Эссенц гэж юу вэ? Серумээс юугаараа ялгаатай вэ?

Та Сөүл хотын гудмаар зөрж өнгөрөх ямар ч эмэгтэйгээс асуусан бай, тэд арьс арчилгааны хамгийн чухал алхам нь серум эсвэл эссенц гэж хэлнэ. Хэрвээ та эссенц хэрэглэдэггүй бол хэрэглэж эхлээд арьсаа ямар ч их өөрчлөгдөхийг нэг төсөөлөөд үз дээ. Эссенц үр дүнгүй байлаа гээд наанадаж л арьс гэрэлтсэн, булбарай болно… харин үр дүнтэй байвал шаазан мэт толигор, өөгүй арьстай болно доо.

 

Эссенц яагаад арьс арчилгааны хамгийн чухал алхам юм бэ?

Та өөр ямар ч бүтээгдэхүүнээс илүү эссенцнээс л илүү их үр дүнг харна. Учир нь эссенц нь эсийн түвшинд үйлчилдэг юм. Энэ бол үрчлээ, хялгасан зураас, гундсан альс, нөсөө толбо гээд арьсны тодорхой нэг асуудлыг шийдэхэд зориулсан гаргасан өндөр тунт бүтээгдэхүүн юм. Солонгос эссенцүүд ихэвчлэн арьсны нөхөн төлжилтийг сайжруулдаг идэвхт найрлагуудыг агуулдаг учраас тогтмол хэрэглэснээр та арьсаа илүү толигор, гэрэлтсэн болж буйг анзаарах болно. Мэдээж эссенцээр цагийн аясад үүссэн асуудлыг ор мөргүй арилгаж чадахгүй ч гэлээ хэрэглээд л байвал таны арьсыг сэргээж илүү залуухан харагдуулна.

Зөвлөгөө! Шингэн бүтэцтэй бол асгараад гарздаж магадгүй. Иймээс бүтээгдэхүүнийг өөртөө уудаггүй зориулалтын хөвөнд шингээн түрхэх, нүүрэн дээрээ шууд түрхэх эсвэл шүршдэг саванд султгаарай. 

Санал болгох бүтээгдэхүүн: dear, Klairs Toner Mate 2-in-1 Cotton Pad

Эссенцүүд янз бүрийн бүтэцтэй, янз бүрийн найрлагатай байдаг учраас та өөрийн арьсны төрөл, асуудалдаа тохирсныг нь сонгох боломжтой. Бид бүтээгдэхүүнийхээ бүтэц, найрлага, үйлчилгээ зэргийг дэлгэрэнгүй бичдэг мөн зөвлөгөө өгдөг тул та юу авах вэ гэж төөрөгдөхгүй. Манай дэлгүүрийн эссенцнүүдийг эндээс үзнэ үү.

 

Эссенц серум хоёрын ялгаа нь юу юм бэ?

Найрлага нь хэр их тунгаар орсоноос хамаараад эссенцийг серум, ампуль, бүүстер гэж нэрлэх нь бий. Ампуль нь хамгийн өндөр тунтай байдаг учир эссенцнээс илүү үнэтэй, жижиг савлагаатай байх нь элбэг.

 

Эссенцийг хэрхэн хэрэглэх вэ?

Солонгос эмэгтэйчүүд өглөө ч бай, орой ч бай, арьс арчилгаандаа хэзээ ч эссенцийг мартана гэж байхгүй. Нүүрээ цэвэрлэснийхээ дараа тонер түрхэж арьсаа дараагийн алхмуудад бэлдэнэ. Араас нь эссенцээ гарын алга эсвэл хөвөнд аваад нүүр, хүзүүндээ жигд түрхэж өгнө. Миний хувьд, би арьсаа гүн чийгшүүлэх, тэжээл өгөх, сэргээхийг хүсвэл эссенц, батга, нөсөө толбо, эмзэгшилт гэх мэт асуудалд серумийг өглөө, орой хоёр өөрийг хэрэглэдэг.

Хэрэгтэй зөвлөгөө! Түрхэхдээ цонхны шил арчигч шиг үрэхгүйгээр алгаараа зөөлөн дараарай. Хурдан шингэдэг юм, бас арьсыг үрж цочроохгүй. “Ток, ток, ток” гэж байгаа юм шиг сонсогдоно. Туршаад үз дээ.

Бүсгүй та эссенц хэрэглэдэг үү? Серум хэрэглэдэг үү? Бусдадаа хуваалцах эсвэл асуух зөвлөгөө байгаа юу? Тийм бол доор сэтгэгдлээ үлдээгээрэй. Бас share-лээрэй!