


1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Цэвэр байгалийн гаралтай 5 төрлийн сарнай цэцгийн ханд, 141000 ppm ус болон тосны найрлагаас бүрдсэн өтгөн эссенцитэй салфеткан маск. Антиоксидантаар баялаг органик сарнайн ус болон сарнайн охь тосны нэгдлүүд нь арьсыг чангалж, дотроос нь чийгшүүлж сэргээх, антиоксидант үйлчилгээг үзүүлнэ. Мөн найрлага дахь пептид ба коллаген нь хялгасан үрчлээг тэнийлгэж чангална. Гелэн ягаан өнгөтэй эссенцийн сарнайн анхилам тансаг үнэр нь арьс болоод сэтгэл санааг тайвшруулна. Уг Biodegradable буюу биологийн задралд ордог целлюлоз материалтай салфеткан маск нь эссенцийг арьсанд жигд тараан, түгжин барих онцгой чадвартай учраас эссенцийн шим тэжээлийг таны арьсанд бүрэн гүйцэд шингээх болно. Арьсны төрөл: Бүх төрлийн арьс, тэр тусмаа суларч, өнгө алдсан арьсанд тохиромжтой.
Үйлчилгээ: Арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлэх салфеткан маск.
Зориулалт: Хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсвэл арьсны уян хатан чанар буурсан үед оройдоо нүүрээ цэвэрлээд тонероо түрхсэний дараа нүүрэндээ тавиад 15-20 минут байлгах маск.
- Клиникийн хяналтад орсон. Dermatologically tested.
- Харшил өгөх магадлал маш бага. Hypoallergenic.