Та арьс арчилгааныхаа яг хэзээ нь салфеткан маскыг хэрэглэх вэ?

Салфеткан маск бол нүүрний арьсыг чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хурдан арга юм. К-бьюти арьс арчилгааны нэг амин хэсэг бол яахын аргагүй салфеткан маск юм.  Гэхдээ өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг шиг хүн болгоны эргэлзээд гайхаад байдаг асуулт байдаг. Энэ нь ямар бүтээгдэхүүнийг хэзээ, ямар дарааллаар түрхэх үү гэсэн чухал асуулт юм.

Дараах арьс арчилгааны шатлалуудыг мэдэж байхад л та асуултандаа  хариулт олж чадна.

1. Арьс арчилгаанд давхар цэвэрлэгээ зайлшгүй шаардлагатай.

Өдөр тутмын зөөлөн тосон цэвэрлэгч нь байгалийн гаралтай тос болон гиалуроны хүчил агуулсан учир зузаан нүүрний будгийг арилгахаас гадна арьсыг чийгшүүлнэ.

 

Тосон цэвэрлэгчээр цэвэрлэсний дараа заавал хөөсөн цэвэрлэгчээр угаагаарай.

Хүнсний сода ба Гиалуроны хүчлийн гайхамшигт хослол. Арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж, цайруулах хүчтэй Хүнсний сода дээр чийгшлээр ундаалах Гиалуроны хүчлийг нэмж, илүү үр дүнг үзүүлэх комбо.

2. Дараа нь арьсандаа таарах тонероор чийгшүүлнэ.

Түрхсэн даруйд хуурайшсан арьсны чийгийг нөхөж, арьсны орчинг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй гүн чийгшүүлэх тонер.

3. Харин дараа нь салфеткан маскаа  / сэрүм / эссэнц /  ампулаа түрхэнэ.

Яагаад гэвэл салфеткан маск нь ерөнхийдөө эссэнзийн бас нэгэн төрөлтэй ижил юм. Өөрөөр хэлбэл та салфеткан маскаа тавьж болно гэсэн үг. Салфеткан маскаа тавьсны дараа серүм, эссенц, ампулаа түрхээрэй.

Ядарч, хуурайшсан арьсыг ундаалж, сэргээх, 100% веган найрлагатай маск ба эссенц.

4. Салфеткан маскыг яг 20 минут нүүрэндээ тавина.

Тэр ч бүү хэл өөрийн дуртай серумээ ч салфеткан маскны доор түрхэж “сэндвич” болгон илүү үр дүн мэдэрч болох юм. Бас нэгэн зайлшгүй сануулах зүйл бол 20 минутаас илүү хугацаагаар тавьж болохгүй. Мөн өдөрт нэг л удаа хэрэглэхэд хангалттай сайн. Гэхдээ бас таны арьсны онцлогоос шалтгаална л даа. Тослог арьстай бол 7 хоногт 1 удаа салфеткан маск хэрэглэхэд тохиромжтой. Маскаа тавьсны дараа зовхины тосоо түрхэнэ, мөн маскны үйлчлэлээ улам сайн болгохын тулд чийгшүүлэгч тосоо түрхвэл сайн.

За тэгэхээр та тахиа анхдагч үү, өндөг анхдагч уу гэдэг дээр эргэлзсээр байгаа хэдий ч ямар бүтээгдэхүүнийг яг хэзээ нь яаж түрхэж хэрэглэх вэ гэдгээ мэддэг боллоо. Мөн дээр нь нэмээд өнгөлөг гялалзсан арьстай ч болох нь. Амжилт охидоо.

Мөн та хямд төсвөөр сар бүр 8 төрлийн маскны багц туршиж үзэхийг хүсвэл энд дарж мэдээлэл аваарай!


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд