TEA TREE PURIFINE TONER PAD
Батга, хар батга болон нүх сүвний тосон бөглөрлийг зөөлөн гуужуулж, асуудалтай арьсыг тайвшруулах өдөр тутмын тонер пад



2–5 хоногт · 150,000₮-с дээш үнэгүй хүргэлт
АНэг удаагийн арчилгаагаар арьсны илүүдэл тослог, үхэжсэн эс болон нүх сүвэнд хуримтлагдсан бохирдлыг арилгаж, барзгар арьсны бүтцийг толигор болгоно. Сул хүчиллэг найрлага нь арьсны тос, чийгийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр цэвэрхэн, шинэхэн мэдрэмж үлдээнэ.
Цайны модны навчны ус нь батга гарамтгай, улайж эмзэгшсэн арьсыг тайвшруулахад тусална. BHA болон PHA нь нүх сүвний тосон бөглөрөл, үхэжсэн арьсыг зөөлөн гуужуулах бол Zinc PCA илүүдэл тослогийг тэнцвэржүүлнэ. Ниацинамид нь батганы дараах бараан толбыг бүдгэрүүлж, арьсны өнгийг жигд, гэрэлтсэн харагдуулах арчилгааг дэмжинэ.
Арьсны төрөл: Тослог • Холимог • Батга гарамтгай • Асуудалтай • Барзгар бүтэцтэй арьс
Зориулалт: Батга • Хар батга • Илүүдэл тослог • Бөглөрсөн нүх сүв • Батганы дараах бараан толбо • Үхэжсэн арьс
Үйлчилгээ: Нүх сүвийг цэвэрлэх • Зөөлөн гуужуулах • Тослогийг тэнцвэржүүлэх • Тайвшруулах • Арьсны өнгө, бүтцийг жигд харагдуулах