

1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Hydra Cleansing Ampule + Hydra Mild Foam Cleanser
🎁 Бэлэг: Rice Water Sheet Mask
Арьсыг хэт хуурайшуулахгүйгээр өдрийн турш хуримтлагдсан нүүрний будаг, нарны тос, илүүдэл тослог болон бохирдлыг хоёр үе шаттайгаар цэвэрлэхэд зориулсан 9Wishes Double Cleansing Duo. Hydra Cleansing Ampule нь арьсны гадаргуу дээрх нүүрний будаг, нарны тос болон тосон суурьтай бохирдлыг зөөлөн уусган цэвэрлэх эхний шат юм.
Үүний дараа Hydra Mild Foam Cleanser-ийг хэрэглэснээр арьсан дээр үлдсэн бохирдол, илүүдэл себумыг цэвэрлэж, арьсыг дараагийн арчилгаанд бэлтгэнэ.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьс, ялангуяа өдөр бүр нарны тос, нүүрний будаг хэрэглэдэг болон арьсаа хэт хуурайшуулахгүйгээр гүн цэвэрлэх шаардлагатай арьс.
Үйлчилгээ: Нүүрний будаг, нарны тос болон тосон суурьтай бохирдлыг уусган арилгах, илүүдэл тослог болон үлдэгдэл бохирдлыг цэвэрлэх, арьсны чийгшлийг хадгалахад туслан цэвэр, зөөлөн төрхийг дэмжих.
HYDRA CLEANSING AMPULE
51% Coconut Water, Glycerin, Centella Asiatica, Allantoin болон Sodium Hyaluronate агуулсан ампуль төрлийн cleanser. Нүүрний будаг, нарны тос болон өдрийн турш хуримтлагдсан тосон суурьтай бохирдлыг зөөлөн уусган арилгаж, арьсыг хэт хуурайшуулахгүйгээр эхний шатны цэвэрлэгээ хийхэд тохиромжтой.
HYDRA MILD FOAM CLEANSER
Sodium Hyaluronate, Panthenol, Allantoin зэрэг чийгшүүлэх, тайвшруулах найрлагатай зөөлөн хөөсөрдөг cleanser. Эхний шатны цэвэрлэгээний дараа үлдсэн бохирдол болон илүүдэл тослогийг цэвэрлэж, арьсны байгалийн чийгийн тэнцвэрийг хадгалахад тусална.