Beauty Secrets

360* SHOT PDRN ACTIVE SERUM

Уян хатан чанараа алдаж, суларсан арьсыг чанга, толигор харагдуулах серум

4.7
78,000₮
Хэмжээ:50 мл
360* SHOT PDRN ACTIVE SERUM
360* SHOT PDRN ACTIVE SERUM
АРЬСНЫ ТӨРӨЛ
ХуурайЭмзэгЭнгийн
ТОО ШИРХЭГ
1Нөөцөд 5 ш

2–5 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт

Aрьсны уян хатан чанар алдагдах, нарийн үрчлээ, суларсан арьсны бүтэц зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгийг олон талаас нь эрчимтэй арчлах PDRN anti-aging серум юм. Арьсны нөхөн сэргэлтийг дэмжих PDRN (Sodium DNA) болон Centella Asiatica-д суурилсан Centellian24-ийн идэвхт арчилгааг хослуулснаар арьсыг илүү чанга, дүүрэн, толигор харагдуулахад тусална. Хөнгөн боловч тэжээллэг серум бүтэц нь арьсанд чийгийг нөхөж, хуурайшилтаас үүдэлтэй нарийн үрчлээг багасган, арьсны уян хатан, нягт байдлыг сайжруулахад чиглэнэ. Нүүрний нийт уян хатан чанараас гадна нүд, ам, дух, хүзүү зэрэг хөгшрөлтийн шинж тэмдэг илүү тод ажиглагддаг хэсгийг нарийвчлан арчилж, арьсыг эрүүл, чийглэг, гэрэлтсэн төрхтэй болгох комплекс anti-aging серум юм.

Арьсны төрөл: Бүх төрлийн арьс, ялангуяа уян хатан чанар суларсан, хуурайшсан, нарийн үрчлээ болон хөгшрөлтийн шинж тэмдэг илэрсэн арьс.
Үйлчилгээ: PDRN нөхөн сэргээх арчилгаа, уян хатан болон нягт байдлыг дэмжих, нарийн үрчлээний харагдах байдлыг сайжруулах, чийгшүүлэх, арьсыг дүүрэн толигор харагдуулах.
Зориулалт: Нүүр болон хүзүүний хөгшрөлтийн шинж тэмдгийг цогцоор нь арчилж, суларсан арьсыг илүү чанга, уян хатан, толигор харагдуулах эрчимтэй anti-aging арчилгаа.

АНХААРУУЛГА

Худалдан авахаасаа өмнө БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ шалгаарай.

Centellian 24 брендийн бүтээгдэхүүнүүд эрэлттэй болсонтой холбоотойгоор хуурамч бүтээгдэхүүн болон албан бус борлуулагчид олширсон байна. Хуурамч бүтээгдэхүүн нь манай чанар, аюулгүй байдал, үр дүнгийн стандартыг хангахгүй байж болзошгүй бөгөөд арьсанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Жинхэнэ бүтээгдэхүүн

  • Зөв бүтээгдэхүүний нэр, брэндийн тэмдэглэгээтэй
  • Албан ёсны савлагаа, өндөр чанартай хэвлэлтэй
  • Зөвхөн эрх бүхий албан ёсны сувгаар борлуулагддаг

Хуурамч бүтээгдэхүүн

  • Буруу эсвэл өөрчилсөн бүтээгдэхүүний нэртэй
  • Лого, брэндийн тэмдэглэгээ нь зөрүүтэй
  • Хэвлэлийн чанар муу, савлагааны өнгөлгөө дутуу
  • Баталгаагүй худалдагч эсвэл хэт хямд үнээр зарагддаг

Монгол дахь албан ёсны борлуулагч BEAUTY SECRETS

BeautySecrets.mn нь Centellian24 брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Жинхэнэ, баталгаатай бүтээгдэхүүнийг зөвхөн BeautySecrets.mn-ээс худалдан аваарай.

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ

4.7

ИЖИЛ ТӨСТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН