Охь тос хэрэглэх нь ашиг тустай болохыг илтгэх 6 шалтгаан

Эртний Египетийн хүмүүс өө сэвгүй, толигор арьсаа авч үлдээхийн тулд Моринга тосыг /Moringa Oil /хэрэглэдэг байсан гэдэг. Мода сэргэдгийн адилаар сүүлийн үед гоо сайхны салбарт охь тос хэрэглэх хандлагагүй багагүй ихэссэн билээ.

Хэрэв та охь тос нь арьсыг тослогтуулдаг хэмээн бодож байвал энэ нь эндүү ойлголт юм. Учир нь охь тос нь чийгээр дутсан, стресстсэн  тэр ч байтугай наранд түлэгдсэн арьсыг хүртэл нөхөн төлжүүлэх, сэргээх үйлчилгээтэй байдаг. Үүнээс гадна, арьсны эмч нар охь тосыг нь арьс арчилгаанд заавал байх ёстой алхам болохыг дурдсан  билээ. Ингээд, охь тос нь ямар ашиг тустай талаар уншигч та бүхэнд хүргэж байна.

  1. Үрчлээсийг багасна.

Хэт ягаан туяаны нөлөөгөөр арьс гэмтэж үрчлээ, нөсөө толбо зэрэг үр дагаварт хүргэгддэгийг бид мэднэ.  Доктор Ребекка Тунгийн зөвлөснөөр /Чикагогийн Лойола их сургуулийн Арьс судлалын тэнхимийн эрхлэгч/ охь тос нь антиоксдант агуулсан байдаг ба энэ нь хөгшрөлд явагдахаас урьдчилан сэргийлдэг ажээ. 

Түүнчлэн, Вит Е агуулсан охь тос нь наранд түлэгдсэн арьс, хуурайшилт зэргийг эмчилдэг болохыг дурдсан юм.

 

Хуурай арьсыг чийгшлээр хангаж, өнгөн давхаргыг бэхжүүлж, уян зөөлөн болгох үйлчилгээтэй.

Үлбэгэр арьсыг дан ганц чийгээр хангаад зогсохгүй, шим тэжээлээр ч гэсэн хангана.

Түрхэхэд амар, хурдан шингэдэг, гөлгөр, наалдамхай бус үлдэцтэй.

 

 

 

 

 

 

 

 

“Хэрэв таны арьс, тослогтож гялтайх талтай байдаг бол дух, хацар, болон эрүү хэсэгтээ багахан дуслаар авч хэрэглэхийг Доктор Эллисон Ханлон зөвлөж байна /Теннесси мужийн Нэшвилл хотын арьс судлалын эмч/” 

            2. Хуурай арьсны аврал.

Манай орон шиг өвлийн хахир хүйтэн уур амьсгалтай нөхцөлд арьс чийглэг байдлаа алдаж хуурайшдаг. Ийм үед, хэдэн давхар тос түрхсэн ч төдийлөн сайн чийгшүүлж, үр дүнгээ сайн үзүүлж чаддаггүй ээ. Харин, охь тос нь барзгар арьс, хуурайшилтын эсрэг чийгшүүлэгч болж чадах юм. Нимгэн болон эмзэг арьстай хүмүүст наргил модны тос багахан хэмжээтэйг хуурай хэсэгтээ хэрэглэхийг Доктор Эллисон зөвлөж байна.

           

         3. Арьсыг хамгаална.

Охь тос нь арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлэхэд тусалдаг.

Арьсны бүрхүүл нь арьсыг чийглэг, зөөлөн, чанга байлгах үүрэгтэй. Мөн, хор хөнөөл учруулж болзошгүй цочроогч бодис, бичил биетүүдээс хамгаална. Энэхүү бүрхүүл арьсны гүний ус ууршихаас хамгаалдаг тул арьсыг хуурайшихаас сэргийлэх асар чухал үүрэгтэй. Арьсны бүрхүүлээ хамгаалснаар  таны арьс хатаасан үзэм шиг харагдахгүй гэсэн үг.

Харин охь тос нь усанд уусдаггүй шинж чанартай тул арьсны гүнд нэвтэрч, ус болон бусад чийгшүүлэгч бодисыг шингээж, хорт бодис болон бусад муу зүйлсийг гадагшлуулахад тусална. Сэрүүн, хүйтэн уур амьсгалтай газар,  антиоксидант орц  найрлагыг агуулсан rosehip охь тосыг хэрэглэх нь арьсны бүрэн хамгаалалт болж чаддаг. Учир нь rosehip  найрлагадаа тэжээллэг тосны хүчлүүдийг агуулдаг. Энэ нь усаар баялаг тул чийгшүүлэх гол найрлага билээ. Түүнчлэн, арьсыг зургаан цагийн турш чийгээр хангадаг болох нь лабораторийн тестээр баталгаажжээ.

         4.Томорсон нүхийг агшаана.

Макадами /macadamia/, хохоба /jojoba/ болон камели /camellia/ зэрэг тос нь нүх сүвнээс бохирдол тосыг гадагшлуулж, нүхийг анзаарагдахгүй хэмжээний жижиг болгодог. Учир нь эдгээр тосны молекулууд нь хүний биеэс ялгардаг тостой маш төстэй байдаг тул таны арьс эдгээрийг хангалттай гэж үзэн илүү их тосыг ялгаруулах шаардлагагүй  болгодог.

Анхааруулга: Аль ч дэлгүүрийн буланд байгаа тос нь нүхжилтийг агшаах, бохирдлыг гаргаж чадна гэсэн үг биш юм. Иймд, тохирох бүтээгдэхүүнээ судалж зөв дарааллын дагуу хэрэглэнэ үү.

Илүүдэл тосыг багасгана, нүхийг агшаана, үрэвслийг намдаана, батгыг эмчилнэ, тос-усны харьцааг тэнцвэржүүлнэ.

Үлбэгэр арьсыг дан ганц чийгээр хангаад зогсохгүй, шим тэжээлээр ч гэсэн хангана.

 

 

 

 

 

 

 

 

           5. Улайлттай арьсыг тайвшруулна.

Олон төрлийн охь тоснууд нь үрэвслийн эсрэг, улайлтыг дарах шинж чанартай байдаг. Тухайлбал, argan, yangu зэрэг тос нь арьсыг цочроодог ретинол, aha зэргийн дараа хэрэглэхэд тохиромжтой. Мөн, geranium төрлийн тос нь rosacea-с үүдэлтэй арьсны улайлт зэрэгт нөлөөлнө.

         6. Хүндүүртэй батгыг тайвшруулна.

Цайны модны охь тос нь өвчтэй, хүндүүртэй батгыг хатаахад асар ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Учир нь цайны модны тос нь үрэвслийн эсрэг болон нянгийн эсрэг үйлчилгээтэй тул батга эмчлэх түгээмэл найрлага юм. Харин, хохоба охь тосыг зохистой хэмжээнд хэрэглэснээр илүүдэл тослогийн хэмжээг багасгах үр дагавартай талаар Доктор Тунг дурджээ.

Бага хэмжээгээр удаандаа хэрэглэж байж үр дүнгээ авна гэдгийг бүү мартаарай. Аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь сайн зүйл биш юм.

Илүүдэл тосыг багасгана, нүхийг агшаана, үрэвслийг намдаана, батгыг эмчилнэ, тос-усны харьцааг тэнцвэржүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Good Housekeeping