Beauty Secrets “Forbes” сэтгүүлийн хуудсанд бичигдлээ

Beauty Secrets нь үүсгэн байгуулагдаад дөрвөн гаруй жилийг ардаа үдэж байгаа бөгөөд өдгөө 180 мянган бүртгэлтэй хэрэглэгч, 1,000 урьдчилсан захиалагчтай /subscribers/ болж  Монголын хамгийн хурдтай өсөн тэлж буй цахим худалдааны бизнесүүдийн нэг болж чадсан юм. Энэ ч утгаараа Beauty Secrets нь АНУ-н Forbes сэтгүүлийн 12-р сарын хэвлэлд цар тахлын үед амжилттай ажиллаж буй 30 гаруй бизнесийн нэгээр онцлогдож сэтгүүлийн хуудаснаа гарсан билээ.


Forbes сэтгүүл нь дэлхий даяар 25 орны хэлээр олон улсын бизнес, эдийн засгийн талаар мэдээллийг хүргэдэг томоохон мэдээллийн эх сурвалж юм.
Цар тахлын энэ үед дэлхийн дахинд бизнесүүд хэрхэн ажиллаж байна, ямар шинэчлэлтүүд хийж байгаа талаар Forbes сэтгүүл нь 30 гаруй улсын бизнесүүдийн онцлон бичжээ. Үүнд,  Монгол улсаа төлөөлөн Beauty Secrets компани нь олон улсын зах зээлд суурьшсан гоо сайхны Subscription үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн анхдагч нэрээрээ гарсан юм.

Хамт байдаг хэрэглэгч нартаа баярлалаа. Энэ бол хэрэглэгч та бүхний хамтын амжилт юм шүү.

 

Beauty Secrets-ийн амжилтын нууц нь юу вэ?

Үйлчлүүлэгчдээ сонсож мэдэрдэг – Beauty Secrets-ийн давуу тал бол худалдан авагчдаа сонсож, сэтгэл ханамж, санал сэтгэгдлийг нь хүлээн авч, үйлчилгээндээ цаг алдалгүй нэвтрүүлдэг дадал хэвшил юм. Бүтээгдэхүүний сонголтдоо хүртэл хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг шингээж, хэрэглэхийг хүссэн, өндөр эрэлттэй брэндүүдийг оруулж ирдэг. Сэтгэл ханамжид бүрэн нийцэх, сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц үйлчилгээ, өнгө үзэмж, хялбар бөгөөд эмэгтэйчүүдийг ойлгодог, хэрэгтэй бүтээгдэхүүнийг нь олж санал болгодог хайлтын систем, найрсаг харилцаатай хүргэлтийн ажилтан төдий чинээ чухал. Үүнийг мэдэрч, үнэнч хэрэглэгчид цуглуулж Монголын хамгийн цогц мэдээлэлтэй онлайн дэлгүүр бүтээж чадсан нь Beauty Secrets-ийн нууц.

Технологийн дэвшилтэт байдал – КОВИД-19 цар тахалтай холбоотой хөл хорио тогтооход Beauty Secrets өдөрт 1,000 захиалга хүлээн авч эхэлснээр 10х хурдаар бизнес нь тэлсэн. Энэ олон захиалгыг гар аргаар бүртгэж, зохицуулах боломжгүйг тэр даруй мэдэрч Beauty Secrets ганцхан сарын дотор бүх үйлчилгээгээ автоматжуулж, 100 хувь технологи суурьтай компани болсон юм. Ийнхүү технологийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдэрч, цаг алдалгүй нэвтрүүлэн платформоо үргэлж сайжруулж байгаа нь түүний бас нэгэн нууц.

Мэдрэмж – Цахим худалдаа нь бүтээгдэхүүний сонголт, татан авалт, түүнийг бүртгэх, мэдээлэл оруулах, захиалга, төлбөр тооцоо, хүргэлт, санал сэтгэгдэл хүлээн авч тогтмол сайжруулах гэсэн цогц системд суурилан ажилладаг. Энэ бүх шат дамжлага, үйл ажиллагаа ямар нэг гэмтэл сааталгүй, урсгалаараа явж байгаа нууц нь эмэгтэй удирдагчийн менежментийн арга барил буюу тогтолцоонд саад болж буй өчүүхэн ч хамаагүй асуудал нэг бүрийг олж тогтоож, шийдвэрлэх дадал юм. Зөвхөн ашиг орлого, бизнесийн өсөлтөд анхаарч тогтолцоог бүрдүүлэгч жижиг үйл явцуудыг орхигдуулснаар цахим худалдааны дийлэнх нь удалгүй бүтэлгүйтдэг.