


1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Ретинал, Пантенолын төгс зохицол бүхий ампул нь үрчлээг бүдгэрүүлж, арьсыг гүнээс нь гэрэлтсэн, эрүүл толигор болгоно. Голлох найрлагуудаас гадна скуалан, бакучиол, бичил хэмжээ бүхий коллагены орц нь арьсыг чийгшүүлж, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг бол гол найрлагууд нь дараах үндсэн үйлчилгээтэй.
Ретинал: Ретинолын дараагийн үеийн Витамин А-н төрлийн найрлага бөгөөд арьсанд илүү хурдан шингэж, үйлчилгээ үзүүлдэг. Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэхээс гадна өнгийг сэргээж, жигд, толигор болгож арьсны ерөнхий байдлыг сайжруулах бөгөөд эмзэгших нь харьцангуй бага.
Пантенол: Витамин B5-н хэлбэр болох пантенол нь хуурай арьсыг чийгшүүлж, тэжээлээр хангах ба арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, чийгийг хадгалах үндсэн үүрэгтэй.
Арьсны төрөл: Хуурай болон бүх төрлийн хөгшрөлт явагдаж буй арьсанд
Үйлчилгээ: Арьсны уян хатан байдлыг дэмжиж, арьсыг чангалж, чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд үрчлээг багасгаж, арьсны хамгаалалтын гадаргууг бэхжүүлнэ.
Зориулалт: Хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгаж, арьс чангалах ампул