GLASS SKIN CUSHION
Арьсны өнгийг жигд бүрхэж, чийглэг, шилэн мэт гэрэлтсэн төрх өгөх хөнгөн кюшион


2–5 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Арьсаа зузаан будсан мэт харагдуулахгүйгээр өнгийг нь жигдэлж, өө сэвийн харагдах байдлыг зөөлөн далдлах кюшион. Хөнгөн бүтэц нь арьсанд жигд наалдаж, хүссэн бүрхүүлээ нимгэн давхарлан нэмэх боломж олгоно. Үр дүнд нь арьс толигор, чийглэг, “glass skin” мэт байгалийн гялбаатай харагдана. Найрлагад нь гиалуроны хүчил, глицерин, ниацинамид, керамид NP агуулагдана. SPF40 PA++ хамгаалалттай ч нүүр будалтын кюшионыг хангалттай зузаан түрхэх нь хэцүү тул өглөөний арчилгаандаа тусдаа нарны тос хэрэглээд, дээрээс нь кюшионоо тавихыг зөвлөе.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьс • Ялангуяа чийглэг, гэрэлтсэн финиш хүссэн арьс
Зориулалт: Арьсны өнгө жигд бус харагдах • Өө сэв • Өнгө гундсан төрх • Хуурайшиж барзгар харагдах бүтэц
Үйлчилгээ: Өнгийг жигдлэх • Давхарлаж тохируулах боломжтой бүрхүүл өгөх • Чийглэг, гэрэлтсэн финиш бий болгох