Цагаан батга гэж юу вэ? Заавал мэдэж байх ёстой зүйлүүд…

Цагаан батга гэж юу вэ?

Цагаан батга бол таны арьсны нүхэнд гацсан тослог, арьсны үхэжсэн эсүүд, бактериудын үүсгэсэн нэгэн төрлийн батга юм. Цагаан батгууд мэдсэн юм шиг бидний хамгийн чухал өдөр гардаг, яршигтай батгуудын нэг гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

Азаар бид амьдралын хэв маяг болон арьс арчилгаагаа өөрчлөөд л цагаан батгаас сэргийлж чадна. 

Яагаад цагаан батга гардаг вэ? 

Яагаад гэдгийг нь ойлговол дахиж гарахаас сэргийлж чадна. Цагаан батга үүсэх хамгийн том шалтгаан бол арьсны нүх бөглөрөх агаад таны арьс олон шалтгааны улмаас бөглөрч болно. Эмэгтэйчүүдэд батга үүсгэдэг нэгэн түгээмэл жишээ нь гормоны өөрчлөлт юм. Та амьдралынхаа зарим үеүдэд илүү их себум (арьсны ялгаруулдаг тос) ялгаруулдаг агаад энэ нь арьсны нүхийг бөглөж цагаан батгах үүсгэх шалтгаан болдог.

Тэрхүү үе нь дараах гурван үе байна

Бэлгийн бойжилт

Биеийн юм ирэх

Жирэмслэх

Зөвхөн прогестоген даавар агуулсан жирэмснээс хамгаалах эм таны дааврыг улам нэмэгдүүлж батгыг сэдрээдэг. Түүнчлэн жирэмснээс хамгаалах эм уухаа зогсоомогц зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэх циклийнх нь аль нэг үед нь илүү их батга гардаг. Мөн бидний олсон олон эх сурвалжууд цагаан батга болон бусад батгууд удамшил буюу генетикээс болж гардаг гэдгийг олж тогтоосон байна. Хэрвээ танай гэр бүлд батгашилттай хүн байдаг бол танд ч гэсэн батга гарах магадлал өндөр ажээ. Эмэгтэйчүүдийн эрүүгээ нарийсгах гэж зүүдэг эрүүнээс татагч резинээс болж эрүүн дээр цагаан батга үүсдэг шиг арьсанд үрэлт үүсгэдэг ямарваа хувцас хэрэглэл ч гэсэн цагаан батга үүсгэх магадлалтай юм 

Цагаан батга хаагуур ихэвчлэн гардаг вэ?

Цагаан батга таны биеийн аль ч хэсэгт гарах боломжтой бөгөөд нүүрний Т-бүс буюу хамгийн их себум ялгаруулдаг дух, хамар, эрүү хэсгээр илүү их гарах магадлалтай.

Мөн түгээмэл гардаг бусад хэсгүүд:

Цээж

Нуруу

Мөр

Гар

Цагаан батга нас, хүйс харгалзахгүй гардаг. Та өсвөр насандаа цагаан батгагүй байсан ч насанд хүрээд цагаан батгатай болохыг үгүйсгэхгүй.

Цагаан батгыг хэрхэн эмчлэх вэ?

Цагаан батга нь үрэвсэлтэй батганы хөнгөн хэлбэр учир эмчлэхэд хялбар байдаг.

Цагаан батганы эсрэг хамгийн сайн эмчилгээ бол ретиноидын тосон түрхлэгүүд боловч үр дүн нь дор хаяж 3 сарын дараагаас илэрдэг. Ретиноидыг өдөр бүр эсвэл шөнө бүр тогтмол (эхлээд долоо хоногтоо 1 удаа түрхэж, аажмаар дасгана) хэрэглэх шаардлагата. Ретиноидын тосон түрхлэгүүд батга гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой болохоос нэгэнт гарсан батгыг эмчлэх зориулалтгүй. Ретиноид нь олон механизмаар үйлчилдэг бөгөөд эцсийн дүнд арьсны нүх бөглөрөхөөс сэргийлдэг.

Бидний зүгээс Витамин А буюу ретинолын орц найрлагтай энэхүү тосыг санал болгож байна

Ретиноид таны арьсыг нарны туяанд мэдрэг болгодог тул өдөр бүр нарны тос түрхээрэй.

Зөөлөн найрлагатай уг нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос нь UVB, UVA туяануудаас арьсыг хамгаалах үйлчилгээтэй. Уг тос нь тосны агууламжгүй бөгөөд эсгэж гаргаж авсан найрлагтайгаараа онцлог юм.

