MADECA CREAM TIME REVERSE ZERO
Чийг дутагдаж, уян хатан чанараа алдсан арьсыг чийгшүүлэн илүү толигор, чанга харагдуулах хөнгөн бүтэцтэй тос



2–5 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Centellian24 Madeca Cream Time Reverse Zero нь Madeca Cream-ийн anti-aging, нөхөн сэргээх хүчийг илүү хөнгөн, сэрүүцүүлсэн бүтэцтэй болгосон хувилбар бөгөөд арьсны хөгшрөлтийн шинж тэмдэг, уян хатан чанар болон суларсан хамгаалах бүрхүүлийг цогцоор нь арчлахад зориулагдсан. Брэндийн Centella Asiatica-д суурилсан идэвхт комплекс нь Madecassic Acid, Asiaticoside, Asiatic Acid зэрэг бүрэлдэхүүнээр арьсыг тайвшруулж, нөхөн сэргэлтийг дэмжинэ. Retinol + Adenosine нь нарийн үрчлээ, уян хатан чанарыг арчлахад, Ceramide NP + Phytosphingosine нь арьсны хамгаалах бүрхүүлийг бэхжүүлж чийг алдалтыг бууруулахад тусална. Мөн Niacinamide, Panthenol, Hyaluronic Acid, Madecassoside, Resveratrol, Sodium DNA зэрэг идэвхт найрлага нь чийгшил, гэрэлтэлт, антиоксидант болон тайвшруулах арчилгааг зэрэг үзүүлнэ. Хөнгөн, шинэлэг finish-тэй тул Madeca Cream-ийн баялаг anti-aging арчилгааг илүү тав тухтай бүтэцтэйгээр өдөр тутам хэрэглэхийг хүссэн хүмүүст тохиромжтой.
Арьсны төрөл: Холимог, тослог, батганд өртөмтгий болон хөнгөн бүтэцтэй anti-aging арчилгаа хүссэн арьс.
Үйлчилгээ: Арьсыг тайвшруулах, чийгшүүлэх, хамгаалах бүрхүүлийг бэхжүүлэх, үрчлээ болон уян хатан чанарыг арчлах, илүүдэл тослог мэдрэмжгүйгээр нөхөн сэргээх.
Зориулалт: Хүнд, өтгөн тосноос зайлсхийдэг холимог, тослог болон батганд өртөмтгий арьсны өдөр тутмын хөнгөн anti-aging, barrier арчилгаа.
АНХААРУУЛГА
Худалдан авахаасаа өмнө БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ шалгаарай.
Centellian 24 брендийн бүтээгдэхүүнүүд эрэлттэй болсонтой холбоотойгоор хуурамч бүтээгдэхүүн болон албан бус борлуулагчид олширсон байна. Хуурамч бүтээгдэхүүн нь манай чанар, аюулгүй байдал, үр дүнгийн стандартыг хангахгүй байж болзошгүй бөгөөд арьсанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Жинхэнэ бүтээгдэхүүн
- Зөв бүтээгдэхүүний нэр, брэндийн тэмдэглэгээтэй
- Албан ёсны савлагаа, өндөр чанартай хэвлэлтэй
- Зөвхөн эрх бүхий албан ёсны сувгаар борлуулагддаг
Хуурамч бүтээгдэхүүн
- Буруу эсвэл өөрчилсөн бүтээгдэхүүний нэртэй
- Лого, брэндийн тэмдэглэгээ нь зөрүүтэй
- Хэвлэлийн чанар муу, савлагааны өнгөлгөө дутуу
- Баталгаагүй худалдагч эсвэл хэт хямд үнээр зарагддаг
Монгол дахь албан ёсны борлуулагч BEAUTY SECRETS
BeautySecrets.mn нь Centellian24 брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Жинхэнэ, баталгаатай бүтээгдэхүүнийг зөвхөн BeautySecrets.mn-ээс худалдан аваарай.