


1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Гелээс усан эссенц болж хувирах өвөрмөц бүтэцтэй эссенц нь найрлагадаа 8 төрлийн ширхэгтэй молекулаас бүрдсэн гиалуроны хүчил, пептид, аденозин, коллаген гэх хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй орц найрлагуудыг нэг дор багтааснаараа алдартай юм. Пептид нь хялгасан үрчлээг тэнийлгэхээс гадна арьсны нягтаршлыг нэмэгдүүлж өнгийг сэргээдэг. Түүнчлэн пептид нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлснээр арьсны хамгийн дээд давхаргыг тэнийлгэж арьсны уян хатан чанарыг сайжруулна. Харин коллаген нь хөгшрөлтийн олон шинж тэмдгийг удаашруулж, арьсны харагдах байдлыг жигд болгодог бөгөөд арьсны уян давхаргыг өргөж, чийгшүүлж, чангална.
Арьсны төрөл: Хуурай болон хэвийн арьсанд, тэр тусмаа хөгшрөлтийн шинж тэмдэг илэрсэн арьсанд. Онцгойлон хөгшрөлтөөс болж өнгө алдан, суларч, хялгасан үрчлээ үүссэн арьсанд.
Үйлчилгээ: Үрчлээг үр дүнтэйгээр багасгаж гүн чийгшлээр хангах эссенц.
Зориулалт: Өглөө ба оройны арьс арчилгаанд үрчлээ багасгах зорилгоор эссенцны шатанд хэрэглэнэ.