Wishtrend брэндийн Ferulic хүчилтэй зөөлөн витамин С сэрум

Wishtrend брэнд нь бидний арьсанд үр дүн өндөртэй орц найрлагууд дээр ач холбогдол өгч, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсээр байна. Энэ жилийн 2 дахь хагас жил эхлээд удаагүй байхад Wshtrend нэгэн цоо шинэ бүтээгдэхүүнийг таны гоо сайхан, үзэсгэлэнт арьсанд зориулан гаргалаа. Энэ бол Ferilic хүчил ба чацарганын устай 15%-тай витамин С сэрум юм. 

Wishtrend аль хэдийнээ Витамин С сэрум гаргачихсан байж яагаад өөр сэрум гаргаж байгаа юм бол гэж гайхаж магадгүй. 

By Wishtrend брэндийн Pure Vitamin C 21.5% Advanced Serum (21,5%-ийн цэвэр витамин С) нь арьсны өнгө, арьсны бүтцийг сайжруулна. Цэвэр витамин С-г найрлагадаа агуулдаг учир парабен болон бусад төрлийн арьсанд хортой орц найрлагагүй.  Арьсанд ямарваа нэгэн төрлийн харшил өгч цочроохгүй. 10 зайлшгүй шаардлагатай орц найрлагуудыг багтаасан ба маш хурдан хугацаанд дээд зэрэглэлийн үр дүн өгнө. 

Wishrend брэндийн Pure Vitamin 21.5 Advanced Serum нь бэстсэллэрүүдийн нэг юм. Батга гарамтгай арьстай, мөн батгашилтаас болж сорвижсон арьстай бүх бүсгүйчүүдийн бүх цаг үеийн хамгийн хайртай дотнын бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд витамин С-ийн концентрац ба үйлчилгээгээгээрээ алдартай бүтээгдэхүүн болж чадсан.Гэсэн хэдий ч зарим нэг маш эмзэг мэдрэмтгий арьстай бүсгүйчүүдийн хувьд харшил өгч эмзэглүүлэх, түлж байгаа юм шиг мэдрэмж өгөх зэрэг зүйлс ажиглагдаж байгаа. Тиймээс хэрэглэгчдээс өндөр үйлчилгээтэй боловч арьсыг эмзэглүүлж, арьсанд ямар нэг төрлийн харшил өгдөггүй витамин С сэрумыг үйлдвэрлэх хүсэлт байнга ирснээр гарсан үр дүн нь энэ юм. Энэ бол Pure Vitamin C 15% with Ferulic Acid. 

Уг витамин С сэрум нь 15% -ийн цэвэр витамин С, Ferulic хүчил мөн чацарганы ус зэргийг найрлагадаа агуулсан ба антиоксидантын үйлчилгээтэй, арьсыг цайруулж, батгашихаас сэргийлж, коллагеныг нэмэгдүүлж улмаар нарны хэт ягаан туяанаас хамгаална. Ferulic хүчил нь антиоксидантын үйлчилгээг нэмэгдүүлж, бактерийн эсрэг үйлчилгээг нэмэгдүүлж витамин С-ийн үйлчилгээг идэвхжүүлнэ. 

Pure Vitamin C 15% with Ferulic Acid нь original advanced serum -тэйгээ адил жижиг бор бортгон шилэнд савлагдсан. Шилний өнгөнөөс харахад л Original Advanced Serum-ынхаа арай зөөлрүүлсэн хувилбар гэдэг нь мэдэгдэнэ. Энэхүү бүтээгдэхүүнийг дараах хэрэглэгчдэд зориулан гаргажээ. 

  1. Чийгшүүлэх витамин С хайж байгаа хэрэглэгчид
  2. Үр дүн өндөртэй цайруулах бүтээгдэхүүн хайж байгаа бол
  3. Бактери ба антиоксидантын үйлчилгээтэй бүтээгдэхүүн хайж байгаа бол
  4. Өндөр үр дүнтэй бөгөөд арьсанд ямарваа нэгэн харшил цочрол өгдөггүй витамин С сэрум хайж байгаа бол

Ascorbic Acid

Витамин С сэрумыг аскорбик хүчилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уг бүтээгдэхүүн нь 15%-ийн аскорбик хүчил агуулсан байдаг ба 15% бол алтан дундаж юм. Антиоксидантын үйлчилгээ асар өндөр, мөн үр дүнтэйгээр цайруулах үйлчилгээтэй. Аскорбик хүчил бол мелатининий хэмжээг багасгаж, коллагены хэмжээг ихэсгэдэг. Мөн энэ орц найрлага нь витамин С сэрумд орсноор 4 улирлын турш нарны туяанд түлэгдсэн арьсыг сэргээх чадвартай болж байна.   

Ferulic acid 

Ferulic Acid бол арьс арчилгааны талаар идэвхтэй судлагч нэгэнд шинэ бус нэр томъё юм. Ялангуяа батга гарамтгай арьстай бол энэ талаар бүр ч их мэднэ. Витамин С сэрумын найрлагад орохоороо антиоксидантын үйлчилгээг улам идэвхжүүлж, аскорбик хүчилтэй төгс зохицол болж чаддаг. Нянгийн эсрэг үйлчилгээтэй хүчил учир батга гарамтгай арьсанд дээд зэргээр тохирно. 

Vitamin Tree Water (Витамины модны ус)

Витамин С ба витамины модны ус хамтдаа хэрхэн төгс зохицол бий болгодгийг дурдаад баршгүй билээ. Витамины өндөр агууламж нь чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалдаг. Уг орц нь энэхүү сэрумыг чийгшүүлэх үйлчилгээтэй витамин С сэрум болгож байгаа юм. Витамины модны усны найрлагад байх ургамлын гаралтай минералуудын ачаар антиоксидантын үйлчилгээ эрчимжиж, арьсны өнгөн давхарга бэхэждэг байна.