Beauty Secrets

Acne Body Care Set

152,100₮169,000₮10%
Acne Body Care Set
ТОО ШИРХЭГ
1Нөөцөд 5 ш

1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт

Clear Acne Body Wash + Clear ACFIT Body Pack Scrub + Clear Body Mist + Clear Body Serum

🎁 Бэлэг: Gua Sha

Нуруу, цээж, мөр, гар зэрэг биеийн хэсэгт үүсдэг батгашилт, бөглөрсөн нүхжилт, илүүдэл тослог, үхэжсэн арьсны хуримтлал болон барзгар бүтцийг цэвэрлэгээнээс эхлээд чийгшүүлэх хүртэл үе шаттайгаар арчлахад зориулсан NOT4U Clear Body Complete Set.

Арьсны төрөл: Тослог, холимог, батгашимтгай, нүхжилт бөглөрөх хандлагатай, үхэжсэн арьс ихээр хуримтлагддаг болон барзгар бүтэцтэй биеийн арьс.

Тохирох асуудал: Нуруу, цээж, мөр болон гарын батгашилт, жижиг товгор, бөглөрсөн нүхжилт, илүүдэл тослог, үхэжсэн арьсны хуримтлал, барзгар текстур болон батганы дараах жигд бус өнгө.

Үйлчилгээ: Арьсыг цэвэрлэх, илүүдэл себум болон бохирдлыг арилгах, үхэжсэн арьсыг гуужуулах, бөглөрсөн нүхжилтийн арчилгааг дэмжих, барзгар бүтцийг толигор болгох, арьсыг тайвшруулж чийгшүүлэх.

CLEAR ACNE BODY WASH

Salicylic Acid, Panthenol, Allantoin болон Centella комплекс агуулсан батгашимтгай биеийн арьсны өдөр тутмын цэвэрлэгч. Илүүдэл тослог, хөлс болон бохирдлыг цэвэрлэн, нуруу, цээж, мөр зэрэг хэсгийн бөглөрсөн нүхжилт болон body trouble-ийн арчилгааг дэмжинэ.

CLEAR ACFIT BODY PACK SCRUB

Salicylic Acid болон гуужуулах найрлагатай scrub + pack 2-in-1 бүтээгдэхүүн. Үхэжсэн арьсны хуримтлал, барзгар бүтэц болон илүүдэл себумыг арчлан, арьсыг илүү цэвэрхэн, зөөлөн, толигор харагдуулахад тусална.

CLEAR BODY MIST

Mandelic Acid, Lactobionic Acid, Capryloyl Salicylic Acid, Betaine Salicylate, Niacinamide болон Centella гаралтай найрлага агуулсан body trouble mist. Нуруу, цээж, мөр зэрэг хүрэхэд хүндрэлтэй хэсгийн үхэжсэн арьс, бөглөрөл болон илүүдэл тослогт чиглэсэн хөнгөн арчилгаа болно.

CLEAR BODY SERUM

Glycerin, Niacinamide, Panthenol, Allantoin, Centella Asiatica болон Adenosine агуулсан чийгшүүлж, тайвшруулах body serum. Гуужуулах арчилгааны дараа арьсны чийгшлийг нөхөж, хуурайшилт болон барзгар мэдрэмжийг багасган илүү зөөлөн, жигд төрхийг дэмжинэ.

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ

ИЖИЛ ТӨСТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН