MADECA DAILY REPAIR TONER
Өдөр тутмын арчилгаанд хуурайшиж, эмзэгшсэн арьсыг чийгшүүлэн тав тухтай мэдрэмж өгч, арьсны хамгаалалтын давхаргыг дэмжих тонер


2–5 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Өдөр тутам гадны нөлөөнд өртөж, чийгээ алдан эмзэгшсэн арьсыг тайвшруулж, чийгшүүлэн, арьсны хамгаалах бүрхүүлийг ( skin barrier ) дэмжих өдөр тутмын тонер юм. Centella Asiatica-д суурилсан Madeca арчилгаа нь арьсны тавгүй мэдрэмж, хуурайшилтыг тайвшруулж, хамгаалах бүрхүүлийг эрүүл байлгахад туслахын зэрэгцээ чийгшүүлэгч найрлагууд нь нүүрээ цэвэрлэсний дараа алдагдсан чийгийг хурдан нөхөж, арьсыг зөөлөн, толигор, дүүрэн харагдуулна. Хөнгөн, усархаг бүтэц нь арьсанд хурдан шингэж, хүнд болон наалдамхай мэдрэмж үлдээлгүй дараагийн серум, ампуль, тосны арчилгааг хүлээн авахад бэлтгэнэ. Өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой бөгөөд арьсны чийг–тосны тэнцвэрийг хадгалж, илүү тайван, эрүүл харагдах арьсыг дэмжинэ.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьс, ялангуяа чийг дутагдсан, хуурайшиж таталдсан, эмзэгшсэн болон арьсны хамгаалах бүрхүүл гэмтсэн арьс.
Үйлчилгээ: Арьсыг чийгшүүлэх, тайвшруулах, хамгаалах бүрхүүлийг дэмжих, хуурайшилт ба таталдах мэдрэмжийг багасгах, арьсны текстурыг зөөлрүүлж дараагийн арчилгаанд бэлтгэх.
Зориулалт: Нүүр цэвэрлэгээний дараа арьсны чийгийг нөхөж, эмзэгшсэн арьсыг тайвшруулан өдөр тутмын арьсны хамгаалах бүрхүүлийг нөхөн сэргээх, мөн арьсыг гүн чийгшүүлэх тонер.
АНХААРУУЛГА
Худалдан авахаасаа өмнө БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ шалгаарай.
Centellian 24 брендийн бүтээгдэхүүнүүд эрэлттэй болсонтой холбоотойгоор хуурамч бүтээгдэхүүн болон албан бус борлуулагчид олширсон байна. Хуурамч бүтээгдэхүүн нь манай чанар, аюулгүй байдал, үр дүнгийн стандартыг хангахгүй байж болзошгүй бөгөөд арьсанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Жинхэнэ бүтээгдэхүүн
- Зөв бүтээгдэхүүний нэр, брэндийн тэмдэглэгээтэй
- Албан ёсны савлагаа, өндөр чанартай хэвлэлтэй
- Зөвхөн эрх бүхий албан ёсны сувгаар борлуулагддаг
Хуурамч бүтээгдэхүүн
- Буруу эсвэл өөрчилсөн бүтээгдэхүүний нэртэй
- Лого, брэндийн тэмдэглэгээ нь зөрүүтэй
- Хэвлэлийн чанар муу, савлагааны өнгөлгөө дутуу
- Баталгаагүй худалдагч эсвэл хэт хямд үнээр зарагддаг
Монгол дахь албан ёсны борлуулагч BEAUTY SECRETS
BeautySecrets.mn нь Centellian24 брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Жинхэнэ, баталгаатай бүтээгдэхүүнийг зөвхөн BeautySecrets.mn-ээс худалдан аваарай.