


1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Хөнгөн цагаан сүү шиг бүтэцтэй уг тос нь арьсанд наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй хурдан шингэж арьсанд тэжээл өгнө. Уг тосонд агуулагдсан 69% сентелла азиатикагийн охь тос нь хэт эмзэгшсэн арьсыг ч маш хурдан тайвшруулж мөн эмзэг, батгашилттай арьсанд аюулгүй, арьсны нүхийг бөглөж батгашилт, тууралт үүсгэдэггүй болох нь туршилтаар (non comedogenic) батлагдсан. 10000 мг серамид NP, сентелла азиатика, пептид гэсэн маш гоё орц найрлагуудыг агуулсан энэхүү тос нь эмзэг арьсыг тайвшруулж эмчлэхээс гадна арьсны гадаргууг бэхжүүлж чангалах үйлчилгээтэй.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд болон унжиж суларсан, үрчлээтсэн арьсанд.
Үйлчилгээ: Арьсанд тэжээл өгч, чангалан, өнгийг сэргээн, уян хатан болгоно.
Зориулалт: Өдөр тутамдаа серүм, ампульний дараа түрхэх чийгшүүлэгч тос
“Mushroom Collagen Cream” нь “Tremella Fuciformis” хэмээх мөөгнөөс гаргаж авсан, цэвэр байгалийн гаралтай веган коллаген агуулсан тос бөгөөд өөрөөр ургамлын хиалуроны хүчил ч гэж нэрлэдэг. Энэхүү тос нь суларч, унжсан болон хялгасан үрчлээ үүссэн арьсыг цочроолгүй нөхөн сэргээж, чангалан, уян хатан болгоно. Тосорхог, зөөлөн бүтэц нь арьсыг чийгшүүлж, чангалахаас гадна, наалдамхай бус тэжээллэг давхарга үүсгэдэг. “Tremella Fuciformis” мөөгний хандны коллагены шинжилгээг Солонгосын Чанарын Шинжилгээний Хүрээлэнд хийсэн.