Beauty Secrets

EXPERT MADECA CREAM ACTIVE RENEW PDRN

Суларч, уян хатан чанараа алдсан арьсыг чийгшүүлж, чангалахад туслах эрчимтэй арчилгааны тос

5.0
78,000₮
Хэмжээ:50 мл
EXPERT MADECA CREAM ACTIVE RENEW PDRN
EXPERT MADECA CREAM ACTIVE RENEW PDRN
АРЬСНЫ ТӨРӨЛ
ХуурайЭмзэгЭнгийн
ТОО ШИРХЭГ
1Нөөцөд 9 ш

2–5 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт

Aрьсны нөхөн сэргэлт, уян хатан чанар, хамгаалах бүрхүүл болон гүн чийгшилд төвлөрсөн PDRN anti-aging тосюм. PDRN (Sodium DNA) 2,000 ppm агуулсан тул арьсны нөхөн сэргэлтийг дэмжиж, суларч ядарсан арьсыг илүү чанга, дүүрэн харагдуулахад туслах бол Centella Asiatica-аас гарган авсан TECA идэвхт комплекс (Madecassic Acid, Asiaticoside, Asiatic Acid) нь арьсыг тайвшруулж, хамгаалах бүрхүүлийн сэргэлтийг дэмжинэ. 7 төрлийн Hyaluronic Acid комплекс нь арьсны өөр өөр түвшинд чийгийг нөхөж, Ceramide NP + Phytosphingosine нь чийг алдалтыг багасган skin barrier-ийг бэхжүүлэхэд тусална. Мөн Niacinamide, Panthenol, Adenosine, Glutathione, Vitamin C, Collagen Amino Acids болон Hydrolyzed Elastin зэрэг арчилгааны найрлагаар арьсны өнгө, уян хатан байдал, чийгшил болон гэрэлтсэн төрхийг цогцоор нь дэмжинэ. Ялангуяа хуурайшиж суларсан, хамгаалах бүрхүүл нь гэмтсэн болон арьсны процедурын дараа тайвшруулж, нөхөн сэргээх эрчимтэй арчилгаа шаардлагатай арьсанд чиглэсэн бүтээгдэхүүн юм. 

 

Арьсны төрөл: Хуурай, чийг дутагдсан, эмзэгшсэн, хамгаалах бүрхүүл нь суларсан болон хөгшрөлтийн шинж тэмдэг илэрсэн арьс.
Үйлчилгээ: PDRN нөхөн сэргээх арчилгаа, уян хатан чанарыг дэмжих, гүн чийгшүүлэх, арьсны хамгаалах бүрхүүлийг бэхжүүлэх, тайвшруулах, арьсыг дүүрэн толигор, гэрэлтсэн харагдуулах.
Зориулалт: Арьсны нөхөн сэргэлтийг эрчимтэй дэмжиж, хуурайшилт, суларсан уян хатан чанар болон гэмтсэн skin barrier-ийг цогцоор нь арчлах anti-aging арчилгаа. 

АНХААРУУЛГА

Худалдан авахаасаа өмнө БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ шалгаарай.

Centellian 24 брендийн бүтээгдэхүүнүүд эрэлттэй болсонтой холбоотойгоор хуурамч бүтээгдэхүүн болон албан бус борлуулагчид олширсон байна. Хуурамч бүтээгдэхүүн нь манай чанар, аюулгүй байдал, үр дүнгийн стандартыг хангахгүй байж болзошгүй бөгөөд арьсанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Жинхэнэ бүтээгдэхүүн

  • Зөв бүтээгдэхүүний нэр, брэндийн тэмдэглэгээтэй
  • Албан ёсны савлагаа, өндөр чанартай хэвлэлтэй
  • Зөвхөн эрх бүхий албан ёсны сувгаар борлуулагддаг

Хуурамч бүтээгдэхүүн

  • Буруу эсвэл өөрчилсөн бүтээгдэхүүний нэртэй
  • Лого, брэндийн тэмдэглэгээ нь зөрүүтэй
  • Хэвлэлийн чанар муу, савлагааны өнгөлгөө дутуу
  • Баталгаагүй худалдагч эсвэл хэт хямд үнээр зарагддаг

Монгол дахь албан ёсны борлуулагч BEAUTY SECRETS

BeautySecrets.mn нь Centellian24 брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Жинхэнэ, баталгаатай бүтээгдэхүүнийг зөвхөн BeautySecrets.mn-ээс худалдан аваарай.

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ

5.0

ИЖИЛ ТӨСТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН