EGF BLUE INTENSIVE PRO CREAM
Улайж, эмзэгшсэн арьсыг тайвшруулж, хуурайшилтыг багасган хамгаалах давхаргыг дэмжих эрчимтэй чийгшүүлэгч тос


2–5 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Арьс хуурайшиж, таталдах, амархан улайж эмзэгших үед тайвшруулан чийгшүүлэх цэнхэр тос. Өтгөн атлаа зөөлөн тархах бүтэц нь арьсыг үрж цочроохгүйгээр жигд түрхэгдэж, хүнд, тослог мэдрэмж үлдээлгүй чийгийг хадгалах хамгаалалтын давхарга үүсгэнэ.
EGF 10 ppm, пантенол 3% болон гвайазулен 300 ppm-ийн хослол нь арьсны чийгийн хамгаалалтыг дэмжиж, хуурайшилт, улайлт, тавгүй мэдрэмжийг багасгахад тусална. Керамид, сквалан, амин хүчлүүд болон Sodium PCA нь чийгийг нөхөж, арьсыг зөөлөн, булбарай байлгана. Нэмэлт үнэртэн, хиймэл будаггүй бөгөөд цэнхэр өнгө нь гвайазуленаас үүсдэг.
Арьсны төрөл: Эмзэг • Хуурай • Чийг дутагдсан • Улайлттай • Батга гарамтгай арьс
Зориулалт: Улайлт • Эмзэгшил • Хуурайшилт • Таталдах мэдрэмж • Арьсны хамгаалах давхарга суларсан үеийн арчилгаа
Үйлчилгээ: Тайвшруулах • Эрчимтэй чийгшүүлэх • Улайлтыг багасгахад туслах • Чийг алдалтыг багасгах • Хамгаалах давхаргыг дэмжих • Арьсыг зөөлрүүлэх