arbutin-ийг TXA, Niacinamide эсвэл Vitamin C зэрэг өөр механизмаар ажилладаг brightening ingredient-тэй хослуулсан formulation сонгоход тохиромжтой. Өдрийн арчилгаанд SPF тогтмол хэрэглэх нь бараан толбо дахин тодрохоос сэргийлэхэд чухал.
Нөсөөжилт Бараан толбо Батганы дараах толбо Жигд бус өнгө Гэрэлтүүлэлт
Тэжээл өгч, чийг алдалтаас хамгаалан зөөлрүүлнэ
Argan Oil нь витамин Е болон тосны хүчлээр баялаг ургамлын гаралтай тос бөгөөд арьсны чийгийг хадгалах, хуурайшилтыг багасгаж зөөлөн, толигор, уян хатан байлгахад тусална. Ялангуяа хуурай, чийг дутагдсан арьсны тэжээллэг арчилгаанд тохиромжтой.
Хэнд тохирох вэ?
Хуурайшиж таталдсан, чийг дутагдсан, хамгаалах давхаргаа дэмжих шаардлагатай хуурай болон хэвийн арьсандилүү тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Хуурайшилт • Чийг алдалт • Барзгар бүтэц • Уян хатан чанар • Арьс зөөлрүүлэх
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — арьсанд чийг татаж, хадгалахад дэмжлэг үзүүлнэ
Ceramide — хамгаалах давхаргыг дэмжинэ
Squalane — зөөлрүүлж, чийг алдалтыг багасгахад тусална
Beauty Secrets зөвлөж байна
Argan Oil нь ялангуяа хуурай арьсанд тохиромжтой. Тослог, батга гарамтгай арьстай бол хөнгөн бүтэцтэй, Argan Oil бага агууламжтай formulation сонгоорой.
Чийгшил Тэжээл Хуурайшилт Уян хатан чанар Skin Barrier
Улайж, цочирсон арьсыг тайвшруулж, тав тухыг сэргээнэ
Azulene нь ихэвчлэн chamomile-аас гаралтай, өвөрмөц хөх өнгөтэй тайвшруулах идэвхт найрлага юм. Арьсны улайлт, цочрол, эмзэгшлийг намдаахад тусалж, гаднын нөлөө болон идэвхтэй арчилгаанаас болж тавгүйрхсэн арьсыг тайвшруулахад тохиромжтой.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэг, амархан улайдаг, цочирсон эсвэл хамгаалах давхарга суларсан арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Улайлт • Цочрол • Эмзэгшил • Арьсны тавгүй мэдрэмж • Skin Barrier
Юутай хослуулах вэ?
CICA — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Panthenol — чийгшүүлж, хамгаалах давхаргыг дэмжинэ
Ceramide — арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэхэд тусална
Beauty Secrets зөвлөж байна
Retinol, AHA/BHA зэрэг идэвхтэй арчилгааны дараа арьс амархан улайж, эмзэгшдэг бол Azulene агуулсан тайвшруулах бүтээгдэхүүнийг routine-ийн дараагийн шатанд сонгоход тохиромжтой.
Тайвшруулалт Улайлт Эмзэг арьс Skin Barrier
Ретинолын зөөлөн альтернатив
Ургамлын гаралтай идэвхт найрлага бөгөөд арьсны уян хатан чанар, нарийн үрчлээ, жигд бус өнгөний арчилгааг дэмжинэ. Ретинолтой төстэй anti-aging хэрэгцээнд ашиглагддаг ч арьсанд илүү зөөлөн сонголт гэдгээрээ онцлог.
Хэнд тохирох вэ?
Анхны anti-aging арчилгаагаа эхлүүлэх гэж байгаа, ретинол хэрэглэхээс эргэлзэж байгаа эсвэл илүү зөөлөн арчилгаа хүссэн арьсанд тохиромжтой.
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ceramide — арьсны хамгаалах давхаргыг дэмжинэ
Niacinamide — арьсны өнгө, бүтцийн арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Шинээр хэрэглэж байгаа бол бага давтамжаас эхэлж, арьсныхаа хариу үйлдлийг ажиглаарай. Өдрийн арчилгаандаа нарны хамгаалалт тогтмол хэрэглээрэй.
Үрэвсэлт батганд чиглэсэн батганы эсрэг идэвхт найрлага
Benzoyl Peroxide нь батга үүсэхэд оролцдог C. acnes бактерийн хэмжээг бууруулахад тусалж, улаан, үрэвссэн батганы арчилгаанд өргөн хэрэглэгддэг идэвхт найрлага юм. Мөн нүх сүв бөглөрөхөд нөлөөлдөг үхэжсэн арьсны хуримтлалыг багасгахад тусална.
Хэнд тохирох вэ?
Ялангуяа улаан, үрэвссэн батга тогтмол гардаг тослог болон холимог арьсанд илүү тохиромжтой. Хуурай, эмзэг арьсанд цочрол, хуурайшилт үүсгэх эрсдэлтэй.
Ямар асуудалд сонгох вэ?
Үрэвсэлт батга • Улаан батга • Батга үүсгэгч бактер • Бөглөрсөн нүх сүв
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшүүлнэ
Ceramide — хамгаалах давхаргыг дэмжинэ
CICA / Panthenol — тайвшруулахад тусална
Beauty Secrets зөвлөж байна
Анх хэрэглэж байгаа бол бага концентраци, бага давтамжаас эхэлж, чийгшүүлэх арчилгаатай хослуулаарай. Retinol, AHA/BHA зэрэг цочроох боломжтой идэвхт найрлагатай нэг routine-д давхарлан хэрэглэхдээ болгоомжтой байгаарай. Мөн Benzoyl Peroxide нь алчуур, хувцас, үсний өнгийг цайруулах боломжтой.
Үрэвсэлт батга Батга Нүх сүв Тослог арьс
Арьсыг эрчимтэй чийгшүүлж, тайвшруулан хамгаалах давхаргыг дэмжинэ
Beta-Glucan нь овъёос, мөөг, мөөгөнцөр зэрэг байгалийн эх үүсвэрээс гарган авдаг полисахарид төрлийн найрлага юм. Арьсны чийгийг хадгалах, хуурайшилт, улайлт, эмзэгшлийг тайвшруулахад тусалж, хамгаалах давхарга болон арьсны нөхөн сэргээх арчилгааг дэмжинэ.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурай, чийг дутагдсан, эмзэг, улайж цочирсон эсвэл skin barrier нь суларсанарьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Чийг дутагдал • Хуурайшилт • Эмзэгшил • Улайлт • Skin Barrier
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
CICA / Panthenol — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Арьс тань Hyaluronic Acid хэрэглэсэн ч хуурайшиж, эмзэгшсэн хэвээр байдаг бол Beta-Glucan агуулсан бүтээгдэхүүн сонгож үзээрэй. Ялангуяа barrier суларсан үед чийгшүүлэх + тайвшруулах арчилгааг нэг дор дэмжихэд тохиромжтой.
Чийгшил Тайвшруулалт Skin Barrier Хуурайшилт Эмзэг арьс
Хаван, ядарсан төрхийг багасгаж, арьсыг сэргэлэн харагдуулна
Caffeine нь антиоксидант шинж чанартай идэвхт найрлага бөгөөд ялангуяа нүдний доорх хаван, ядарсан болон бүүдгэр төрхийг багасгаж, арьсыг илүү сэргэлэн, эрч хүчтэй харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа нүдний доогуур хавагнадаг, ядарсан, өнгөө алдсан төрхтэй арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Нүдний хаван • Ядарсан төрх • Бүүдгэр өнгө • Антиоксидант арчилгаа
Юутай хослуулах вэ?
Peptide — уян хатан байдлын арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшүүлнэ
Niacinamide — арьсны өнгийг жигд, гэрэлтсэн харагдуулахад тусална
Beauty Secrets зөвлөж байна
Өглөө нүдний доогуур хавагнаж сэрдэг бол Caffeine агуулсан eye serum эсвэл eye cream сонгоход тохиромжтой. Сэрүүцүүлэх аппликатортой бүтээгдэхүүнтэй хосолбол илүү fresh мэдрэмж өгнө.
Нүдний хаван Ядарсан төрх Антиоксидант Нүдний арчилгаа
Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлж, чийг алдалтаас хамгаална
Ceramides нь арьсны хамгаалах давхаргад байгалиасаа агуулагддаг липид буюу тосон нэгдэл юм. Арьсны хамгаалах давхаргыг дэмжиж, чийг алдалтыг багасган, хуурайшилт, таталдах болон эмзэгшсэн байдлыгарчлахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурай, чийг дутагдсан, эмзэгшсэн эсвэл skin barrier нь суларсан арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Skin Barrier • Хуурайшилт • Чийг алдалт • Эмзэгшил • Таталдах мэдрэмж
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — арьсны чийгшлийг дэмжинэ
Panthenol — тайвшруулж, чийгшүүлнэ
Cholesterol + Fatty Acids — арьсны хамгаалах липидийн бүтцийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Retinol, AHA/BHA зэрэг идэвхтэй найрлага хэрэглэснээс арьс хуурайшиж, эмзэгшдэг бол Ceramide агуулсан moisturizer-ийг routine-ийн сүүлийн шатанд хэрэглэж, чийг алдалтаас хамгаалаарай.
Skin Barrier Чийгшил Хуурайшилт Эмзэг арьс Нөхөн сэргээх арчилгаа
Илүүдэл тослог, бохирдлыг шингээж, нүх сүвийг гүн цэвэрлэхэд тусална
Charcoal буюу идэвхжүүлсэн нүүрс нь арьсны гадаргуу дахь илүүдэл себум, тослог болон бохирдлыг өөртөө шингээх чадвараараа цэвэрлэгээний бүтээгдэхүүнд өргөн ашиглагддаг найрлага юм. Арьсыг илүү цэвэрхэн, шинэхэн болгож, нүх сүвийг бөглөрөл багатай харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Илүүдэл тослог ихээр ялгардаг, нүх сүв амархан бөглөрдөг, хар батгатай тослог болон холимог арьсанд илүү тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Илүүдэл тослог • Нүх сүв • Хар батга • Бохирдол • Гүн цэвэрлэгээ
Юутай хослуулах вэ?
Salicylic Acid (BHA) — нүх сүвний бөглөрлийн арчилгааг дэмжинэ
CICA — тайвшруулна
Hyaluronic Acid — цэвэрлэгээний дараах чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Charcoal агуулсан cleanser, mask нь тослог болон бөглөрсөн нүх сүвний арчилгаанд тохиромжтой. Харин хуурай, эмзэг арьстай бол хэт ойр ойрхон хэрэглэхгүй, хэрэглэсний дараа чийгшүүлэх арчилгаатай хослуулаарай.
Нүх сүв Илүүдэл тослог Хар батга Гүн цэвэрлэгээ Себум
Citric Acid нь цитрус жимсэнд байгалиасаа агуулагддаг AHA төрлийн хүчил юм. Skincare бүтээгдэхүүнд арьсны үхэжсэн эсийг гуужуулах, барзгар бүтцийг толигор болгох, бүүдгэр, жигд бус өнгийг илүү гэрэлтсэн харагдуулахад ашиглагддаг. Мөн бүтээгдэхүүний pH-ийг тохируулах зорилгоор бага хэмжээгээр түгээмэл хэрэглэдэг.
Хэнд тохирох вэ?
Бүүдгэр, барзгар, жигд бус өнгө болон үхэжсэн арьсны хуримтлалтай арьсанд тохиромжтой. Гэхдээ бүтээгдэхүүнд зөвхөн pH тохируулагч байдлаар бага хэмжээгээр орсон бол гуужуулах үйлчилгээ үзүүлнэ гэж үзэхгүй.
Ямар асуудалд сонгох вэ?
Үхэжсэн арьс • Бүүдгэр өнгө • Жигд бус өнгө • Барзгар бүтэц • Гуужуулалт
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Niacinamide — арьсны өнгө, гэрэлтэлтийг дэмжинэ
CICA / Panthenol — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Ingredient list-д Citric Acid байна гэдэг нь тухайн бүтээгдэхүүн заавал AHA exfoliant гэсэн үг биш. Ихэнх бүтээгдэхүүнд pH тохируулах зорилгоор бага хэмжээгээр ордог тул гуужуулагч бүтээгдэхүүн сонгохдоо бүтээгдэхүүний зориулалт болон хүчлийн концентрацийг хамтад нь хараарай.
Гуужуулалт Арьсны бүтэц Гэрэлтүүлэлт
Илүүдэл тослог, себум болон бохирдлыг шингээж, нүх сүвийг гүн цэвэрлэнэ
Clay буюу шавар нь арьсны гадаргуу дахь илүүдэл тослог, себум болон бохирдлыг өөртөө шингээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэх, тослог гялбааг багасгаж, арьсыг илүү цэвэрхэн, толигор харагдуулахад тусалдаг эрдэс гаралтай найрлага юм. Kaolin, Bentonite зэрэг олон төрлийн шаврыг skincare-д ашигладаг.
Хэнд тохирох вэ?
Илүүдэл тослогтой, нүх сүв амархан бөглөрдөг, хар батга болон себум ихтэй тослог, холимог арьсанд илүү тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Илүүдэл тослог • Себум • Бөглөрсөн нүх сүв • Хар батга • Гүн цэвэрлэгээ
Юутай хослуулах вэ?
Salicylic Acid (BHA) — нүх сүвний бөглөрлийн арчилгааг дэмжинэ
CICA — тайвшруулахад тусална
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Clay mask-ийг арьс бүрэн хатаж, хэт таталдах хүртэл байлгах шаардлагагүй. Хуурай болон эмзэг арьстай бол зөвхөн T-zone зэрэг тослог хэсэгт хэрэглэж, дараа нь чийгшүүлэх арчилгаатай хослуулаарай.
Нүх сүв Илүүдэл тослог Себум Хар батга Гүн цэвэрлэгээ
Арьсыг чийгшүүлж, уян хатан, дүүрэн толигор харагдуулахад тусална
Collagen нь арьсны уян хатан, чанга байдлыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй уураг юм. Skincare бүтээгдэхүүнд агуулагдах collagen нь арьсны гадаргуугийн чийгийг хадгалахад тусалж, хуурайшилтаас үүдэлтэй нарийн үрчлээг багасган, арьсыг илүү plump, толигор харагдуулна.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа чийг дутагдсан, хуурайшсан, уян хатан чанар суларч, нарийн үрчлээ ажиглагдаж эхэлсэн арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Уян хатан чанар • Чийг дутагдал • Хуурайшилт • Нарийн үрчлээ • Plump арьс
Юутай хослуулах вэ?
Peptides — уян хатан байдлын арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — эрчимтэй чийгшүүлж, дүүрэн харагдуулна
Retinol — anti-aging арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Collagen агуулсан тос, серумыг “арьсанд шинэ collagen шууд нөхөж өгнө” гэж ойлгохоос илүү чийгшүүлж, арьсыг дүүрэн, толигор харагдуулах арчилгаа гэж сонгоорой. Харин collagen-ийн нийлэгжилтийг дэмжих зорилготой бол Retinol, Vitamin C, Peptide зэрэг идэвхт найрлагатай хослуулсан бүтээгдэхүүнийг хайгаарай.
Уян хатан чанар Чийгшил Нарийн үрчлээ Plump Anti-aging
Арьсыг гадны стрессээс хамгаалж, чийгшил болон хамгаалах давхаргыг дэмжинэ
Ectoin нь экстрем орчинд амьдардаг зарим бичил биетний өөрийгөө хамгаалахад ашигладаг байгалийн гаралтай молекул юм. Skincare-д арьсны чийгийг хадгалах, хамгаалах давхаргыг дэмжих, хуурайшилт болон эмзэгшлийг багасгах арчилгаанд ашиглагддаг.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэг, хуурай, чийг дутагдсан, хамгаалах давхарга суларсан эсвэл гаднын орчны нөлөөнд амархан эмзэгшдэг арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Skin Barrier • Чийг дутагдал • Хуурайшилт • Эмзэгшил • Гаднын орчны стресс
Юутай хослуулах вэ?
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
Panthenol — чийгшүүлж, тайвшруулна
Hyaluronic Acid — арьсны чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Арьс тань хүйтэн, хуурай агаар, салхи, температурын өөрчлөлтөөс амархан хуурайшиж эмзэгшдэг бол Ectoin агуулсан бүтээгдэхүүн сайн сонголт. Ялангуяа Ceramide, Panthenol зэрэг barrier-supporting найрлагатай хосолсон formulation сонгоорой.
Skin Barrier Чийгшил Тайвшруулалт Эмзэг арьс Хуурайшилт
Арьсны уян хатан чанар, гэрэлтэлт болон anti-aging арчилгааг дэмжинэ
Ginseng буюу хүн орхоодой нь антиоксидантаар баялаг, Солонгосын уламжлалт арчилгаанд олон зууны турш хэрэглэгдэж ирсэн ургамлын гаралтай найрлага юм. Ginsenoside зэрэг идэвхт нэгдлүүдээрээ арьсыг эрч хүчтэй, уян хатан, эрүүл гэрэлтсэн харагдуулахад тусалж, хөгшрөлтийн шинж тэмдгийн арчилгааг дэмжинэ.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа өнгө алдаж ядарсан, уян хатан чанар суларсан, нарийн үрчлээ ажиглагдаж эхэлсэн арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Уян хатан чанар • Нарийн үрчлээ • Өнгө алдалт • Гэрэлтэлт • Anti-aging • Антиоксидант
Юутай хослуулах вэ?
Retinol — anti-aging арчилгааг дэмжинэ
Peptides — уян хатан чанарыг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшүүлж, арьсыг дүүрэн харагдуулна
Beauty Secrets зөвлөж байна
Арьс тань өмнөхөөсөө бүүдгэр, ядарсан эсвэл уян хатан чанар нь суларсан мэт санагдаж эхэлсэн бол Ginseng агуулсан serum, essence эсвэл cream-ийг өдөр тутмын anti-aging арчилгаандаа сонгоход тохиромжтой.
Anti-aging Уян хатан чанар Нарийн үрчлээ Гэрэлтүүлэлт Антиоксидант
Бараан толбо, нөсөөжилтийн арчилгааг дэмжиж, арьсыг тунгалаг гэрэлтсэн харагдуулна
Glutathione нь хүчтэй антиоксидант бөгөөд арьсны бараан толбо, нөсөөжилт, жигд бус өнгө болон бүүдгэр төрхийн арчилгааг дэмжинэ. Арьсны өнгийг илүү жигд, тунгалаг, эрүүл гэрэлтсэн харагдуулах зорилготой brightening бүтээгдэхүүнүүдэд өргөн ашиглагддаг.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа бараан толбо, нөсөөжилттэй, өнгө нь жигд бус эсвэл бүүдгэр, өнгөө алдсанарьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Бараан толбо • Нөсөөжилт • Жигд бус өнгө • Бүүдгэр арьс • Антиоксидант арчилгаа
Юутай хослуулах вэ?
Vitamin C — антиоксидант болон гэрэлтүүлэх арчилгааг дэмжинэ
Niacinamide — бараан толбо, жигд бус өнгөний арчилгааг дэмжинэ
Tranexamic Acid — нөсөөжилт, бараан толбонд чиглэсэн арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Бараан толбо, нөсөөжилт гол асуудал бол Glutathione-ийг дангаар нь хайхаас илүү Vitamin C, Niacinamide эсвэл Tranexamic Acid-тай хослуулсан formulation сонгоорой. Өдрийн арчилгаанд нарны хамгаалалтаа тогтмол хэрэглэх нь өнгөний арчилгааны үр дүнг хадгалахад чухал.
Бараан толбо Нөсөөжилт Гэрэлтүүлэлт Жигд бус өнгө Антиоксидант
Үхэжсэн арьсыг гуужуулж, барзгар бүтэц болон жигд бус өнгийг арчилна
Glycolic Acid нь AHA төрлийн гуужуулагч хүчил бөгөөд арьсны гадаргуу дээр хуримтлагдсан үхэжсэн эсийг гуужуулж, арьсны бүтцийг толигор болгож, бүүдгэр болон жигд бус өнгийг илүү гэрэлтсэн харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Үхэжсэн арьс ихээр хуримтлагддаг, барзгар бүтэцтэй, бүүдгэр, жигд бус өнгөтэй болон батганы дараах толботой арьсанд илүү тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Үхэжсэн арьс • Барзгар бүтэц • Бүүдгэр өнгө • Батганы дараах толбо • Жигд бус өнгө
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ceramide — хамгаалах давхаргыг дэмжинэ
CICA / Panthenol — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Glycolic Acid нь AHA төрлийн хүчлүүдээс арьсанд нэвтрэх чадвар өндөртэй тул анх хэрэглэж байгаа бол бага концентраци, бага давтамжаас эхлээрэй. Retinol болон бусад хүчтэй гуужуулагчтай нэг routine-д давхарлан хэрэглэхдээ болгоомжтой байж, өдрийн арчилгаанд SPF тогтмол хэрэглээрэй.
Гуужуулалт Арьсны бүтэц Гэрэлтүүлэлт Батганы дараах толбо Жигд бус өнгө
Арьсыг тайвшруулж, антиоксидант хамгаалалт үзүүлэн тослогийн тэнцвэрийг дэмжинэ
Green Tea буюу ногоон цай нь полифенол, ялангуяа EGCG зэрэг антиоксидантаар баялаг ургамлын гаралтай найрлага юм. Арьсыг гаднын орчны нөлөөнөөс хамгаалах арчилгааг дэмжиж, улайлт, эмзэгшлийг тайвшруулахын зэрэгцээ илүүдэл тослогийг тэнцвэржүүлэхэд тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа тослог, батга гарамтгай, амархан улайж эмзэгшдэг эсвэл бүүдгэр, ядарсанарьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Илүүдэл тослог • Улайлт • Эмзэгшил • Батга гарамтгай арьс • Антиоксидант хамгаалалт
Юутай хослуулах вэ?
Niacinamide — тослог болон арьсны өнгөний арчилгааг дэмжинэ
CICA — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Арьс тань тослог мөртлөө амархан улайж, эмзэгшдэг бол Green Tea агуулсан toner, serum эсвэл gel төрлийн бүтээгдэхүүн сонгоход тохиромжтой. Антиоксидант арчилгааны хувьд өглөө нарны хамгаалалттай хослуулан хэрэглэж болно.
Антиоксидант Тайвшруулалт Илүүдэл тослог Улайлт Батга гарамтгай арьс
Эмзэгшил, улайлтыг тайвшруулж, асуудалтай арьсны тэнцвэрийг дэмжинэ
Heartleaf (Houttuynia Cordata) нь тайвшруулах, антиоксидант шинж чанараараа K-beauty-д өргөн хэрэглэгддэг ургамлын гаралтай найрлага юм. Арьсны улайлт, цочрол, эмзэгшлийг тайвшруулахад тусалж, тослог болон батга гарамтгай арьсыг тав тухтай байлгах арчилгааг дэмжинэ.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэг, улайж цочирдог, тослог болон батга гарамтгай арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Эмзэгшил • Улайлт • Цочрол • Илүүдэл тослог • Батга гарамтгай арьс
Юутай хослуулах вэ?
CICA — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Niacinamide — тослог, арьсны өнгөний арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Арьс амархан улайж, халуу оргиж эсвэл идэвхтэй найрлагын дараа эмзэгшдэг бол Heartleaf агуулсан toner, serum, pad-ийг тайвшруулах шатанд сонгоход тохиромжтой.
Тайвшруулалт Улайлт Эмзэг арьс Илүүдэл тослог Батга гарамтгай арьс
Арьсыг чийгшүүлж, тэжээлээр ханган зөөлөн, эрүүл гэрэлтсэн харагдуулна
Honey буюу зөгийн бал нь байгалийн humectant шинж чанартай тул арьсанд чийг татаж, хадгалахад тусална. Мөн антиоксидант нэгдлүүд агуулдаг бөгөөд хуурайшиж, бүүдгэр болсон арьсыг зөөлрүүлж, тэжээллэг, булбарай, гэрэлтсэн харагдуулах арчилгааг дэмжинэ.
Бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурай, чийг дутагдсан, барзгар эсвэл өнгөө алдсан арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Хуурайшилт • Чийг дутагдал • Барзгар бүтэц • Бүүдгэр арьс • Тэжээллэг арчилгаа
Юутай хослуулах вэ?
Propolis — тайвшруулах, тэжээллэг арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ceramides — арьсны хамгаалах давхарга, чийг хадгалалтыг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Арьс тань хуурайшиж таталдах, барзгар болох эсвэл glow-оо алдсан мэт санагддаг бол Honey агуулсан essence, serum, cream эсвэл mask сонгоход тохиромжтой.
Чийгшил Тэжээл Хуурайшилт Гэрэлтүүлэлт Арьс зөөлрүүлэх
Арьсанд чийг татаж, хадгалан дүүрэн, булбарай харагдуулна
Hyaluronic Acid нь арьсанд байгалиасаа агуулагддаг, өөртөө ус татаж хадгалах чадвартай чийгшүүлэгч найрлага юм. Арьсны чийгийн түвшнийг дэмжиж, хуурайшилт, таталдах мэдрэмжийг багасган, арьсыг илүү зөөлөн, толигор, plump харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа чийг дутагдсан, хуурайшиж таталдсан, дүүрэн байдлаа алдсан арьсанд тохиромжтой. Тослог арьс ч мөн чийг дутагдалтай байж болдог тул Hyaluronic Acid нь тослог, холимог арьсны чийгшүүлэх арчилгаанд сайн сонголт.
Ямар асуудалд сонгох вэ?
Чийг дутагдал • Хуурайшилт • Таталдах мэдрэмж • Нарийн зураас • Plump, дүүрэн төрх
Юутай хослуулах вэ?
Ceramides — чийгийг хадгалж, хамгаалах давхаргыг дэмжинэ
Niacinamide — skin barrier болон арьсны ерөнхий арчилгааг дэмжинэ
Panthenol — чийгшүүлж, тайвшруулна
Beauty Secrets зөвлөж байна
Hyaluronic Acid-ийг бага зэрэг чийгтэй арьсанд түрхээд дээрээс нь moisturizer хэрэглэвэл чийгийг арьсанд хадгалахад илүү тохиромжтой. “5D”, “8 төрлийн”, “10 төрлийн Hyaluronic Acid” гэх мэт бүтээгдэхүүнүүд нь өөр өөр молекулын хэмжээтэй hyaluronic acid derivatives-ийг хослуулсан байх боломжтой тул тооноос илүү нийт formulation-ийг харж сонгоорой.
Чийгшил Хуурайшилт Plump Нарийн зураас Skin Barrier
Илүүдэл тослогийг шингээж, нүх сүвийг гүн цэвэрлэнэ
Kaolin буюу цагаан шавар нь арьсны гадаргуу дахь илүүдэл тослог, себум болон бохирдлыг өөртөө шингээж, нүх сүвийг цэвэрхэн, арьсыг толигор харагдуулахад тусалдаг байгалийн гаралтай эрдэс шавар юм.
Хэнд тохирох вэ?
Илүүдэл тослог ихээр ялгардаг, нүх сүв амархан бөглөрдөг, хар батга болон тослог гялбаатай тослог, холимог арьсанд илүү тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Илүүдэл тослог • Себум • Бөглөрсөн нүх сүв • Хар батга • Тослог гялбаа
Юутай хослуулах вэ?
CICA — тайвшруулна
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ceramide — арьсны хамгаалах давхаргыг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Kaolin нь тослогийг сайн шингээдэг тул хуурай арьсанд ойр ойрхон хэрэглэхээс зайлсхийж, хэрэглэсний дараа чийгшүүлэх арчилгаатай хослуулаарай. Маск хэлбэрээр хэрэглэж байгаа бол арьсан дээр бүрэн хатаж, хэт таталдах хүртэл удаан байлгах шаардлагагүй.
Бараан толбо, нөсөөжилт болон жигд бус өнгөнд чиглэсэн гэрэлтүүлэх арчилгаа
Kojic Acid нь меланин үүсэх процесст оролцдог tyrosinase ферментийн үйл ажиллагааг дарангуйлахадтусалдаг гэрэлтүүлэх идэвхт найрлага юм. Бараан толбо, нарны нөсөөжилт, батганы дараах толбыг бүдгэрүүлж, арьсны өнгийг илүү жигд, тунгалаг, гэрэлтсэн харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бараан толбо, нөсөөжилт, батганы дараах толбо болон жигд бус өнгө гол асуудал болсон арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Бараан толбо • Нөсөөжилт • Батганы дараах толбо • Жигд бус өнгө • Бүүдгэр арьс
Юутай хослуулах вэ?
Niacinamide — өнгөний жигд байдлыг дэмжинэ
Tranexamic Acid — нөсөөжилтийн арчилгааг дэмжинэ
Vitamin C — гэрэлтүүлэх, антиоксидант арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Kojic Acid нь нөсөөжилтэд чиглэсэн хүчтэй active тул анх хэрэглэж байгаа эсвэл эмзэг арьстай бол бага давтамжаас эхэлж, арьсныхаа хариу үйлдлийг ажиглаарай. Бараан толбо, нөсөөжилтийн арчилгааны үед өдөр бүр нарны хамгаалалт хэрэглэх нь зайлшгүй чухал.
Бараан толбо Нөсөөжилт Батганы дараах толбо Гэрэлтүүлэлт Жигд бус өнгө
Арьсыг чийгшүүлж, хамгаалах давхаргыг дэмжин эрүүл гэрэлтсэн харагдуулна
Kombucha нь цайг исгэх замаар гарган авдаг, антиоксидант болон ферментацийн нэгдлүүдээр баялаг найрлага юм. Арьсны чийгшил, хамгаалах давхарга болон антиоксидант арчилгааг дэмжиж, хуурайшиж бүүдгэр болсон арьсыг илүү зөөлөн, уян хатан, эрүүл гэрэлтсэн харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа чийг дутагдсан, хуурайшсан, бүүдгэр эсвэл хамгаалах давхаргаа дэмжих шаардлагатай арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Чийг дутагдал • Хуурайшилт • Бүүдгэр арьс • Skin Barrier • Антиоксидант арчилгаа
Юутай хослуулах вэ?
Ceramides — хамгаалах давхарга, чийг хадгалалтыг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Green Tea — антиоксидант, тайвшруулах арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Арьс тань чийг дутагдаж, барзгар эсвэл glow-оо алдсан мэт санагддаг бол Kombucha агуулсан essence, toner эсвэл cream-ийг чийгшүүлэх арчилгаандаа сонгоход тохиромжтой.
Чийгшил Skin Barrier Гэрэлтүүлэлт Антиоксидант Тэжээл
Үхэжсэн арьсыг зөөлөн гуужуулж, чийгшил болон толигор бүтцийг дэмжинэ
Lactic Acid нь AHA төрлийн гуужуулагч хүчил бөгөөд арьсны гадаргуу дээр хуримтлагдсан үхэжсэн эсийг гуужуулж, барзгар бүтцийг толигор болгон, бүүдгэр өнгийг илүү жигд, гэрэлтсэн харагдуулахад тусална. Мөн бусад зарим AHA-тай харьцуулахад чийгшүүлэх шинж чанартайгаараа онцлог.
Хэнд тохирох вэ?
Үхэжсэн арьсны хуримтлал, хуурайшилт, барзгар бүтэц болон бүүдгэр өнгөө зөөлөн гуужуулж арчлахыг хүссэн арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Үхэжсэн арьс • Барзгар бүтэц • Бүүдгэр өнгө • Хуурайшилт • Жигд бус өнгө
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
Niacinamide — арьсны өнгө болон barrier арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
AHA-г анх хэрэглэж байгаа эсвэл Glycolic Acid танд хэт хүчтэй санагддаг бол Lactic Acid илүү зөөлөн сонголт байж болно. Бага давтамжаас эхэлж, өдрийн арчилгаандаа нарны хамгаалалт тогтмол хэрэглээрэй.
Гуужуулалт Арьсны бүтэц Гэрэлтүүлэлт Чийгшил Жигд бус өнгө
Нүх сүв, илүүдэл тослогт чиглэсэн зөөлөн гуужуулалт
LHA (Lipo Hydroxy Acid) нь тосонд уусдаг гуужуулагч бөгөөд арьсны гадаргуу дахь үхэжсэн эс болон нүх сүвэнд хуримтлагдсан илүүдэл себум, бөглөрлийг арчлахад тусална. Арьсны бүтцийг илүү толигор, нүх сүвийг цэвэрхэн харагдуулахад чиглэсэн найрлага юм.
Хэнд тохирох вэ?
Тослог, холимог, нүх сүв амархан бөглөрдөг, хар батга болон барзгар бүтэцтэй арьсанд илүү тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Нүх сүв • Хар батга • Илүүдэл тослог • Үхэжсэн арьс • Барзгар бүтэц
Юутай хослуулах вэ?
Niacinamide — тослог, нүх сүвний арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
CICA / Panthenol — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
LHA агуулсан гуужуулагч бүтээгдэхүүнийг шинээр хэрэглэж байгаа бол бага давтамжаас эхлээрэй. AHA, BHA болон бусад хүчтэй гуужуулагчтай нэг routine-д давхарлан хэрэглэхдээ арьсныхаа мэдрэг байдлыг харгалзаж, өдрийн арчилгаанд нарны хамгаалалт тогтмол хэрэглээрэй.
Үхэжсэн арьсыг зөөлөн гуужуулж, бөглөрөл, барзгар бүтэц болон жигд бус өнгийг арчилна
Mandelic Acid нь AHA төрлийн гуужуулагч хүчил бөгөөд молекулын хэмжээ нь Glycolic Acid-аас том тул арьсанд харьцангуй удаан нэвтэрч, илүү зөөлөн гуужуулалт өгөх онцлогтой. Үхэжсэн арьсыг арилгаж, арьсны бүтцийг толигор болгохын зэрэгцээ батганы дараах бараан толбо, бүүдгэр болон жигд бус өнгийг арчлахад тусална.
Хэнд тохирох вэ?
Барзгар бүтэц, бөглөрөл, батга гарамтгай байдал болон батганы дараах толбо асуудалтай, гэхдээ хэт хүчтэй exfoliation хүсдэггүй арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Үхэжсэн арьс • Бөглөрсөн нүх сүв • Батга • Батганы дараах толбо • Барзгар бүтэц • Жигд бус өнгө
Юутай хослуулах вэ?
Niacinamide — тослог болон жигд бус өнгөний арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
CICA / Panthenol — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Glycolic Acid танд хэт хүчтэй санагддаг бол Mandelic Acid илүү зөөлөн AHA сонголт байж болно. Гэсэн ч хүчил тул бага давтамжаас эхэлж, Retinol/Retinal болон бусад хүчтэй гуужуулагчтай нэг routine-д давхарлахдаа болгоомжтой байгаарай. Өдрийн арчилгаанд SPF тогтмол хэрэглэнэ.
Гуужуулалт Батга Батганы дараах толбо Арьсны бүтэц Нүх сүв Жигд бус өнгө
Арьсыг цэвэршүүлж, илүүдэл тослог ба нүх сүвний арчилгааг дэмжинэ
Moringa нь антиоксидантаар баялаг ургамлын гаралтай найрлага бөгөөд арьсны илүүдэл тослог, себум болон нүх сүвэнд хуримтлагдсан бохирдлын арчилгааг дэмжиж, арьсыг цэвэрхэн, шинэхэн харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Илүүдэл тослог, бөглөрсөн эсвэл өргөсөж харагдах нүх сүвтэй тослог, холимог арьсанд илүү тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Илүүдэл тослог • Себум • Нүх сүв • Бохирдол • Антиоксидант арчилгаа
Юутай хослуулах вэ?
PHA / LHA — үхэжсэн арьс, нүх сүвний арчилгаа
Niacinamide — тослог болон арьсны өнгөний арчилгаа
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Moringa нь бүтээгдэхүүнээсээ хамааран навч, үр, үрийн тос зэрэг өөр өөр хэлбэрээр ордог тул тухайн бүтээгдэхүүний нийт найрлага, зориулалтад тулгуурлан сонгоорой.
Эмзэгшиж, улайсан арьсыг тайвшруулж, арьсны тэнцвэрийг дэмжинэ
Mugwort нь тайвшруулах болон антиоксидант шинж чанараараа K-beauty-д өргөн хэрэглэгддэг ургамлын гаралтай найрлага юм. Арьсны улайлт, цочрол, эмзэгшлийг тайвшруулж, гаднын нөлөөнөөс болж тавгүйрхсэн арьсыг илүү эрүүл, тэнцвэртэй байлгахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэг, амархан улайдаг, цочирдог болон батга гарамтгай арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Улайлт • Цочрол • Эмзэгшил • Батга гарамтгай арьс • Арьсны тэнцвэр
Юутай хослуулах вэ?
CICA — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Heartleaf — эмзэг, асуудалтай арьсны арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Арьс тань амархан улайж, цочирдог эсвэл идэвхтэй найрлага хэрэглэсний дараа эмзэгшдэг бол Mugwort агуулсан toner, essence эсвэл mask-ийг тайвшруулах арчилгаандаа сонгоход тохиромжтой.
Тайвшруулалт Улайлт Эмзэг арьс Антиоксидант Батга гарамтгай арьс
Арьсны эсийн энерги, эрүүл төрх болон anti-aging арчилгааг дэмжинэ
NAD+ нь бие махбодын эсүүдэд байгалиасаа агуулагддаг, эсийн энерги үүсэлт болон нөхөн сэргээх процессуудад чухал үүрэгтэй коэнзим юм. Skincare-д арьсны эрч хүч, антиоксидант хамгаалалт болон хөгшрөлтийн шинж тэмдгийн арчилгааг дэмжих зорилгоор ашиглагдаж эхэлсэн шинэ үеийн найрлага.
Хэнд тохирох вэ?
Ялангуяа өнгө алдаж ядарсан, уян хатан чанар суларсан, нарийн үрчлээ ажиглагдаж эхэлсэн арьсны anti-aging арчилгаанд сонгож болно.
Ямар асуудалд сонгох вэ?
Anti-aging • Уян хатан чанар • Нарийн үрчлээ • Бүүдгэр, ядарсан төрх • Антиоксидант арчилгаа
Юутай хослуулах вэ?
Peptides — уян хатан байдлын арчилгааг дэмжинэ
PDRN — нөхөн сэргээх арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшүүлж, дүүрэн харагдуулна
Beauty Secrets зөвлөж байна
NAD+ нь longevity science-д маш сонирхолтой молекул боловч арьсанд түрхэх NAD+-ийн anti-aging үр нөлөөний хүний клиник нотолгоо одоогоор хязгаарлагдмал. Тиймээс “эсийг залуужуулна” гэх мэт хүчтэй claim-аас илүү anti-aging арчилгааг дэмжих найрлага гэж ойлгож сонгоорой.
Anti-aging Уян хатан чанар Антиоксидант Ядарсан арьс
Арьсны өнгө, тослогийн тэнцвэр болон хамгаалах давхаргыг зэрэг дэмжинэ
Niacinamide буюу Vitamin B3 нь олон төрлийн арьсны хэрэгцээнд тохирдог идэвхт найрлага юм. Бараан толбо, жигд бус өнгийг бүдгэрүүлэх, илүүдэл тослогийг тэнцвэржүүлэх, нүх сүвийг бага харагдуулахынзэрэгцээ арьсны хамгаалах давхаргыг дэмжиж, чийг алдалтыг багасгахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Ялангуяа илүүдэл тослог, өргөссөн нүх сүв, бараан толбо, жигд бус өнгө эсвэл хамгаалах давхарга суларсан арьсанд сонгоход тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Бараан толбо • Жигд бус өнгө • Нүх сүв • Илүүдэл тослог • Skin Barrier
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
Salicylic Acid (BHA) — тослог, бөглөрсөн нүх сүвний арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Niacinamide нь өдөр тутам хэрэглэхэд хялбар, олон төрлийн active-тай хослуулах боломжтой найрлага. Анх хэрэглэж байгаа эсвэл эмзэг арьстай бол өндөр хувь заавал илүү сайн гэсэн үг биш — бага концентрациас эхэлж, арьсандаа тохирох formulation-ийг сонгоорой.
Нүх сүв Илүүдэл тослог Бараан толбо Арьсны өнгө Skin Barrier
Арьсны эрч хүч, уян хатан байдал болон anti-aging арчилгааг дэмжинэ
NMN (Nicotinamide Mononucleotide) нь бие махбодод NAD+ үүсэхэд оролцдог нэгдэл бөгөөд skincare-д арьсны хөгшрөлтийн шинж тэмдэг, антиоксидант хамгаалалт болон эрүүл төрхийг дэмжих зорилгоор ашиглагдаж эхэлсэн шинэ үеийн найрлага юм.
Хэнд тохирох вэ?
Ялангуяа өнгө алдаж ядарсан, уян хатан чанар суларсан, нарийн үрчлээ ажиглагдаж эхэлсэн арьсны anti-aging арчилгаанд сонгож болно.
Ямар асуудалд сонгох вэ?
Уян хатан чанар • Нарийн үрчлээ • Бүүдгэр, ядарсан төрх • Anti-aging • Антиоксидант арчилгаа
Юутай хослуулах вэ?
PDRN — нөхөн сэргээх, уян хатан байдлын арчилгааг дэмжинэ
Peptides — уян хатан чанарыг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшүүлж, дүүрэн харагдуулна
Beauty Secrets зөвлөж байна
NMN нь skincare-д харьцангуй шинэ судлагдаж буй найрлага бөгөөд topical NMN-ийн үр нөлөөний клиник нотолгоо Retinol, Vitamin C зэрэг established active-уудаас одоогоор хязгаарлагдмал. Тиймээс NMN-ийг “хөгшрөлтийг буцаана” гэхээс илүү anti-aging routine-ийг дэмжих нэмэлт найрлага гэж сонгоорой.
Anti-aging Уян хатан чанар Антиоксидант Ядарсан арьс
Арьсыг тайвшруулж, чийгшүүлэн хамгаалах давхаргыг дэмжинэ
Panthenol буюу Pro-Vitamin B5 нь арьсанд чийг татаж хадгалахад тусалдаг, тайвшруулах үйлчилгээтэй найрлага юм. Хуурайшилт, таталдах мэдрэмж, улайлт, эмзэгшлийг багасгахад тусалж, арьсны хамгаалах давхаргыг эрүүл байлгах арчилгааг дэмжинэ.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурай, чийг дутагдсан, эмзэгшсэн, улайж цочирсон эсвэл skin barrier нь суларсан арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Skin Barrier • Хуурайшилт • Чийг дутагдал • Улайлт • Эмзэгшил
Юутай хослуулах вэ?
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
CICA — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг нэмэгдүүлнэ
Beauty Secrets зөвлөж байна
Retinol, AHA/BHA зэрэг идэвхтэй найрлага хэрэглэсний дараа арьс хуурайшиж, таталдах эсвэл эмзэгшдэг бол Panthenol агуулсан serum эсвэл moisturizer-ийг routine-д нэмэхэд тохиромжтой. Мөн barrier нь суларсан үед арьс арчилгаагаа энгийн болгож, Panthenol + Ceramide зэрэг тайвшруулах, хамгаалах найрлагад төвлөрөөрэй.
Skin Barrier Тайвшруулалт Чийгшил Хуурайшилт Эмзэг арьс
Арьсны уян хатан, чанга байдлыг дэмжиж, нарийн үрчлээний арчилгаанд тусална
Peptides нь амин хүчлүүдээс бүрдэх жижиг молекулууд бөгөөд skincare-д арьсны уян хатан чанар, чанга байдал болон нарийн үрчлээний арчилгааг дэмжих зорилгоор өргөн ашиглагддаг. Арьсыг илүү толигор, дүүрэн, уян хатан харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа уян хатан чанар суларсан, нарийн үрчлээ ажиглагдаж эхэлсэн эсвэл anti-aging арчилгаа эхлүүлэхийг хүссэн арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Уян хатан чанар • Нарийн үрчлээ • Чанга байдал • Anti-aging • Арьсны бүтэц
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшүүлж, дүүрэн харагдуулна
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
PDRN — нөхөн сэргээх, уян хатан байдлын арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Peptide олон төрөлтэй бөгөөд бүтээгдэхүүн бүрт ижил үйлчилгээ үзүүлэхгүй. Copper Peptide, Matrixyl®, Acetyl Hexapeptide зэрэг peptide бүр өөр өөр зориулалттай байж болох тул “олон төрлийн peptide” гэсэн тооноос илүү ямар peptide агуулсан болон бүтээгдэхүүний нийт formulation-ийг харж сонгоорой.
Anti-aging Уян хатан чанар Нарийн үрчлээ Чанга байдал Арьсны бүтэц
Үхэжсэн арьсыг зөөлөн гуужуулж, чийгшил болон толигор бүтцийг дэмжинэ
PHA (Polyhydroxy Acid) нь арьсны гадаргуу дээрх үхэжсэн эсийг зөөлөн гуужуулж, барзгар бүтцийг толигор, бүүдгэр өнгийг илүү гэрэлтсэн харагдуулахад тусалдаг хүчил юм. Молекулын хэмжээ харьцангуй том тул арьсанд удаан нэвтэрч, AHA-тай харьцуулахад илүү зөөлөн гуужуулалт өгдгөөрөө онцлог.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэг, хуурай, AHA/BHA хэрэглэхэд амархан цочирдог эсвэл зөөлөн гуужуулалт хүссэн арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Үхэжсэн арьс • Барзгар бүтэц • Бүүдгэр өнгө • Чийг дутагдал • Жигд бус өнгө
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Panthenol — тайвшруулж, чийгшүүлнэ
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
AHA/BHA танд хэт хүчтэй санагддаг эсвэл анх удаа chemical exfoliant хэрэглэж байгаа бол PHA-аас эхлэхэдтохиромжтой. Зөөлөн хэдий ч гуужуулагч хүчил тул бага давтамжаас эхэлж, өдрийн арчилгаанд нарны хамгаалалт тогтмол хэрэглээрэй.
Зөөлөн гуужуулалт Үхэжсэн арьс Арьсны бүтэц Гэрэлтүүлэлт Чийгшил
Арьсны микробиомын тэнцвэр болон хамгаалах давхаргыг дэмжинэ
Skincare-д Probiotics гэж нэрлэгддэг фермент, lysate болон postbiotic төрлийн найрлагууд нь арьсны микробиомын эрүүл тэнцвэрийг дэмжиж, хамгаалах давхаргыг бэхжүүлэх, чийгийг хадгалах, эмзэгшсэн арьсыг тайвшруулахад тусалдаг.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэгшсэн, хуурайшсан, хамгаалах давхарга суларсан арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Skin Barrier • Эмзэгшил • Хуурайшилт • Чийг дутагдал • Арьсны тэнцвэр
Юутай хослуулах вэ?
Ceramide — хамгаалах давхаргыг дэмжинэ
CICA — тайвшруулна
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
“Probiotic skincare” гэсэн бүтээгдэхүүн бүр ижил найрлагатай байдаггүй. Ferment, lysate, bifida, lactobacillusзэрэг өөр өөр хэлбэрээр ордог тул бүтээгдэхүүний нийт найрлага, зориулалтыг хамтад нь хараарай.
Skin Barrier Микробиом Тайвшруулалт Чийгшил Эмзэг арьс
Арьсыг тайвшруулж, тэжээлээр ханган эрүүл, гэрэлтсэн төрхийг дэмжинэ
Propolis буюу зөгийн жилий нь зөгийнүүд ургамлын давирхайлаг бодисоос үүсгэдэг, антиоксидант нэгдлүүдээр баялаг байгалийн гаралтай найрлага юм. Арьсыг тайвшруулж, чийгшил болон хамгаалах давхаргыг дэмжин, хуурайшиж, эмзэгшсэн арьсыг илүү зөөлөн, тэжээллэг, эрүүл гэрэлтсэн харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурай, чийг дутагдсан, эмзэгшсэн, бүүдгэр эсвэл батга гарамтгай арьсны тайвшруулах, тэжээллэг арчилгаанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Эмзэгшил • Хуурайшилт • Чийг дутагдал • Бүүдгэр арьс • Skin Barrier
Юутай хослуулах вэ?
Honey — чийгшүүлж, тэжээллэг арчилгааг дэмжинэ
CICA — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг нэмэгдүүлнэ
Beauty Secrets зөвлөж байна
Арьс тань нэгэн зэрэг эмзэгшиж, чийг дутагдан, glow-оо алдсан бол Propolis агуулсан toner, essence эсвэл serum тохиромжтой сонголт. Харин зөгийн гаралтай бүтээгдэхүүнд харшилтай бол хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Тайвшруулалт Чийгшил Тэжээл Skin Barrier Гэрэлтүүлэлт
Үрчлээ, уян хатан чанар болон арьсны бүтцэд чиглэсэн хүчтэй Vitamin A арчилгаа
Retinal буюу Retinaldehyde нь Vitamin A-ийн уламжлал болох retinoid төрлийн идэвхт найрлага юм. Арьсанд Retinol → Retinal → Retinoic Acid гэсэн дарааллаар хувирдаг тул Retinol-оос идэвхтэй хэлбэрт нэг шат ойр. Арьсны шинэчлэл, коллагены нийлэгжилтийг дэмжиж, нарийн үрчлээ, уян хатан чанар, жигд бус бүтэц болон батга гарамтгай арьсны арчилгаанд тусална.
Хэнд тохирох вэ?
Ялангуяа нарийн үрчлээ, уян хатан чанар суларсан, барзгар бүтэц, бөглөрсөн нүх сүв эсвэл батга гарамтгай арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Нарийн үрчлээ • Уян хатан чанар • Арьсны бүтэц • Батга • Нүх сүв • Жигд бус өнгө
Юутай хослуулах вэ?
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Peptides — уян хатан чанарын арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Retinal нь Retinol-оос идэвхтэй хэлбэрт нэг шат ойр тул бага концентрациар ч хэрэглэгддэг. Анх хэрэглэж байгаа бол бага давтамжаас эхэлж, арьс дасахын хэрээр аажмаар нэмэгдүүлээрэй. AHA/BHA зэрэг хүчтэй active-тай нэг орой давхарлахдаа болгоомжтой байж, өдрийн арчилгаанд SPF тогтмол хэрэглээрэй.
Anti-aging Үрчлээ Уян хатан чанар Арьсны бүтэц Батга Нүх сүв
ЯҮрчлээ, уян хатан чанар болон арьсны бүтцэд чиглэсэн anti-aging арчилгаа
Retinol нь Vitamin A-ийн уламжлал болох retinoid төрлийн идэвхт найрлага бөгөөд арьсны эсийн шинэчлэл болон коллагены нийлэгжилтийг дэмжиж, нарийн үрчлээ, уян хатан чанар, барзгар бүтэц болон жигд бус өнгөнийарчилгаанд тусална. Мөн нүх сүв бөглөрөх, батга гарамтгай арьсны арчилгаанд ашиглагддаг.
Хэнд тохирох вэ?
Нарийн үрчлээ ажиглагдаж эхэлсэн, уян хатан чанар суларсан, арьсны бүтэц жигд бус эсвэл батга, бөглөрсөн нүх сүвний арчилгаа хүссэн арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Нарийн үрчлээ • Уян хатан чанар • Арьсны бүтэц • Нүх сүв • Батга • Жигд бус өнгө
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
Peptides — уян хатан чанарын арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Retinol-ийг анх хэрэглэж байгаа бол бага концентраци, долоо хоногт 1–2 удаагаас эхэлж, арьс дасахын хэрээр давтамжаа аажмаар нэмэгдүүлээрэй. Эхний үед AHA/BHA зэрэг хүчтэй гуужуулагчтай нэг орой давхарлахгүй байвал цочролын эрсдэлийг багасгана. Өдрийн арчилгаанд SPF тогтмол хэрэглэх нь чухал.
Anti-aging Үрчлээ Уян хатан чанар Арьсны бүтэц Батга Нүх сүв
Арьсыг чийгшүүлж, тэжээлээр ханган тунгалаг, гэрэлтсэн харагдуулна
Rice буюу будааны ханд нь амин хүчил, эрдэс бодис болон антиоксидант нэгдлүүд агуулдаг уламжлалт K-beauty найрлага юм. Арьсны чийгшил, зөөлөн байдал болон гэрэлтсэн төрхийг дэмжиж, бүүдгэр, жигд бус өнгөтэй арьсыг илүү толигор, тунгалаг харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа бүүдгэр, өнгөө алдсан, хуурай, чийг дутагдсан эсвэл жигд бус өнгөтэй арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Бүүдгэр арьс • Чийг дутагдал • Хуурайшилт • Жигд бус өнгө • Гэрэлтэлт
Юутай хослуулах вэ?
Niacinamide — арьсны өнгө, гэрэлтэлтийг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ceramides — чийг хадгалалт, хамгаалах давхаргыг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Rice нь Rice Extract, Rice Water, Rice Bran Extract, Rice Bran Oil, Rice Ferment зэрэг олон хэлбэрээр бүтээгдэхүүнд ордог бөгөөд үйлчилгээ нь хэлбэр, концентраци болон нийт formulation-аас хамаарна. Тиймээс зөвхөн “Rice” гэсэн хувь хэмжээнээс илүү бүтээгдэхүүний нийт найрлага, зориулалтыг харж сонгоорой.
Гэрэлтүүлэлт Чийгшил Бүүдгэр арьс Жигд бус өнгө Тэжээл
Арьс болон хуйхны тослогийн тэнцвэрийг дэмжиж, антиоксидант арчилгаа үзүүлнэ
Rosemary нь антиоксидант нэгдлүүдээр баялаг ургамлын гаралтай найрлага бөгөөд арьс арчилгаанд илүүдэл тослог, себум болон нүх сүвний арчилгааг, үс арчилгаанд хуйхны эрүүл орчин, үсний ургалт болон бэхжилтийг дэмжих зорилгоор өргөн ашиглагддаг.
Хэнд тохирох вэ?
Арьс арчилгаанд тослог, холимог арьсанд; үс арчилгаанд тослог хуйх, суларч нимгэрсэн үс болон хуйхны арчилгаа хүссэн хэрэглэгчдэд илүү тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Илүүдэл тослог • Себум • Антиоксидант • Хуйхны арчилгаа • Үс сийрэгжих • Үсний бэхжилт
Beauty Secrets зөвлөж байна
Rosemary-г үсний ургалтад сонирхож байгаа бол Rosemary агуулсан scalp serum, tonic эсвэл treatmentсонгоорой. Харин цэвэр Rosemary essential oil-ийг арьс, хуйхандаа шууд түрхэхээс зайлсхийж, зориулалтын formulation сонгох нь зөв.
Хуйхны арчилгаа Үсний бэхжилт Илүүдэл тослог Антиоксидант Себум
Нүх сүвний гүн дэх тослог, бөглөрөл болон хар батганы арчилгаа
Salicylic Acid (BHA) нь тосонд уусдаг гуужуулагч хүчил бөгөөд нүх сүвэнд хуримтлагдсан илүүдэл себум, үхэжсэн арьс болон бөглөрлийг арилгахад тусална. Хар батга, тослогжилт болон батга гарамтгай арьсны арчилгаанд хамгийн өргөн хэрэглэгддэг идэвхт найрлагуудын нэг юм.
Хэнд тохирох вэ?
Тослог, холимог, нүх сүв амархан бөглөрдөг, хар батга болон батга гарамтгай арьсанд илүү тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Илүүдэл тослог • Бөглөрсөн нүх сүв • Хар батга • Үхэжсэн арьс • Батга гарамтгай арьс
Юутай хослуулах вэ?
Niacinamide — тослог болон нүх сүвний арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
CICA / Panthenol — арьсыг тайвшруулахад тусална
Beauty Secrets зөвлөж байна
BHA-г шинээр хэрэглэж байгаа бол бага давтамжаас эхэлж, арьсныхаа хариу үйлдлийг ажиглаарай. Хэт олон төрлийн гуужуулагчийг нэг routine-д давхарлан хэрэглэхээс зайлсхийж, өдрийн арчилгаанд нарны хамгаалалт тогтмол хэрэглээрэй.
Арьсыг чийгшүүлж, нөхөн сэргээх арчилгааг дэмжин толигор, уян хатан харагдуулна
Snail Mucin буюу эмгэн хумсны шүүрлийн шүүгдэс нь арьсны чийгийг хадгалах, хамгаалах давхаргыг дэмжихэд ашиглагддаг K-beauty-ийн танигдсан найрлага юм. Хуурайшиж, эмзэгшсэн арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн, илүү толигор, дүүрэн, эрүүл харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа чийг дутагдсан, хамгаалах давхарга суларсан, барзгар бүтэцтэй эсвэл батганы дараах арьсны нөхөн сэргээх арчилгаа хүссэн хүмүүст тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Чийг дутагдал • Skin Barrier • Барзгар бүтэц • Батганы дараах арчилгаа • Уян хатан чанар
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
Niacinamide — арьсны өнгө болон barrier арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Snail Mucin нь зөвхөн “батганы толбо арилгадаг” ingredient биш. Ялангуяа чийгшил + barrier + арьсны бүтэцгэсэн хэрэгцээнд сонгоход тохиромжтой. Snail Mucin-ийн хувь өндөр байна гэдэг нь дангаараа бүтээгдэхүүний үр дүнг тодорхойлохгүй тул нийт formulation-ийг хамтад нь хараарай.
Чийгшил Нөхөн сэргээх арчилгаа Skin Barrier Арьсны бүтэц Уян хатан чанар
Чийг алдалтаас хамгаалж, арьсыг зөөлөн, толигор байлгана
Squalane нь арьсны өөрийн тослогт байдаг squalene-тэй төстэй бүтэцтэй, хөнгөн зөөлрүүлэгч найрлага юм. Арьсны гадаргуугийн чийгийг хадгалж, хуурайшилт, таталдах мэдрэмжийг багасган, хамгаалах давхаргыг дэмжиж арьсыг зөөлөн, уян хатан харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурай, чийг дутагдсан, эмзэгшсэн эсвэл хамгаалах давхарга суларсан арьсанд тохиромжтой. Хөнгөн бүтэцтэй тул тослог, холимог арьсны formulation-д ч түгээмэл ашиглагддаг.
Ямар асуудалд сонгох вэ?
Хуурайшилт • Чийг алдалт • Skin Barrier • Таталдах мэдрэмж • Барзгар бүтэц
Юутай хослуулах вэ?
Hyaluronic Acid — арьсанд чийг татахад тусална
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
Panthenol — чийгшүүлж, тайвшруулна
Beauty Secrets зөвлөж байна
Арьс тань чийгшүүлэгч хэрэглэсэн ч удалгүй дахин таталдаж, хуурайшдаг бол Squalane агуулсан moisturizer эсвэл facial oil сонгоорой. Hyaluronic Acid зэрэг чийг татах найрлагатай хослуулснаар чийгийг арьсанд хадгалахарчилгааг илүү сайн дэмжинэ.
Чийгшил Хуурайшилт Skin Barrier Арьс зөөлрүүлэх Чийг алдалт
Илүүдэл тослог, бөглөрсөн нүх сүвний арчилгаа
Succinic Acid нь AHA, BHA-д хамаардаггүй dicarboxylic acid бөгөөд илүүдэл себум, бөглөрсөн нүх сүв болон батга гарамтгай арьсны арчилгааг дэмжихэд ашиглагддаг идэвхт найрлага юм.
Хэнд тохирох вэ?
Илүүдэл тослог ихээр ялгардаг, нүх сүв амархан бөглөрдөг, хар батга болон батга гарамтгай тослог, холимог арьсанд илүү тохиромжтой.
Юутай хослуулах вэ?
Niacinamide — тослогийн тэнцвэр, нүх сүвний арчилгааг дэмжинэ
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Panthenol — арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ
Beauty Secrets зөвлөж байна
Succinic Acid агуулсан бүтээгдэхүүнийг сонгохдоо концентраци болон нийт найрлагыг харгалзаарай. Хүчил агуулсан бүтээгдэхүүн шинээр хэрэглэж байгаа бол бага давтамжаас эхлэх нь тохиромжтой.
Эрдэс UV filter ашиглан арьсыг UVA болон UVB туяанаас хамгаална
Physical буюу Mineral Sunscreen нь ихэвчлэн Zinc Oxide, Titanium Dioxide зэрэг эрдэс UV filter ашиглан нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалдаг нарны хамгаалалтын төрөл юм. Эмзэг арьсанд зориулсан sunscreen formulation-д өргөн хэрэглэгддэг.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд хэрэглэж болох бөгөөд ялангуяа эмзэг, амархан цочирдог арьс mineral sunscreen-ийг сонгох нь элбэг. Гэхдээ тухайн sunscreen тохирох эсэх нь зөвхөн UV filter-ээс бус нийт formulation-аас хамаарна.
Ямар асуудалд сонгох вэ?
Нарны хамгаалалт • UVA/UVB • Эмзэг арьс • Photoaging • Нөсөөжилтөөс сэргийлэх арчилгаа
Beauty Secrets зөвлөж байна
Mineral sunscreen нь заримдаа арьсан дээр цагаан туяа (white cast) үлдээх боломжтой. Тиймээс арьсны өнгө, хүсэж буй finish болон texture-ээ харгалзан сонгоорой.
Нарны хамгаалалт UVA/UVB Mineral Sunscreen Эмзэг арьс
Органик UV filter ашиглан UVA болон UVB туяанаас арьсыг хамгаална
Chemical Sunscreen нь органик UV filter-үүд ашиглан нарны хэт ягаан туяаг шингээж, арьсыг UVA болон UVB туяаны нөлөөллөөс хамгаалдаг нарны хамгаалалтын төрөл юм. Ихэвчлэн хөнгөн, арьсанд амархан тархдаг бүтэцтэй бөгөөд цагаан туяа (white cast) бага эсвэл огт үлдээдэггүй бүтээгдэхүүн хийх боломжийг олгодог.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд хэрэглэж болно. Ялангуяа хөнгөн, үл мэдэгдэх finish, white cast-гүй нарны хамгаалалтхүссэн хэрэглэгчдэд тохиромжтой. Эмзэг арьсны хувьд тухайн бүтээгдэхүүний нийт formulation болон ашигласан UV filter-ээс хамаарч тохирох эсэх нь ялгаатай.
Ямар асуудалд сонгох вэ?
Нарны хамгаалалт • UVA/UVB • Photoaging • Бараан толбо, нөсөөжилтөөс сэргийлэх арчилгаа
Түгээмэл Chemical UV Filters:
Uvinul A Plus • Uvinul T150 • Tinosorb S • Tinosorb M • Mexoryl SX/XL • Avobenzone • Octocrylene
Beauty Secrets зөвлөж байна
Chemical sunscreen нь white cast багатай, хөнгөн texture хүсдэг хүмүүст сайн сонголт. Харин “chemical sunscreen эмзэг арьсанд муу, mineral sunscreen л сайн” гэсэн хатуу дүрэм байхгүй — тухайн UV filter system болон нийт formulation хамгийн чухал.
Нарны хамгаалалт UVA/UVB Chemical Sunscreen White cast багатай
Батга гарамтгай арьсыг тайвшруулж, илүүдэл тослог болон себумын арчилгааг дэмжинэ
Tea Tree нь тослог, асуудалтай арьсны арчилгаанд өргөн хэрэглэгддэг ургамлын гаралтай найрлага юм. Арьсны илүүдэл тослог, себум болон батга гарамтгай байдлыг арчлахын зэрэгцээ улайж, тавгүйрхсэн хэсгийг тайвшруулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Ялангуяа тослог, холимог, батга гарамтгай, нүх сүв амархан бөглөрдөг арьсанд тохиромжтой. Хуурай болон эмзэг арьстай бол бүтээгдэхүүний нийт найрлага, Tea Tree-ийн хэлбэрийг харгалзан сонгоно.
