Beauty Secrets

MADECA MATCHA TONING PEELING GEL

Үхэжсэн эс, илүүдэл тослогийг зөөлөн гуужуулж, барзгар арьсыг толигор, бүүдгэр өнгийг гэрэлтсэн харагдуулах гелэн гуужуулагч

5.0
58,000₮
Хэмжээ:150 мл
MADECA MATCHA TONING PEELING GEL
АРЬСНЫ ТӨРӨЛ
ТослогХолимогХуурайЭмзэгЭнгийн
ТОО ШИРХЭГ
1Дууссан

2–5 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт

Yхэжсэн эсээс эхлээд үл үзэгдэх микро үхэжсэн эс, нүх сүвэнд хуримтлагдсан бохирдлыг хүртэл цэвэрлэх 3-Step Peeling System бүхий зөөлөн гуужуулагч гель юм. Түрхэж иллэг хийхэд гель нь бараан өнгийн жижиг gommage хэсгүүд болон бөөгнөрч, хуримтлагдсан үхэжсэн эс, илүүдэл тослог болон бохирдлыг арилгахад туслан арьсыг шууд илүү зөөлөн, толигор, тунгалаг харагдуулна. AHA + BHA/LHA + PHA хүчлүүд болон Kojic Acid-ыг cellulose-ийн физик гуужуулалттай хослуулсан тул арьсны барзгар текстур, гундсан өнгө, нүх сүвний бохирдлыг зэрэг арчилна. Брэндийн MATCHA-TECA™ комплекс нь Matcha болон Centella Asiatica-ийн TECA идэвхт найрлагыг хослуулж, гуужуулалтын дараах арьсыг тайвшруулан хамгаалах бүрхүүлийг дэмжих бол Ceramide NP, Sodium Hyaluronate, Allantoin нь чийгшүүлж, арьсыг тав тухтай байлгахад тусална. 

Арьсны төрөл: Бүх төрлийн арьс, ялангуяа үхэжсэн эс ихээр хуримтлагддаг, барзгар текстуртай, гундсан өнгөтэй, тослог болон нүх сүв бөглөрөх хандлагатай арьс.


Үйлчилгээ: Үхэжсэн эсийг гуужуулах, нүх сүвний бохирдол болон илүүдэл тослогийг цэвэрлэх, барзгар текстурыг толигор болгох, арьсны өнгийг сэргээж гэрэлтүүлэх, гуужуулалтын дараа тайвшруулах.


Зориулалт: Арьсны гадаргуу болон нүх сүвэнд хуримтлагдсан үхэжсэн эс, бохирдлыг тогтмол цэвэрлэж, арьсыг илүү толигор, цэвэрхэн, тунгалаг гэрэлтсэн харагдуулах долоо хоногийн гуужуулах арчилгаа. 

АНХААРУУЛГА

Худалдан авахаасаа өмнө БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ шалгаарай.

Centellian 24 брендийн бүтээгдэхүүнүүд эрэлттэй болсонтой холбоотойгоор хуурамч бүтээгдэхүүн болон албан бус борлуулагчид олширсон байна. Хуурамч бүтээгдэхүүн нь манай чанар, аюулгүй байдал, үр дүнгийн стандартыг хангахгүй байж болзошгүй бөгөөд арьсанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Жинхэнэ бүтээгдэхүүн

  • Зөв бүтээгдэхүүний нэр, брэндийн тэмдэглэгээтэй
  • Албан ёсны савлагаа, өндөр чанартай хэвлэлтэй
  • Зөвхөн эрх бүхий албан ёсны сувгаар борлуулагддаг

Хуурамч бүтээгдэхүүн

  • Буруу эсвэл өөрчилсөн бүтээгдэхүүний нэртэй
  • Лого, брэндийн тэмдэглэгээ нь зөрүүтэй
  • Хэвлэлийн чанар муу, савлагааны өнгөлгөө дутуу
  • Баталгаагүй худалдагч эсвэл хэт хямд үнээр зарагддаг

Монгол дахь албан ёсны борлуулагч BEAUTY SECRETS

BeautySecrets.mn нь Centellian24 брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Жинхэнэ, баталгаатай бүтээгдэхүүнийг зөвхөн BeautySecrets.mn-ээс худалдан аваарай.

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ

5.0

ИЖИЛ ТӨСТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН