VEGAN NIACIN & RICE AMPOULE
Нөсөө толбо, жигд бус өнгийг бүдгэрүүлж, хуурайшсан арьсыг чийглэг, толигор, гэрэлтсэн болгоход туслах сүүн ампуль



2–5 хоногт · 150,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Арьс өнгөө алдаж, батганы дараах бараан мөр болон нөсөө толбо тодорсон үед зориулсан гэрэлтүүлэх ампуль. Зөөлөн сүүн бүтэц нь арьсанд жигд тархан, чийглэг, булбарай мэдрэмж үлдээнэ. Арьсны өнгийг жигд болгохын зэрэгцээ хуурайшилт, барзгар байдлыг арчлахад тохиромжтой.
2% ниацинамид болон будааны ханд нь арьсны өнгийг жигд, гэрэлтсэн болгоход тусална. Ретиноидын уламжлал болох HPR нь арьсны шинэчлэл, уян хатан байдлыг дэмжих бол пантенол, аллантоин, гиалуроны хүчил нь арьсыг чийгшүүлж, тайвшруулна.
Арьсны төрөл: Хэвийн • Хуурай • Холимог • Өнгөө алдсан, жигд бус өнгөтэй арьс
Зориулалт: Нөсөө толбо • Батганы дараах бараан мөр • Жигд бус өнгө • Хуурайшилт • Барзгар бүтэц • Уян хатан байдал буурах
Үйлчилгээ: Гэрэлтүүлэх • Арьсны өнгийг жигд болгох • Нөсөө толбыг бүдгэрүүлэхэд туслах • Чийгшүүлэх • Арьсыг зөөлрүүлэх • Уян хатан байдлыг дэмжих