MADECA PHA CLEANSING PAD
Нүүр будалтын үлдэгдэл, өдөр тутмын бохирдлыг арчиж цэвэрлэхийн зэрэгцээ үхэжсэн эсийг зөөлөн гуужуулж, арьсыг толигор мэдрэмжтэй болгох хоёр талт пад



2–5 хоногт · 150,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Өдөр тутмын цэвэрлэгээ болон зөөлөн гуужуулалтыг нэг дор хийх, арьсны үхэжсэн эс, илүүдэл тослог болон нүх сүвэнд үлдсэн бохирдлыг арилгахад зориулсан PHA агуулсан cleansing pad юм. PHA нь AHA, BHA-тай харьцуулахад арьсны гадаргууд илүү зөөлөн үйлчилж, үхэжсэн эсийг гуужуулан барзгар текстурыг толигор болгохын зэрэгцээ чийгийг хадгалахад тусална. Centella Asiatica-д суурилсан тайвшруулах найрлага нь цэвэрлэгээний дараах эмзэгшил, тавгүй мэдрэмжийг багасгаж, арьсыг цэвэрхэн, зөөлөн, чийглэг байлгана. Урьдчилан эссенцээр шингээсэн пад нь хэрэглэхэд хурдан, хялбар бөгөөд өглөөний хөнгөн цэвэрлэгээ, оройн арьс арчилгааны эхний шат болон арьсны текстурын өдөр тутмын арчилгаанд тохиромжтой.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьс, ялангуяа барзгар текстуртай, үхэжсэн эс хуримтлагддаг, тослог болон нүх сүв бөглөрөх хандлагатай арьс.
Үйлчилгээ: Зөөлөн гуужуулах, үхэжсэн эс болон үлдэгдэл бохирдлыг арилгах, нүх сүвийг цэвэрлэх, арьсны текстурыг толигор болгох, чийгшүүлж тайвшруулах.
Зориулалт: Өдөр тутмын хялбар цэвэрлэгээ болон PHA mild exfoliating care-аар арьсыг цэвэрхэн, толигор, шинэлэг байлгах арчилгаа.
АНХААРУУЛГА
Худалдан авахаасаа өмнө БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ шалгаарай.
Centellian 24 брендийн бүтээгдэхүүнүүд эрэлттэй болсонтой холбоотойгоор хуурамч бүтээгдэхүүн болон албан бус борлуулагчид олширсон байна. Хуурамч бүтээгдэхүүн нь манай чанар, аюулгүй байдал, үр дүнгийн стандартыг хангахгүй байж болзошгүй бөгөөд арьсанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Жинхэнэ бүтээгдэхүүн
- Зөв бүтээгдэхүүний нэр, брэндийн тэмдэглэгээтэй
- Албан ёсны савлагаа, өндөр чанартай хэвлэлтэй
- Зөвхөн эрх бүхий албан ёсны сувгаар борлуулагддаг
Хуурамч бүтээгдэхүүн
- Буруу эсвэл өөрчилсөн бүтээгдэхүүний нэртэй
- Лого, брэндийн тэмдэглэгээ нь зөрүүтэй
- Хэвлэлийн чанар муу, савлагааны өнгөлгөө дутуу
- Баталгаагүй худалдагч эсвэл хэт хямд үнээр зарагддаг
Монгол дахь албан ёсны борлуулагч BEAUTY SECRETS
BeautySecrets.mn нь Centellian24 брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Жинхэнэ, баталгаатай бүтээгдэхүүнийг зөвхөн BeautySecrets.mn-ээс худалдан аваарай.