MADECA TIME REVERSE BOOSTING TONER
Угаасны дараа чийг дутагдаж, таталдсан арьсыг чийгшүүлэн зөөлрүүлж, уян хатан, толигор төрхийг дэмжих тонер


2–5 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Hүүрээ цэвэрлэсний дараах арьсыг дараагийн anti-aging арчилгаанд бэлтгэж, чийгшил, уян хатан чанар болон арьсны эрүүл гэрэлтсэн төрхийг дэмжих boosting toner юм. Centellian24-ийн Centella Asiatica-д суурилсан арчилгаа нь эмзэгшиж, суларсан арьсыг тайвшруулж, хамгаалах бүрхүүлийг дэмжихэд чиглэхийн зэрэгцээ чийгийг нөхөн, хуурайшиж барзгар болсон арьсыг илүү зөөлөн, толигор болгоно. Арьсны эхний шатны чийгийн балансыг нөхөж өгснөөр дараагийн серум, ампуль, тосыг хэрэглэхэд арьсыг бэлтгэн, Time Reverse routine-ийн anti-aging арчилгааг бүрэн дэмжинэ.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьс, ялангуяа хуурайшсан, чийг дутагдсан, уян хатан чанар суларсан болон хөгшрөлтийн шинж тэмдэг илэрсэн арьс.
Үйлчилгээ: Чийгшүүлэх, тайвшруулах, арьсны хамгаалах бүрхүүлийг дэмжих, уян хатан чанарыг арчлах, арьсыг зөөлөн толигор болгож дараагийн арчилгаанд бэлтгэх.
Зориулалт: Нүүр цэвэрлэгээний дараа арьсны чийгийг нөхөж, дараагийн anti-aging бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд арьсыг бэлтгэх эхний шатны boosting арчилгаа.
АНХААРУУЛГА
Худалдан авахаасаа өмнө БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ шалгаарай.
Centellian 24 брендийн бүтээгдэхүүнүүд эрэлттэй болсонтой холбоотойгоор хуурамч бүтээгдэхүүн болон албан бус борлуулагчид олширсон байна. Хуурамч бүтээгдэхүүн нь манай чанар, аюулгүй байдал, үр дүнгийн стандартыг хангахгүй байж болзошгүй бөгөөд арьсанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Жинхэнэ бүтээгдэхүүн
- Зөв бүтээгдэхүүний нэр, брэндийн тэмдэглэгээтэй
- Албан ёсны савлагаа, өндөр чанартай хэвлэлтэй
- Зөвхөн эрх бүхий албан ёсны сувгаар борлуулагддаг
Хуурамч бүтээгдэхүүн
- Буруу эсвэл өөрчилсөн бүтээгдэхүүний нэртэй
- Лого, брэндийн тэмдэглэгээ нь зөрүүтэй
- Хэвлэлийн чанар муу, савлагааны өнгөлгөө дутуу
- Баталгаагүй худалдагч эсвэл хэт хямд үнээр зарагддаг
Монгол дахь албан ёсны борлуулагч BEAUTY SECRETS
BeautySecrets.mn нь Centellian24 брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Жинхэнэ, баталгаатай бүтээгдэхүүнийг зөвхөн BeautySecrets.mn-ээс худалдан аваарай.