


1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Энэхүү шампунь нь үсийг угнаас нь өргөж, “flower-like” хөнгөн, сэвсгэр эзэлхүүн үүсгэн өдрийн турш барихад тусална.
Илүүдэл тос, бүтээгдэхүүний хуримтлалыг гүн цэвэрлэдэг ч үсийг хүндрүүлэхгүй, чийгийг нь алдагдуулахгүй зөөлөн цэвэрлэнэ. GREENOL болон ургамлын нийлмэл ханд агуулснаар эмзэг хуйхыг тайвшруулж, үсний ургалтад таатай орчныг бүрдүүлнэ. Мөн үс уналтыг бууруулах, үсний угийг бэхжүүлэх үйлчилгээг дэмжинэ.
13 төрлийн цэцгийн ханд нь үсэнд амьдрал бэлэглэж, шинэхэн цэцэгсийн үнэртэй болгох бол Centella Asiatica (Cica), керамид зэрэг найрлагууд нь хуйхыг тайвшруулж, тослогийг тэнцвэржүүлнэ. Hydrolyzed keratin, collagen, biotin нь гэмтсэн үсний ширхэгийг сэргээн, уян хатан чанарыг нэмэгдүүлж бэхжүүлнэ. Харин peppermint, bergamot, rosemary зэрэг ургамлын ханд нь сэрүүцүүлж, шинэлэг мэдрэмж төрүүлнэ.
Арьсны төрөл: Бүх төрлийн хуйханд тохиромжтой (ялангуяа тослог, эмзэг, нимгэн ширхэгтэй үс)
Үйлчилгээ: Хуйх цэвэрлэх, тослог тэнцвэржүүлэх, үсийг угнаас нь өргөж эзэлхүүн нэмэх, хуйх тайвшруулах, үсний уналт багасгах, үсний ширхэг бэхжүүлэх
Зориулалт: Хуйхыг гүн цэвэрлэж, эрүүл орчин бүрдүүлэх, үсийг сэвсгэр, эзэлхүүнтэй харагдуулах, сул дорой үсийг бэхжүүлж уналтыг бууруулах зориулалттай