MADECA AMINO ACID CLEANSING FOAM
Өдөр тутмын бохирдол, үхэжсэн эсийг зөөлөн цэвэрлэж, угаасны дараа арьсыг таталдуулахгүй толигор, чийглэг мэдрэмжтэй үлдээх нүүр угаагч хөөс



2–5 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Арьсны чийгийн тэнцвэрийг хадгалангаа бохирдол, илүүдэл тослог болон үхэжсэн эсийг зөөлөн цэвэрлэх бага хүчиллэг амин хүчилд суурилсан хөөсөн цэвэрлэгч. pH 5–6 орчим зөөлөн найрлагатай бөгөөд өтгөн, кремэн хөөс нь арьсыг хэт хуурайшуулж таталдуулахгүйгээр өдөр тутмын цэвэрлэгээ хийхэд тохиромжтой.
Найрлага дахь Centella Asiatica + TECA™ нь эмзэгшсэн арьсыг тайвшруулахад, Betaine 15,000 ppm болон амин хүчилд суурилсан цэвэрлэх найрлагууд нь арьсыг зөөлөн цэвэрлэхэд тусална. Мөн 8 төрлийн Гиалуроны хүчилагуулсан тул цэвэрлэгээний дараа арьсны чийгийг хадгалж, зөөлөн толигор мэдрэмж үлдээнэ.
Үхэжсэн эсийг зөөлөн арилгах үйлчилгээтэй бөгөөд үйлдвэрлэгчийн клиникийн мэдээллээр нэг удаагийн хэрэглээний дараа үхэжсэн эс 37.3%-иар буурч, бичил тоосонцрыг 99% цэвэрлэсэн үр дүн үзүүлсэн байна.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьс • Эмзэг • Хуурай • Чийг дутагдсан арьс
Үйлчилгээ: Зөөлөн цэвэрлэнэ • Үхэжсэн эсийг гуужуулна • Чийгийг хадгална • Тайвшруулна
Зориулалт: Өдөр тутмын цэвэрлэгээ • Үхэжсэн эс • Бохирдол • Угаасны дараах хуурайшилт, таталдах мэдрэмж
АНХААРУУЛГА
Худалдан авахаасаа өмнө БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ шалгаарай.
Centellian 24 брендийн бүтээгдэхүүнүүд эрэлттэй болсонтой холбоотойгоор хуурамч бүтээгдэхүүн болон албан бус борлуулагчид олширсон байна. Хуурамч бүтээгдэхүүн нь манай чанар, аюулгүй байдал, үр дүнгийн стандартыг хангахгүй байж болзошгүй бөгөөд арьсанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Жинхэнэ бүтээгдэхүүн
- Зөв бүтээгдэхүүний нэр, брэндийн тэмдэглэгээтэй
- Албан ёсны савлагаа, өндөр чанартай хэвлэлтэй
- Зөвхөн эрх бүхий албан ёсны сувгаар борлуулагддаг
Хуурамч бүтээгдэхүүн
- Буруу эсвэл өөрчилсөн бүтээгдэхүүний нэртэй
- Лого, брэндийн тэмдэглэгээ нь зөрүүтэй
- Хэвлэлийн чанар муу, савлагааны өнгөлгөө дутуу
- Баталгаагүй худалдагч эсвэл хэт хямд үнээр зарагддаг
Монгол дахь албан ёсны борлуулагч BEAUTY SECRETS
BeautySecrets.mn нь Centellian24 брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Жинхэнэ, баталгаатай бүтээгдэхүүнийг зөвхөн BeautySecrets.mn-ээс худалдан аваарай.