LONG LASTING DEEP MOISTURE NO WASH HAIR ESSENCE BALM


1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
хуурайшиж гэмтсэн, ширэлдэж орооцолддог, арзайж хөвсийсөн үсийг нэг дор арчлах угаах шаардлагагүй олон үйлдэлт үсний эссенц-бальзам юм. Үсний гадаргууд хөнгөн хамгаалалтын бүрхүүл үүсгэн чийгийг хадгалж, хуурайшилт болон ширүүн барзгар мэдрэмжийг багасгахын зэрэгцээ гэмтсэн, салаалж хэврэгшсэн үзүүрийг илүү толигор, эрүүл харагдуулахад тусална. Damage-Care Complex нь химийн үйлчилгээ, халуун индүү, сэнс зэрэг гаднын нөлөөнөөс суларч гэмтсэн үсийг зөөлрүүлэн уян хатан байдлыг дэмжих бол чийг хадгалах бальзам суурь болон зөөлрүүлэгч найрлага нь үсний кутикулыг жигдлэн орооцолдох, арзайхыг багасгаж, самнах болон хэлбэржүүлэхэд хялбар болгоно. Хөнгөн бүтэцтэй тул тослог, хүнд мэдрэмж өгөхгүйгээр үсэнд удаан хугацааны чийгшил, торгомсог зөөлөн мэдрэмж, байгалийн гялбаа өгч, түрхсэний дараа угаах шаардлагагүй.
Үсний төрөл: Хуурай, гэмтсэн, будсан болон химийн үйлчилгээтэй, ширүүн, орооцолддог, арзайж хөвсийдөг үс.
Үйлчилгээ: Гүн чийгшүүлэх, гэмтэл болон салаалсан үзүүрийн харагдах байдлыг арчлах, арзайлт ба орооцолдолтыг багасгах, үсийг зөөлрүүлж толигор болгон гялалзуулах.
Зориулалт: Угаасны дараа чийгтэй эсвэл хуурай үсэнд түрхэн, угаахгүйгээр өдөр тутам хэрэглэх leave-in үсний арчилгаа.