Ямар асуудалд сонгох вэ?
Батга • Илүүдэл тослог • Себум • Бөглөрсөн нүх сүв • Улайлт
Юутай хослуулах вэ?
Salicylic Acid (BHA) — бөглөрсөн нүх сүв, себумын арчилгааг дэмжинэ
Niacinamide — тослогийн тэнцвэр болон арьсны өнгийг дэмжинэ
CICA — улайж, эмзэгшсэн арьсыг тайвшруулна
Beauty Secrets зөвлөж байна
Tea Tree агуулсан бүтээгдэхүүн бүр ижил биш. Ялангуяа Tea Tree Essential Oil өндөр агууламжтай бүтээгдэхүүн эмзэг арьсыг цочроож болдог тул цэвэр эфирийн тосыг арьсандаа шууд түрхэхээс зайлсхийж, зориулалтын skincare formulation сонгоорой.
Батга Илүүдэл тослог Себум Нүх сүв Тайвшруулалт
Арьсыг тайвшруулж, нөхөн сэргэлт болон хамгаалах давхаргыг дэмжинэ
TECA нь Centella Asiatica (CICA)-аас гарган авсан, түүний гол идэвхт нэгдлүүдийг стандартчилж баяжуулсан найрлага юм. Арьсны улайлт, цочрол, эмзэгшлийг тайвшруулах, хамгаалах давхарга болон нөхөн сэргээх процессыг дэмжиж, арьсыг илүү эрүүл, уян хатан харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэгшсэн, улайж цочирсон, хамгаалах давхарга суларсан эсвэл нөхөн сэргээх арчилгаа шаардлагатай арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Эмзэгшил • Улайлт • Skin Barrier • Нөхөн сэргээх арчилгаа • Уян хатан чанар
Юутай хослуулах вэ?
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
Panthenol — чийгшүүлж, тайвшруулна
Hyaluronic Acid — чийгшлийг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
TECA болон CICA нь холбоотой боловч яг ижил нэршил биш. CICA/Centella Asiatica нь ургамлын хандны ерөнхий ойлголт бол TECA нь Centella-ийн гол идэвхт бүрэлдэхүүнүүдийг стандартчилсан extract юм. Тиймээс Madeca/Centellian24 зэрэг TECA-г hero active болгосон бүтээгдэхүүнүүд дээр TECA-г тусад нь tag хийх нь зөв.
Тайвшруулалт Нөхөн сэргэлт Skin Barrier Улайлт Уян хатан чанар
Нөсөөжилт, бараан толбо болон жигд бус өнгийг бүдгэрүүлэхэд тусална
Tranexamic Acid (TXA) нь меланин үүсэхэд нөлөөлдөг процессуудыг зохицуулахад тусалдаг brightening ingredient бөгөөд нарны нөсөөжилт, батганы дараах бараан толбо, жигд бус өнгө зэрэгт чиглэсэн бүтээгдэхүүнүүдэд өргөн ашиглагддаг. Арьсны өнгийг илүү жигд, тунгалаг, гэрэлтсэн харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Ялангуяа нөсөөжилт, бараан толбо, батганы дараах толбо болон жигд бус өнгө гол асуудал болсон арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Нөсөөжилт • Бараан толбо • Батганы дараах толбо • Жигд бус өнгө • Бүүдгэр арьс
Юутай хослуулах вэ?
Niacinamide — бараан толбо, жигд бус өнгөний арчилгааг дэмжинэ
Vitamin C — гэрэлтүүлэх, антиоксидант арчилгааг дэмжинэ
Alpha-Arbutin — нөсөөжилт, бараан толбонд чиглэсэн арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Бараан толбо, нөсөөжилт гол асуудал бол TXA-г Niacinamide, Alpha-Arbutin эсвэл Vitamin C зэрэг өөр механизмаар ажилладаг brightening ingredient-тэй хослуулсан formulation сонгоход тохиромжтой. Нөсөөжилтийн арчилгааны үед өдөр бүр SPF хэрэглэх нь хамгийн чухал алхмуудын нэг.
Нөсөөжилт Бараан толбо Батганы дараах толбо Жигд бус өнгө Гэрэлтүүлэлт
Антиоксидант хамгаалалт үзүүлж, арьсны чийг болон хамгаалах давхаргыг дэмжинэ
Vitamin E нь тосонд уусдаг антиоксидант бөгөөд арьсыг гаднын орчны исэлдэлтийн стрессээс хамгаалах арчилгааг дэмжинэ. Мөн арьсыг зөөлрүүлж, чийг алдалтыг багасган, хамгаалах давхаргыг эрүүл байлгахад тусална.
Хэнд тохирох вэ?
Бүх төрлийн арьсанд хэрэглэж болох бөгөөд ялангуяа хуурай, чийг дутагдсан, хамгаалах давхарга суларсан, бүүдгэр арьсанд тохиромжтой.
Ямар асуудалд сонгох вэ?
Хуурайшилт • Чийг алдалт • Skin Barrier • Антиоксидант хамгаалалт • Бүүдгэр арьс
Юутай хослуулах вэ?
Vitamin C — антиоксидант хамгаалалтыг дэмжинэ
Ceramides — хамгаалах давхаргыг дэмжинэ
Squalane — арьсыг зөөлрүүлж, чийг алдалтыг багасгахад тусална
Beauty Secrets зөвлөж байна
Vitamin E нь Vitamin C-тэй хосолсон formulation-д түгээмэл байдаг бөгөөд антиоксидант арчилгааг сайн дэмждэг. Харин тослог, батга гарамтгай арьстай бол Vitamin E-ээс зайлсхийх шаардлагагүй — тухайн бүтээгдэхүүний нийт бүтэц, formulation илүү чухал.
Антиоксидант Чийгшил Skin Barrier Хуурайшилт Арьс зөөлрүүлэх
Илүүдэл тослогийг хянаж, нүх сүвийг цэвэрхэн, арьсыг сэргэлэн харагдуулахад тусална
Witch Hazel нь Hamamelis virginiana ургамлаас гарган авдаг, таннин болон антиоксидант нэгдлүүд агуулсан ургамлын гаралтай найрлага юм. Ялангуяа илүүдэл тослог, себум болон нүх сүвний арчилгаанд ашиглагдаж, арьсыг илүү цэвэрхэн, тослог гялбаа багатай харагдуулахад тусална.
Хэнд тохирох вэ?
Ялангуяа тослог, холимог, илүүдэл себумтай, нүх сүв тод харагддаг арьсанд илүү тохиромжтой. Хуурай болон эмзэг арьстай бол formulation-ийг анхаарч сонгоно.
Ямар асуудалд сонгох вэ?
Илүүдэл тослог • Себум • Нүх сүв • Тослог гялбаа
Юутай хослуулах вэ?
Niacinamide — тослог болон нүх сүвний арчилгааг дэмжинэ
Salicylic Acid (BHA) — бөглөрсөн нүх сүв, себумд чиглэнэ
CICA — тайвшруулах арчилгааг дэмжинэ
Beauty Secrets зөвлөж байна
Witch Hazel бүтээгдэхүүн бүр адилгүй. Ялангуяа alcohol ихтэй Witch Hazel toner нь хуурай, эмзэг арьсыг таталдуулж, цочроох боломжтой. Тиймээс alcohol-free эсвэл чийгшүүлэх, тайвшруулах найрлагатай formulation сонгоорой.
Илүүдэл тослог Себум Нүх сүв Тослог гялбаа
Илүүдэл тослог, себумыг тэнцвэржүүлж, батга гарамтгай арьсны арчилгааг дэмжинэ
Zinc PCA нь Zinc болон арьсанд байгалиасаа агуулагддаг PCA (Pyrrolidone Carboxylic Acid)-г хослуулсан найрлага юм. Илүүдэл себум, тослог гялбааг хянахад тусалж, нүх сүв амархан бөглөрдөг, батга гарамтгай арьсыг илүү цэвэрхэн, тэнцвэртэй байлгах арчилгааг дэмжинэ.
Хэнд тохирох вэ?
Ялангуяа тослог, холимог, батга гарамтгай, илүүдэл себумтай арьсанд тохиромжтой. Хуурай арьсанд хэрэглэх боломжтой ч Zinc PCA-г голчлон хайх шаардлагатай ingredient биш.
Ямар асуудалд сонгох вэ?
Илүүдэл тослог • Себум • Батга гарамтгай арьс • Нүх сүв • Тослог гялбаа
Юутай хослуулах вэ?
Niacinamide — тослогийн тэнцвэр, нүх сүвний арчилгааг дэмжинэ
Salicylic Acid (BHA) — бөглөрсөн нүх сүв, хар батганд чиглэнэ
CICA — асуудалтай арьсыг тайвшруулахад тусална
Beauty Secrets зөвлөж байна
Арьс тань өдрийн турш хурдан тослогтож, нүх сүв бөглөрч, батга амархан гардаг бол Zinc PCA + Niacinamideагуулсан бүтээгдэхүүн сайн сонголт. Харин арьсыг хэт хуурайшуулахгүй байхын тулд чийгшүүлэх арчилгаатай хослуулаарай.
Илүүдэл тослог Себум Батга Нүх сүв Тослог гялбаа