Би буруу чийгшүүлээд байна уу?

Надтай адилхан бодолтой хэр олон хүн байгаа бол?

Өглөө, оройн арьс арчилгаандаа ганцхан тос түрхээд л, хөгшрөлтийн бүхий л шинж тэмдгийг арилган, гараа хүргэхэд гулгам тийм чийглэг арьсаа гайхуулахыг хүсдэг л биз дээ? Эсвэл арай илүү бодитой, үнсээд л баймаар чийглэг гөлгөр гадаргууг мөрөөдөөд сууна уу?

Дахиад л.

Үнэндээ арьс арчилгаандаа тонep, эссэнц, чийгшүүлэгч, магадгүй праймер, нүүр будалтын сууриас авахуулаад дор хаяж 5 бүтээгдэхүүн хэрэглэдэг.

Гэхдээ арьсан дахь чийгээ хадгалахын тулд дээрх бүгд шаардлагатай гэж үү?

За шаардлагатай гэж үзье. Тиймээ, бүгдийг нь дарааллаар нь хэрэглэлээ. Мэдээж би арьс арчилгааны ком хэрэглэдэг байсан. Энд ямар брэнд гэдгийг дурьдахаасаа өмнө, хамгийн сайн үнэтэй гэснийг нь л сонгосноо нуух юун. Бас мэдээж сэтээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй гэсэн худалдагчийн үгэнд ороод сонголтоо хийсэн. Хөөрхөн удаан ч хэрэглэсэн. Эхэндээ давгүй байснаа, сүүлдээ арьс минь ямар нэг зүйл хүсээд байх шиг, гэтэл би таардаг зүйлээсээ татгалзаж чадахгүй байдаг.

Ашиг сонирхлын зөрчилдөөн үүссэн юм. Би яасан гээч?

Арьсаа аврахын тулд бүтээгдэхүүнүүддээ эрс шинэчлэлт хийсэн. Одоо миний арьс улам л толийгоод гоё байна.

Насан туршийн найз

Таарч тохирох бүтээгдэхүүнээ олно гэдэг жаахан хичээл зүтгэл гаргахад л болох асуудал. Хэдий арьс арчилгааны бүтээгдэхүүн дунд тестер гэдэг зүйл ховор байдаг ч өөр олон арга бий. Үгүй ядахдаа #beautybox захиалахад л өөрт тохирсон бүтээгдэхүүнээ олох үнэхээр амар болно шүү дээ. Гэхдээ бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр найрлаганд анхаарал тавих чухал шүү. Жишээлбэл юунаас харшилдаг, ямар найрлага арьсанд тань илүү хэрэгтэй гэдгээ мэддэг болоорой.

Их цэвэрлэгээ

Хуурай арьстай хүмүүс арьсаа угаахгүй байх нь элбэг. Энэ маш буруу. Арьсанд гүн чийгшил өгөхийн тулд давхар цэвэрлэгээ хийж, үхэжсэн арьсаа гуужуулах хэрэгтэй. Ингэж байж чийгшүүлэгч ямар нэгэн саадгүйгээр нэвтэрнэ.

Apple Smoothie Peeling Gel

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамлын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

Хүзүү минь

Хүзүүгээ хэзээ ч бүү орхигдуулаарай. Нүүрэндээ түрхэж байгаа бүх зүйл хүзүүнд тань хүрч байх хэрэгтэй шүү. Тэр ч атугай маск хүртэл тавих хэрэгтэй. Хэчээн толигор арьстай байлаа гээд хүзүү үрчгэр байвал хэцүү биз. Насан туршдаа ороолт зүүнэ л гэж бодоогүй бол зөвлөгөөг минь дагаарай.

Youth Recharger For Neck

When Youth Recharging for Neck Bio Cellulose Sheet Mask . Уг хүзүүний арьсанд тусгайлан зориулагдсан мask нь olloidal platinum, enzymatic collagen мөн Сувдны нунтаг (powder)–ын найрлагатай  ба хүзүүний арьсыг зөөлрүүлж залуу харагдахад тань туслана. Мөн түүнчлэн Залуу насыг цэнэглэгч хэмээх уг маск нь арьсыг цайрууулах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй niacin amide ба adenosine хэмээх өндөр үр дүнтэй найрлагуудыг агуулсанаараа онцлог юм.

Гараа сайтар угаа

Өндөр үнээр авсан чийгшүүлэгч тосоо хурууны өндгөн дээрээ тавиад түрхлээ. Өө хүлээгээрэй та гараа угаасан уу? Таны 10 минут, магадгүй 5-хан минутын өмнө гараа угаасан байх огт сонин биш. Угаачихаад аль болох элдэв зүйлд гараа хүргэхгүйгээр шууд арьс арчилгаагаа хийх чухал. Учир нь ганц бариул, унтраалга хэчнээн их нян бактери агуулдаг гэж бодно.

Гиалуроныг бүү март

Гиалуроны хүчил нь өөрөө чийгийг хадгалах ид шидтэй бөгөөд aрьсны чийгийг маш удаан хугацаанд хадгалах чадвартай. Арьсанд шингэх чадвар өндөртэй уг xуурайшсан арьсанд дутагдсан чийгийг нэн даруй нөхөж, сэргээх 6 төрлийн гиалуроны хүчлийн комплекс найрлагатай, арьсыг хамгийн гүнээс нь чийгшүүлж уян зөөлөн болгох серум.

 

RAW SAUCE

Raw Sauce нь зөөлөн бүтэцтэй, тонер эмульс, эссэнц 3-ыг нэг бүтээгдэхүүн болгон нэгтгэсэн хэлбэр бөгөөд арьсыг  эрчимтэй чийгшүүлж, тэжээлээр хангана. 93%-ийн агч модны цэвэр шүүсээр найруулагдсан,  арьсыг тэжээлээр хангах fructan нунтаг, зөвхөн Азид ургадаг ургамал ба жимсний хандуудыг найрлагадаа агуулах, арьсыг чийгшүүлж, гялалзсан толигор болгох үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Антиоксидантуудтай учир чөлөөт радикалуудаас арьсыг хамгаална.