Witch Hazel-ийн найман ашиг тус, арьсны эмчилгээ

Сүүлийн үед бүсгүйчүүдийн шуураад байгаа Witch Hazel-ийн талаар их сонирхолтой баримтуудыг хүргэе ээ. Ингээд уншихад байгаль тэр аяараа гайхамшиг юм. Тааруулж хэрэглэвэл эм, хэтрүүлж ашиглавал хор гэж…

Witch Hazel нь төрөл бүрийн эмчилгээнд ашиглаж болох хүчтэй эмийн нэгдэлийг агуулсан  ургамал юм. Хойт Америкт ургадаг Hamamelis virginiana хэмээх  бутлаг төрлийн модны навч бөгөөд олон зуун жилийн турш эмчилгээнд ашиглагдаж байжээ.

Арьс болон хуйханд түгээмэл хэрэглэхээс гадна  үрэвсэл намдааж, улайлт багасгах гол үүрэгтэй.

Ерөнхийдөө Witch Hazel-ийг 8 төрлийн эмчилгээнд  ашигладаг.

1. Үрэвсэл намдаадаг

Үрэвсэл , халдвараас сэргийлэхийн тулд хүний бие дархлааны хариу урвал  үзүүлдэг. Гэсэн хэдий ч архаг үрэвсэл нь зарим өвчин үүсэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.Witch Hazel нь галлик хүчил,  таннин зэрэг үрэвслийн эсрэг үйлчилгээ бүхий олон нэгдлүүдийг агуулдаг.Судалгаагаар энэ ургамалыг хэрэглэснээр үрэвсэл   багасч, арьс тайвшруулах чадалтай нь хэдийн нотлогджээ.

2. Арьс тайвшруулдаг

Америкчуудын 45 хүртэлх хувь нь хэтэрхий мэдрэмтгий эмзэг арьстай байдаг. Witch Hazel нь арьсны улайлтыг дарж, тайвшруулдаг. Амархан улайдаг, эмзэг арьстай хүмүүс энэ ургамлын найрлагатай тонер хэрэглэхэд арьсны улайлт арилж, цочрол намддаг.

3. Халдварыг эмчилдэг

Witch Hazel нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна, үрэвслийн улмаас загатнах, улайх, өвдөх , хавагнах зэрэг шинж тэмдгийг багасгадаг. Энэ ургамлыг цэвэрлэж жигнэснийхээ дараа арьсандаа тавьж хэрэглэж болдог. Ингэснээр элдэв халдварыг зогсоохоос гадна, урьдчилан сэргийлдэг.

4. Батгатай тулалдана

Батгаших магадлал өндөр байдаг тослог арьстай хүмүүс  Witch Hazel агуулсан тонер хэрэглэхэд тун тохиромжтой. Арьсны тослогийг тэнцвэржүүлэхээс гадна, батга үүсэх магадлалтай нүх сүвийг гүнд нь хүртэл цэвэрлэн, бактергүйжүүлдэг.

5.  Хуйхны эмчилгээнд ашигладаг

1373 хүнд  хийсэн судалгаагаар Witch Hazel агуулсан  шампуни хэрэглэхэд 80 хувийнх нь хуйх огт цочроогүй байжээ. Мөн үсний хуурайшилтыг багасгаж, байгалийн аргаар чийгшүүлдэг.

6. Хоолойн өвдөлтийг анагаадаг

Дээр дурьдсанчлан үрэвслийг намдаадаг.

Үүний тулд:

Witch Hazel 5 мл, ус 240 мл холиод, 10 мин буцалгана. Ингээд амаа зайлна. Энэ нь хавдрыг бууруулах, өвдөлт намдаах зэрэг ач тустай. Амны хөндийг зайлах явцдаа залгисан тохиолдолд ходоодонд цочрол үүсгэж болзошгүй тул болгоомжтой байж, эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

7. Арьс гэмтэхээс сэргийлдэг

Witch Hazel нь таннинаар баялаг юм.  Мөн чөлөөт радикалуудыг саармагжуулахад чухал нөлөөтэй антиоксидант агуулдаг. Эдгээр нь залуу байхад гол нөлөө үзүүлж, арьсыг хоргүйжүүлэх үүрэгтэй.

8. Вирусын эсрэг үйлчилгээтэй

СудалгаагаарWitch Hazel зарим төрлийн вирусын халдвартай тэмцдэг. Жишээлбэл, томуугийн А ба папилломавирус (HPV) зэрэгт вирусын эсрэг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон.

Witch Hazel 90% Toner 

90 %-ийн Witch Hazel , ногоон цай, ороонго өвс гэх байгалийн сэргээгч хослол нь цэвэрлэгээний дараах үйлчилгээг хурдасгаж, үхэжсэн арьсыг цэвэрлэж, нүхжилтийг агшааж, арьсан дахь илүүдэл тослогийг тэнцвэржүүлнэ. Нарс модны охьтой учир эмзэг арьстай хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтойгоос гадна арьсанд харшил үүсгэж, эмзэглүүлэх спирт, өнгө оруулагч, парабен ороогүй болно.