FRESH HERB ORIGIN TONER PAD



1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Нүхжилт багасгаж арьсны өнгийг жигдлэнгээ гүн чийгшүүлэх тонер пад. 100% веган хөвөн материалтай ба товойлгосон тал нь арьсны үхэжсэн эсийг зөөлөн гуужуулж, бохирдлыг арилгах бол гөлгөр тал нь арьсыг чийгшүүлэн гундсан өнгийг сэргээж нэг үйлдлээр цэвэрлэх, чийгшүүлэх арчилгааг үзүүлнэ. Найрлага дахь Танины комплекс нь арьсыг зөөлнөөр гуужуулж цайруулахын зэрэгцээ нүхжилтийг агшааж арьсны тослогийн хэмжээг тэнцвэржүүлнэ. Витамин С нь чөлөөт радикалуудын үүсгэдэг гэмтлийн эсрэг үйлчилгээтэй ба коллагены хэмжээг нэмэгдүүлж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж нарны хорт туяанаас үүдэлтэй нөсөө толбыг эмчлэн, арьсны өнгийг жигдлэнэ. Мөн найрлага дахь Nacific брэндийн патендлагдсан Lucky Herb Complex-7 ( ургамлын хандууд ) нь арьсыг тэжээлээр хангаж гүн чийгшүүлнэ. Нэмэлт химийн гаралтай өнгө оруулагч, үнэр оруулагч, парабен, амин тос зэргийн агууламжгүй. Aрьсанд харшил үүсгэж, эмзэгшүүлэхгүй нь клиникээр батлагдсан.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд. Арьсны өнгөө сэргээнгээ давхар нүхжилт агшаах хүсэлтэй хүн бүхэнд тохиромжтой.
Үйлчилгээ: Арьсыг гүн чийгшүүлж, өнгийг сэргээж, нүхжилт агшаах үйлчилгээтэй.
Зориулалт: Нүүрээ цэвэрлэсний дараа арчиж хэрэглэх зориулалттай пад.