STICK SUNSCREEN 100
Гар хүрэлгүй түрхэж, өдрийн турш нарны хамгаалалтаа хялбархан сэргээх авсаархан нарны стик



2–5 хоногт · 150,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Цүнхэндээ авч явахад тохиромжтой энэхүү нарны стик нь SPF50+ PA++++ хамгаалалттай. Нүүр, хүзүү болон наранд ил гарсан хэсэгт зөөлөн гулсаж түрхэгдэнэ. Ялангуяа ажил, уулзалт, гадуур явах үеэр нарны хамгаалалтаа дахин түрхэхэд эвтэйхэн сонголт.
Арьсанд хүнд, наалдамхай мэдрэмж бага үлдээх стик бүтэцтэй. Пантенол, керамид NP, токоферол зэрэг арьс арчилгааны найрлага нь түрхсэний дараах тав тухтай мэдрэмжийг дэмжинэ.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьс
Зориулалт: Өдөр тутмын нарны хамгаалалт • Гадуур явах үед хамгаалалтаа сэргээх • Нүүр, хүзүү болон ил гарсан хэсэг
Үйлчилгээ: SPF50+ PA++++ нарны хамгаалалт • Хялбар дахин түрхэлт • Тав тухтай финиш