Арьс судлалын мэргэжилтнүүд зөвлөж байна: Өвлийн улиралд арьсаа хэрхэн аврах вэ?

Өвлийн жихүүн, бараан өдрүүд, ширүүн хүйтэн салхи, цасны жавар нь сэтгэл санааг тавгүйтүүлээд зогсохгүй нүүрний арьсанд ч таагүй ханддаг. Хүйтэн цаг агаар бидний арьсыг хуурай  ширүүн, улайж үрэвссэн төлөвтэй болгох ба, хамгийн түрүүнд ноосон цамц л санаанд орж байгаа биз. Гэсэн хэдий ч өвлийн хэдэн саруудад арьсаа сайхан толигор, гэрэлтсэн байлгах нь тун чухал. Яах ийхээ харин сайн мэдэж байх хэрэгтэй. Тиймээс бид арьс судлалыг мэргэжилтнээс тусгайд нь зөвлөгөө авч хэрхэн өвлийн улиралд гялалзсан тунгалаг арьстай болоход туслах хэд хэдэн типс өгч байна. Анхаарлаа  хандуулаарай.    

1.Үнэр ихтэй болон спиртлэг зүйлсээс татгалз.

Элдэв хурц үнэргүй цэвэрлэгч саван хэрэглээрэй. Хүчтэй савангаар угаахад арьс улам хуурайшиж загатнадаг. Тиймээс мэргэжилтнүүд тосон цэвэрлэгч (cream cleanser) -ээр цэвэрлэхийг зөвлөж байна. Мөн тонер байнга хэрэглэхийг  зөвлөж байна, аль болох өтгөн наалдамхай бүтэцтэйг сонгоорой. Харин спиртийн агууламжтай бүтээгдэхүүн бол арьсыг яваандаа улам их хуурайшуулах талтай. 


23% органик, 83% байгалийн гаралтай орц найрлагатай, витаминуудаар баялаг cарнайн тосон цэвэрлэгч нь арьсыг чийглэг болгож зөөлрүүлнэ. Амьтны гаралтай орц найрлагагүй. Эмзэг мэдрэмтгий арьсыг цочроохгүй.

2. Омега уу

Омега 3,6,9 байнга  хэрэглэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс арьсны эрүүл мэнд гэж  ямар чухал зүйл байдгыг сайн ойлгодоггүй, ойлгосон ч чухалчилж  үздэггүй. Гэхдээ омега нь арьсны экземад маш үр дүнтэй гэсэн баталгаа хүртэл бий. Омегагийн үүрэг бол эрүүл мембран эсийг дэмжих, өөрөөр хэлбэл эсийг ус чийгээр хангах юм. Ингэсэнээр арьс илүү толигор тэнэгэр болдог.     

3. Илүү их авoкадо ид. 

Авокадо зэрэг илүү эрүүл тос хүнсэндээ  хэрэглэх нь арьсанд маш их тустай бөгөөд, толигор, залуу эрүүл арьстай  болоход маш их тустай гэдэг нь хэдийнээ нотлогдсон билээ. Эрүүл тос хэрэглэх нь нүүрний арьс ба гарын арьсыг эрүүлжүүлж, хуурай ширүүн өвлийн улиралд хуурайшихаас сэргийлнэ. Мөн авакадо идэх нь үсэнд маш сайн. 

4. Нарны хамгаалалт байнга хэрэглэ. 

Ихэнх хүмүүс өвлийн улиралд  нарны хамгаалалт хэрэглэхээ зогсоочихдог. Өвлийн улиралд агаарын хэм нэлээд буудаг хэдий ч нарны туяа хүчтэй, арьсыг гэмтээхүйц  хэвээрээ байдаг, ялангуяа цасан дээр ойхоороо. Иймээс нүүрний арьс, хүзүү гарын арьсандаа байнга нарны хамгаалалт хэрэглэх нь чухал юм. Нарны хамгаалалтыг үргэлж хэрэглэсэнээр арьсыг хуурайшилт ба хөгшрөлтөөс сэргийлнэ.   

24% – ийн Zinc Oxide найрлагадаа агуулсан ба SPF50/PA++++ бүхий дээд зэрэглэлийн нарны тoc юм. Силиконы агууламжгүй, түрхсэний дараа цайрч ялгарч харагддаггүй, зуун настын ханд бүхий тайвшруулах үйлчилгээтэй. Non-nano, Physical sunscreen буюу ямар ч химийн бодис агуулаагүй зөвхөн Zinc Oxide, Titanium dioxide зэрэг минерал найрлагатай.

5.Байнгын идэвхитэй  хөдөлгөөнтэй бай

Өвлийн улиралд задгай галын дэргэд дулаан хөнжилд тухтай хэвтэх нь сайхан боловч хөдөлгөөнтэй байснаар цусны эргэлт сайжирч, зүрхний үйл ажиллагааг дэмжин, арьс тань эрүүлжин гялалзана. 7 хоногт ядаж 3 удаа 30 минут алхахад л арьс тань эрч хүчээр дүүрч гялалзаад л ирнэ. 

6. Гоёл чимэглэлийн зүйлээ сонгохдоо болгоомжтой хандаарай

Агаарын хэм буурч хүйтэрхэд бидний ихэнх нь дулаан тухтай малгай ороолтоо зүүдэг. Хүйтний улиралд эдгээр ноосон хувцаснууд хүйтнээс хамгаалах зориулалттай хэдий ч шууд нүцгэн арьсан дээрээ өмсөхөд  арьс цочирч, харшил өгөх гээд байдаг талтай. Ингэсэнээр арьс хуурайшиж, маажууртан хатуу ширүүн болно. Та харин биед эвтэйхэн, амьсгалдаг материалтай өвлийн хувцас сонгоорой. Дулааныг жигд хуваарилж, нэг л газар дулааныг нэгтгэн бөөгнөрүүлж арьсыг цочроож харшил үүсгэхгүй. Мөн түүнээс  гадна мэргэжилтнүүд зөвлөхдөө ноосон цамцаа маш сайн арчилах хэрэгтэй. Учир нь өвлийн улиралд эрүү хүзүү хавиар батгаших гээд байдаг талтай. Бохир ороолт, зузаан ноосон цамцны зах зэрэгтээ бохир гараараа нүүрэндээ байнга хүрснээс болж бохирдож батга гарах гээд байдаг. Байнга угааж цэвэрлэж байх хэрэгтэй  шүү.

7. Kale (буржгар байцаа)-г сайтар нөөцлөх

Kale нь витамин Ц ээр баялаг ба нэг аяга нь хүний өдөр тутам авах витамин Ц-ын хэрэгцээний 50иас илүү хувийг өгч чаддаг.  Арьсны эд эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, арьсыг өнгөлөг цайвар болгодог.

8. Хуурай сойз байнга хэрэглэх

Хэрэв та хуурай сойзоор биеэ  үрэх дуртай бол өвлийн улиралд үүнийгээ хэрэгжүүлээрэй. Хуурай арьсны сойз нь биеийн тунгалагийн эсийг сэргээж биеийг хоргүйжүүлнэ. Халуун ваннд хэвтэхээсээ өмнө зөөлөн натурал үстэй багсаар дээрээс нь доош нь чиглэлтэйгээр зүрхэн тушаа үрэх нь харвалтаас  сэргийлдэг гэж эмч нар баталж байна. Мөн түүнчлэн үхэжсэн арьсыг гуужуулж, чийг тэжээлийг илүү шингээж авахад туслана.

9. Сайхан арьсны нууц -нойр

Шөнийн турш гүн бат бөх нойрсоход энэ нь эрүүл мэнд ба арьсандаа  оруулж байгаа чухал хөрөнгө оруулалт юм. Нойр бол эмчилгээний үр ашигтай, хамгийн үр бүтээлтэй  үе ба, унтаж байх үед биеийн систем өөрийгөө нөхөн сэргээж байдаг байна. Хамгийн сайн зөвлөгөө бол унтахынхаа өмнө 1-2 шихэг хушга самар идээрэй. Энэ нь антиоксидант ба омега аар баялаг, мөн мелатанинаар баялаг билээ. Эдгээр сайн унтахад чухал нөлөөтэй юм. 

Гель болон тосон гэсэн хосолмол бүтэцтэй бөгөөд унтаж бах үед арьсыг чийгшүүлэх, тэжээлээр хангах үйлчилгээтэй маск. Гель нь антиоксидантын эсрэг сүпер үйлчилгээ бүхий ойн жимснүүд болон цагаан уул цэцгийн үндэс агуулдаг бол тос нь аденозин болон ши тосыг агуулдаг. Гель ба тосыг хольж  хэрэглэж болох хэдий ч арьсныхаа онцлогоос шалтгаалан мөн цаг агаар ба хаана гэдгээс шалтгаалан тус тусад нь хэрэглэж болно.

10. Шингэн тосыг хэмжээнээс нь бүү хэтрүүлээрэй. 

Арьс арчилгааны шинжлэх ухаанд зааснаар хэт их шингэн тос хэрэглэх нь арьсны байдлыг дордуулж, батгашилт ба rosacea (арьсны улайж юм туурдаг өвчин) зэргийг хүндрүүлдэг. Өвлийн хуурай  ширүүн өдрүүдэд арьсандаа нэмэлт тэжээл хэрэглэмээр байгаа тохиолдолд цэвэр төрлийн тосыг өдөр тутамдаа дангаар нь хэрэглэх нь арьсны давхаргыг гэмтээх талтай ба, харин өдөр ба шөнийн чийгшүүлэгч тосондоо хольж  түрхвэл илүү үр дүнтэй хэмээн зөвлөж байна. 

ECOCERT -оор баталгаажсан, 100 % USDA баталгаатай органик нохойн хошуу жимсний тос нь арьсанд тэжээл өгөх үйлчилгээтэй. А, omegа 3,6,9 -ын найрлагатай бөгөөд хуурай арьсыг чийгшлээр хангах үйлчилгээтэй.  Мөн арьсны өнгөн давхаргыг бэхжүүлж, уян зөөлөн болгоно.