Хэрвээ танд мөн үрэвсэлтэй батга гардаг бол (хөндүүртэй, улаан, идээтэй батга) арьсны эмч нар танд бактери устгах, үрэвсэл, улайлтыг нь намдаах зорилгоор антибиотик эмүүд бичиж өгнө.

Прогестоген болон эстроген дааврыг хоёуланг нь агуулсан жирэмснээс хамгаалах эмийг эмэгтэйчүүдийн батгыг эмчлэхэд мөн өргөн ашигладаг (FDA-ээр зөвшөөрөгдсөн арга).

Цагаан батга болон батгашилтаас сэргийлэх нь

Хэрвээ таны арьс тослог бөгөөд батга гарамтгай бол нүүрний будгаа сонгохдоо арьсны нүхийг бөглөхгүй (noncomedogenic), усан суурьтай бүтээгдэхүүн сонгоорой. Ингэвэл арьсны нүх бөглөрч цагаан батга үүсэх эрсдэлийг бууруулна.

Та нүүрээ будахаасаа өмнө энэхүү нүхжилт, өө сэвийг халхалдаг праймер усыг хэрэглээд үзээрэй

Мөн арьсны тос-усны харьцааг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй эсвэл нохойн хошуун тос, ниацинамид, цайны модны навч зэрэг орцуудыг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж болно. Таны арьс хуурайшсаны улмаас чийгээ нөхөх гэж их хэмжээний себум ялгаруулдаг тул гиалуроны хүчил зэрэг гүн чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Батга гарамтгай асуудалтай арьсанд зориулагдсан, цайны модыг найрлагадаа агуулсан чийгшүүлэх гелэн хэлбэртэй тосыг хэрэглээд үзээрэй

Хар, цагаан батгыг эмчлэхэд химийн гуужуулагч хүчлүүд хамгийн үр дүнтэй байна. АНА (альфа гидроксийн хүчил) нь арьсны өнгөн давхаргын эсийн холбоосыг салгаж гуужуулдаг учир арьсны нүх бөглөрч цагаан батга үүсэхээс сэргийлнэ, BHA (бета гидроксийн хүчил) нь тосонд уусдаг хүчил учир арьсны гүнд нэвтрэн орж себумыг өөртөө уусган цэвэрлэх өндөр үр дүнтэй учир хар, цагаан батгыг арилгана.

Apple Peeling Gel-Эмзэг хуурай арьсанд гайхалтай тохирох цэвэр ургамалын гаралтай гуужуулагч

Нүүрээ өдөр бүр угааж, унтахын өмнө нүүрний будгаа сайтар арилгаж байгаарай. Гэхдээ арьсаа хэт ширүүн үрж, сойтогдож, скрабаар гуужуулж, шүлтлэг буюу pH өндөртэй угаагчаар угаавал арьс үрэвсэж, гэмтэж батга улам сэдрэх аюултай тул бага зэргийн хүчиллэг буюу pH багатай цэвэрлэгчээр угааж, ширүүн скраб болон гараараа арьсыг үрэхгүй байхыг зөвлөе.

Эрүүл арьсны pH орчинтой ойролцоо pH түвшинтэй учир арьсанд цочрол өгөхгүй, хуурайшуулахгүйгээр цэвэрлэгч

Цагаан батгатай холбоотой буруу ойлголтууд

Хүмүүсийн дунд цагаан батга хэрхэн үүсдэг талаар буруу ойлголтууд ихээхэн байдгаас болж цагаан батгыг буруу эмчилж хүндрүүлэх нь олонтаа.

Жишээлбэл:

-Нүүрээ илүү их угаах, скрабдах нь цагаан батгыг арилгахгүй.

-Бохирдол батга үүсгэдэггүй.

-Нүүрээ хүчтэй үрж угаавал арьс цочирч батга илүү үрэвснэ.

-Тослог хоол, хүнс батга гарахтай ямар ч холбоогүй.

Цагаан батганы эрсдэлүүд 

Цагаан батгыг дур мэдэж буруу шахвал арьсанд халдвар орж, үрэвслийг дордуулж, сорви үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Сорвийг тогтсон хойно нь бүдгэрүүлж болох ч гэлээ ихэвчлэн арилшгүй гүн тогтдог учир урт хугацааны, үнэтэй эмчилгээ шаардах нь бий. Хэрвээ дээрх бүгд үйлчлэхгүй агаад таны цагаан батга болон батгашилт хүнд хэлбэрийн байгаа бол арьсны эмчид хандан зөвлөгөө авч, бусад эм, эмчилгээг хийлгээрэй.