Beauty Secrets

VITX LEMON CUSTARD PACK CLEANSER

42,000₮
Хэмжээ:150 мл
VITX LEMON CUSTARD PACK CLEANSER
АРЬСНЫ ТӨРӨЛ
ТослогХолимогХуурайЭнгийн
ТОО ШИРХЭГ
1Нөөцөд 7 ш

1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт

Өнгөө алдаж, ядарсан арьсыг гэрэлтүүлж, нүх сүв дэх бохирдлыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй энэхүү веган бүтээгдэхүүн нь маск болон өдөр тутмын хөөсөн цэвэрлэгчийн үүргийг нэг дор хослуулсан (pH 5–6.5) онцлогтой. Грек тараг эсвэл лимоны custard-ыг санагдуулам өтгөн, зөөлөн бүтэц нь арьсыг цочроохгүйгээр нүүрний будаг, нарны тос болон бохирдлыг үр дүнтэй цэвэрлэнэ.

Брэндийн патентлагдсан ViTX™ комплекс нь гуужуулах → пигмент бүдгэрүүлэх → тайвшруулах гэсэн 3 шатлалт үйлчлэлээр арьсны шаргал, бараан болон цонхигор өнгийг жигдэлж, илүү тунгалаг, гэрэлтсэн төрх бүрдүүлэхэд тусалдаг.

Мөн 100 цагийн турш ферментжүүлсэн лемоны ханд, дараагийн үеийн тогтворжуулсан С витамин (3-O-Ethyl Ascorbic Acid), AHA, BHA, PHA хүчлүүдийн хослол нь үхэжсэн арьсны эсийг зөөлөн гуужуулж, нүүрээ угаасны дараа ч арьсыг хуурайшуулахгүйгээр чийглэг, толигор мэдрэмж үлдээнэ.

Арьсны төрөл: Бүх төрлийн арьс, ялангуяа өнгө алдаж ядарсан, цонхигор, нүхжилт болон хар батга ихтэй, энгийн С витаминаас цочрдог эмзэг арьсанд. 
Үйлчилгээ: Нүхжилтийн бохирдол болон нүүрний будгийг гүн цэвэрлэхийн зэрэгцээ арьсны өнгийг засаж цайруулах, зөөлөн гуужуулж чийгшүүлэх үйлчилгээтэй. 
Зориулалт: Арьсны өнгийг сэргээж гэрэлтүүлэх (brightening) болон нүхжилтийг хуурайшуулахгүйгээр нэг алхмаар гүн цэвэрлэх өдөр тутмын болон эрчимтэй маск арчилгаа.

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ

ИЖИЛ ТӨСТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН