BODY SCRUB BERRY MIX
Үхэжсэн арьсыг гуужуулж, барзгар хэсгийг зөөлрүүлэн толигор болгох, жимсний сэргэг үнэртэй биеийн скраб


2–5 хоногт · 150,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Тансаг 3-ыг 1-д багтаасан биеийн гуужуулагч: Гуужуулах + Чийгшүүлэх + Тэжээл өгөх
Биеийн арьсан дээр хуримтлагдсан үхэжсэн эс, бохирдлыг цэвэрлэж, арьсыг зөөлөн, толигор болгох гуужуулагч. Хушганы хальсны нарийн нунтаг нь тохой, өвдөг зэрэг барзгар, ширүүн хэсгийг гуужуулж, арьсны гадаргууг жигд болгоход тусална. Жимсний сэргэг үнэр нь шүршүүрийн арчилгааг таатай болгоно.
Глицерин, зөгийн балны ханд, макадамиягийн тос болон натрийн гиалуронат нь арьсны чийглэг мэдрэмжийг дэмжиж, гуужуулсны дараа зөөлөн байлгахад тусална. Бөөрөлзгөнө, асаи, цангис зэрэг жимсний хандуудтай найрлага нь биеийн арьсны арчилгааг бүрдүүлнэ.
Арьсны төрөл: Хэвийн • Хуурай • Тослог • Холимог биеийн арьс
Зориулалт: Үхэжсэн арьсны хуримтлал • Барзгар, ширүүн арьс • Тохой, өвдөгний хуурайшилт
Үйлчилгээ: Гуужуулах • Бохирдлыг цэвэрлэх • Арьсыг зөөлрүүлэх • Арьсны гадаргууг толигор болгох • Анхилуун үнэр үлдээх