МАРТЫН 8-аар эмэгтэйчүүдэд бэлэглэх хамгийн гоё бэлгийн сонголтууд

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр жил бүр цөвүүн өвлийг үдэж, урин хаврыг угтсан өдөр тохиодог билээ. Эл өдөр бид ЭМЭГТЭЙЧҮҮД ч гэсэн ТЭГШ ЭРХТЭЙ гэдгийг дуу нэгтэйгээр дахин тунхаглаж, эмэгтэй болж төрсөн хүүхэд, найз бүсгүй, эхнэр, ээж, эмээ – бүгдэд нь хайр, талархсан сэтгэлээ илэрхийлдэг билээ.

Мэдээж та хайрт нэгнээ хамгийн их баярлуулах тэр л онцгой бэлгийг уйгагүй хайж байгаа биз ээ. Иймээс Beauty Secrets-ийн хамт олноос танд Мартын 8-нд эмэгтэй хүнд бэлэглэж болох, эмэгтэй хүнийг хамгийн их баярлуулах бэлгийн сонголтуудыг танилцуулъя.

 

Бэлэг №1. Solasta брэндийн ГУА ША

Гуа ша гэдэг нь массажны чулуугаар таны арьсыг хөнгөхөн хусаж цусны эргэлтийг сайжруулдаг байгалийн эмчилгээний нэг төрөл юм. Энэхүү эртний Хятадын эмчилгээний арга нь гэмтсэн, хөшсөн, ядарсан, хөндүүрлэсэн булчин, хуян, хаванд хурсан цуснаас хортой бодисыг гадагшлуулж шинэ, хүчилтөрөгчөөр баялаг цусаар сэлгэж, цусны эргэлтийг сайжруулж бодисын солилцооны эсийн нөхөн төлжилтийг дэмждэг ажээ.

Та Solasta брэндийн бүтээгдэхүүнүүдийг энд дарж үзнэ үү.

Усан болор нь нүүр, нүдний хаванг буулган хоргүйжүүлэх үйлчилгээтэй ба арьсыг

Хамгийн хүчтэй анагаах увидастай усан болор чулуун роллер нь хялгасан үрчлээг багасгана, арьсыг тайвшруулах зэрэг олон талын тустай.

1608 нягт өргөн, нарийн ширхэгтэй учир арьсны бүхий л бохирдлыг зөөлнөөр маш сайн цэвэрлэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлэг №2. Touch in SOL брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүнүүд

Эмэгтэй хүн, гоо сайхан гэдэг хоёр үг үргэлж хамтдаа бичигддаг гэдэгтэй та санал нийлэх байх. Эмэгтэй хүн бүр нүүрээ будахаараа хамгийн их аз жаргалтай, өөртөө итгэлтэй, илүү үзэсгэлэнтэй болдог. Иймд та Touch in SOL брэндийн шинэлэг, өвөрмөц, өнгөлөг нүүр будалтын бүтээгдэхүүнийг бэлэг болгон сонгоход хэзээ ч буруудахгүй. Ялангуяа эл брэндийн NO PORE BLEM PRIMER бол дэлхий даяаараа бэстселлэр бүтээгдэхүүн юм.

Та Touch in SOL брэндийн бүтээгдэхүүнүүдийг энд дарж үзнэ үү.

Mattish Liquid Eye Shadow #1 Naked

Нүдний будгаа удаан тогтоохыг хүсвэл энэхүү матт тогтоцтой шингэн нүдний тенийг сонгоорой.

advanced real moisture liquid foundation

Энэхүү хөнгөн, чийглэг фаундэйшн нь таны арьсны суурийг төгс бүтээх болно

glassy skin balm

Арьсыг маш сайн чийгшүүлдэг энэхүү прайминг балм нь итгэмээргүй торгомсог бүтэцтэй учир арьсан дээр гулган хормын төдийд хайлан орж бүхэл өдрийн туршид үргэлжлэх гэрэлтсэн гялбааг бий болгоно.

 

no poreblem primer + eraser set

No Poreblem цувралын хэрэглэгчдийн хамгийн дуртай хоёр бүтээгдэхүүний сет.

 

Бэлэг №3. AROMATICA брэндийн үсний бүтээгдэхүүн

Улиг болсон гоо сайхан, нүүр будалтын бүтээгдэхүүнээс залхаж байна уу? Энэ жил арай өөр хэрэгтэй зүйл өгмөөр байна уу? Тэгвэл AROMATICA брэндийн чамин савлагаатай бүтээгдэхүүнүүд хамгийн тансаг агаад чанартай бэлэг болж чадна. Ялангуяа тус брэндийн бэстселлэр үс уналтын эсрэг шампунь нь манай хэрэглэгчдийн хайр, талархлыг аль хэдийн хүлээсэн бүтээгдэхүүн юм. Бүсгүйчүүд бид дотроо байнга л “яана аа, үс унаад байна” гэж шаналж явдаг юм шүү дээ. 

Та AROMATICA брэндийн бүтээгдэхүүнүүдийг энд дарж үзнэ үү.

Анхилам Сарнайн ус, охиор баялаг серум, чийгшүүлэгч тосны сет

Хуйхны үхэжсэн арьсыг цэвэрлэх үйлчилгээтэй, үс уналтын эсрэг үйлчилгээтэй шампунь.

Гэмтэлтэй үс, хуйхны асуудлыг нэг дор шийдэх үсний угийг бэхжүүлэгч эссенц тоник.

Байгаль эхэд хамгийн ээлтэй AROMATICA брэндийн шилдэг бүтээгдэхүүний багц

 

Бэлэг №4. WHEN брэндийн маск, маскны багцууд

Нүүрний маскнууд бол эмэгтэй хүнд өгөх хамгийн гоё бэлгийн сонголт юм. Маскнууд хэрэглэсэн даруйд үр дүнгээ өгдөг учир эмэгтэйчүүдийн хэрэглэх хамгийн дуртай арьс арчилгааны бүтээгдэхүүн байдаг хэдий ч үнэтэй учир өдөр бүр хэрэглэх боломжгүй байдаг. WHEN брэндэд аяллын багц, хөхний маск, хүзүүний маск гээд өөр хаана ч байхгүй маш сайн үр дүнтэй, гоё маскнууд байдаг.

Та WHEN брэндийн бүтээгдэхүүнүүдийг энд дарж үзнэ үү.

Таныг унтаж байх зуур арьсны бүх асуудлыг тань шийдэх маскны аяны багц

Цайруулах, арьс чангалах, чийгшүүлэх мөн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй хөхний маск

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлэг №5. ROVECTIN брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн

ROVECTIN бол ямар ч хорт бодис агуулаагүй, өндөр үр дүнтэй, шалгарсан орц найрлагатай, бүх төрлийн арьсанд тохирдог, харшил өгдөггүй, арьсыг зөөлнөөр эмчлэн, тайвшруулж, “эрүүл” болгодог бүтээгдэхүүнүүдээрээ алдартай тренд болсон брэнд юм. Та бэлэглэх гэж буй эмэгтэйнхээ арьсны онцлогоос хамааран “Skin Essentials” “Clean” “Cica Care” цувралуудаас сонгох боломжтой. ROVECTIN брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн авсан бүсгүй хэзээ ч гонсгор үлдэхгүй.

Та ROVECTIN брэндийн бүтээгдэхүүнүүдийг энд дарж үзнэ үү.

 

Энэхүү тонер + эссенцийн хосолмол нь арьсыг өнгөн давхаргаас нь хамгийн гүний давхарга хүртэл чийгшүүлж, арьсыг залуухан, булбарай харагдуулна.

Эмзэг болон хуурай арьсанд зориулсан байгалийн түүхий эдийн “цэвэр” найрлагатай энэхүү зөөлөн чийгшүүлэгч тос.

Энэхүү тайвшруулах, сэргээх үйлчилгээтэй балм нь гэмтэж, хэт эмзэг, харшламтгай болсон арьсанд онцгой үр дүнтэй.

Энэ бол Rovectin брэндийн бэстсэллэр бүтээгдэхүүнүүдийн жижиг савлагаатай 4 алхамт сэт юм.

 

Бэлэг №6. Гоо сайхан, бэлэг дурсгал хосолсон багц

Дан ганц гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэхээс илүүтэй эргэн дурсах гоёмсог бэлэг дурсгалын зүйлс, анхилам үнэртэй лааны сет ч гэсэн эмэгтэй хүнийг баярлуулах чамин бэлэг болж чадна. Манай Beauty Secrets-ийн Шангри-ла салбарт ийм бэлгийн сонголтууд цөөн тоотой худалдаалагдаж байгаа тул та авахыг хүсвэл яараарай. 

 

Бэлэг №7. Сонголт хийх эрхийг нь олгох Цахим бэлгийн карт

Минимал гэхдээ үнэ цэнтэй, авч буй хүндээ хэрэгтэй, хүртээмжтэй бэлгийн сонголт бол Цахим бэлгийн картууд юм. Картууд нь сэтгэл уяраам зураг, мэндчилгээний үгс, үнийн дүнгийн олон сонголттой байгаа. Сонгосон бэлэг тань таалагдах эсэхийг мэдэхгүй байвал Цахим бэлгийн карт бэлэглээд түүнд сонголт хийх эрхийг нь олгоорой.

 

Бэлэг №8. Бэлгээ гоёмсог боолгоод гэрт нь хүргүүлж гэнэтийн бэлэг барья

Дан ганц төрлийн бэлэг биш олон төрлийн бэлэг, мэндчилгээний үгсийг нийлүүлээд гоёмсог боолгон гэрт нь хүргүүлбэл үнэхээр төсөөлөөгүй гэнэтийн бэлэг болж чадна. Хайртай эмэгтэйдээ зориулсан цор ганц бэлгийг бэлдэхийг хүсвэл https://giftbox.mn/box-builder/ -руу ороод яг одоо бэлгээ бэлдээрэй.