Beauty Secrets

GLASS SKIN COLLAGEN CREAM

5.0
72,000₮
Хэмжээ:55 мл
GLASS SKIN COLLAGEN CREAM
GLASS SKIN COLLAGEN CREAM
АРЬСНЫ ТӨРӨЛ
ТослогХолимогХуурайЭмзэгЭнгийн
ТОО ШИРХЭГ
1Нөөцөд 4 ш

1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт

Түрхсэн даруйд арьсны гүнд эрчимтэй чийгшил өгч, хуурайшсан хэсгүүдийг дүүргэн, шилэн мэт тунгалаг бөгөөд гялалзсан (glass skin) төрхийг бүрдүүлнэ. Наалдамхай биш, хөнгөн зөөлөн бүтэцтэй энэхүү тос нь арьсанд хурдан шингэж, дараагийн алхмын нүүр будалтыг илүү амилуулах ба нүх сүвний уян хатан байдал, арьсны нягтрал, чийгийн агууламжийг дээд цэгт нь хүргэж сайжруулна. Найрлага дахь Инозитол (В8 витамин) болон гиалуроны хүчил нь арьсыг дотроос нь гэрэлтсэн мэт харагдуулахад туслах бөгөөд нүүрний гол хэсгүүд болох хацар, эрүү, нүдний эргэн тойрныг уян хатан, булбарай чийглэг байлгана. Мөн найрлага дахь ногоон кофеин нь нүх сүвийг хумих үйлчилгээ үзүүлэх бол 6 төрлийн коллагены нэгдэл нь үрчлээг бүдгэрүүлж, арьсны уян хатан байдлыг эрчимтэй сэргээнэ. 
 
Онцлох найрлага

6-Layer Collagen Complex: Арьсны бүтцэд байдаг коллагены харьцаатай ижил 6 төрлийн коллаген нь суларсан арьсыг дотроос нь дүүргэж, уян хатан чанарыг сэргээнэ.

Ногоон кофеин (Caffeine)Суларч томорсон нүх сүвийг агшааж, нүүрний хаван бууруулж, арьсны бүтцийг илүү толигор, нягт болгоно.

Инозитол (Vitamin B8) & Ниацинамид (Vitamin B3): Гундсан арьсыг цайруулж, өнгийг сэргээн, байгалийн эрүүл гэрэлтсэн туяаг бий болгоно.

Гиалуроны хүчил: Чийгийг арьсны гүнд удаан хугацаагаар түгжиж, хуурайшилтаас үүдэлтэй үрчлээ үүсэхээс сэргийлнэ. 

 
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Үйлчилгээ: Гүн чийгшил өгнө, уян хатан байдлыг сайжруулна, гэрэлтүүлнэ.
Зориулалт: Өдөр тутамдаа хэрэглэх арьс чангалах, шилэн мэт гялалзуулах коллагентай тос

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ

5.0

ИЖИЛ ТӨСТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН