BLUE YOUTH ACTIVATING DROP
Эмзэгшиж, улайсан арьсыг тайвшруулж, нарийн үрчлээ болон уян хатан чанар алдагдах эхний шинжүүдэд чиглэсэн серум





2–5 хоногт · 150,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Арьс амархан улайж, эмзэгшихийн зэрэгцээ нарийн үрчлээ, уян хатан чанартаа анхаарч эхэлсэн бол өдөр тутмын арчилгаандаа нэмэхэд тохиромжтой серум. Ус мэт шингэн бүтэц нь хурдан шингэж, хүнд болон наалдамхай мэдрэмж үлдээлгүй дараагийн арчилгаатай хялбар хосолно.
EGF болон bFGF пептидүүд нь арьсны толигор байдал, уян хатан чанарыг дэмжих бол гвайазулен нь эмзэгшсэн арьсыг тайвшруулахад тусална. Аденозинтой хослон нарийн үрчлээнд чиглэсэн зөөлөн арчилгааг бүрдүүлж, батганы дараах толбоны харагдах байдлыг аажмаар бүдгэрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Нэмэлт үнэртэнгүй бөгөөд цэнхэр өнгө нь гвайазуленаас үүдэлтэй.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьс • Эмзэг • Тослог • Холимог • Батга гарамтгай арьс
Зориулалт: Эмзэгшил • Улайлт • Нарийн үрчлээ • Уян хатан чанар буурах • Батганы дараах толбо
Үйлчилгээ: Тайвшруулах • Уян хатан чанарыг дэмжих • Нарийн үрчлээний харагдах байдлыг багасгахад туслах • Арьсны бүтцийг толигор болгох • Өнгийг жигд харагдуулах