


1–2 хоногт · 250,000₮-с дээш үнэгүй хүргэлт
Арьсны төрөлхийн чийгшүүлэх системийг сайжруулж, толигор чанга, гэрэлтсэн болгох үйлчилгээтэй нүүрний чийгшүүлэгч тос! Найрлага дахь дөрвөн давхар тосны иж бүрдэл ба гиалуроны хүчил нь арьсны гүн чийгшлийг хадгална. Арьсны төрөлх өөрийгөө чийгшүүлэх үйл явцыг идэвхжүүлэх шинэлэг үйлчилгээтэй чийгшүүлэгч тос юм. Мөн найрлага дахь ниацинамид нь арьсны эд эсүүдийг дэмжиж, нөсөө толбыг арилгаж, арьсны чийг алдагдахаас сэргийлнэ. Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд. Тэр тусмаа хуурайшиж, гундсан арьсанд.
Үйлчилгээ: Арьсыг эсийн түвшинд гүн чийгшүүлж, эрчимтэй нөхөн сэргээн, өнгийг сэргээж эрүүлжүүлнэ.
Зориулалт: Өглөө, орой бүр нүүрэндээ түрхэх чийгшүүлэх тос.
Арьсны төрөлхийн чийгшүүлэх системийг сайжруулж, толигор чанга, арьсны өнгийг сэргээж гэрэлтсэн болгох үйлчилгээтэй xөнгөн усан бүтэцтэй чийгшүүлэгч тос.
- Гиалуроны хүчил нь арьсыг гүнээс нь чийгшүүлж, доторх чийгийг хадгалан арьсьг мэдэгдэхүйц булбарай, зөөлөн болгоно.
- Ниацинамид нь арьсны эд эсүүдийг дэмжиж, залуу эрүүл байлгахад нэн тустай. Тэр дундаа, өөхний хүчил, керамид, фибробласт нарын нийлгийг ихэсгэн, арьсны хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулж, нөсөө толбыг арилгаж, арьсны чийг алдагдахаас сэргийлж, эсийн энерги, липидийг үйлдвэрлэгч ферментийг хамгаалж, исэлдэлтийн гэмтлээс сэргийлж, коллагений үйлдвэрлэлтийг дэмждэг.
- Глицерил глюкозид нь aрьсны гүнд хүртэл чийгшүүлэх нөлөө үзүүлдэг бөгөөд арьсан дахь чийгийг хадгалах, арьсны чийгийн алдагдлыг бууруулна
- Аденозин нь арьсыг гүн чийгшлээр хангаж үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.