Энэ өвөл хүн бүр CICA-тай тос хэрэглэн гэрэлтсэн арьстай болъё хэмээн цуурч байна

Лактобионик хүчил, Витамин Д гээд л долоо хоног бүр арьс арчилгаандаа нэг шинэ ‘сор’ бүтээгдэхүүнийг нэмчихмээр ч юм шиг танд санагдаж байна уу? Тэгвэл яг одоо Сикагаас илүү давлагаалж буй бүтээгдэхүүн алга.

Google дэх ‘сика крем’-ний хайлт ч гэсэн хүйтний улирлыг дагаад ихсэх болсон нь ч гайхах зүйлгүй: Сика бол өвлийн арьс арчилгааны хамгийн сайн найз юм. Тэгвэл Сика крем арьсанд чухам ямар нөлөөтэй бөгөөд аль Сика бүтээгдэхүүнийг сонговол дээр болохыг энэхүү нийтлэл танд хэлж өгнө.

Сикатай арьс арчилгааны талаар таны мэдвэл зохих бүх зүйлсийг дурдъя.

Сика крем гэж юу вэ?

Арьс арчилгаанд ордог Сентелла Азиатика гэх орцыг товчоор Сика гэж нэрлэдэг юм. Яншуйн нэг төрөл зүйл болох энэхүү ногоон эмийн ургамлыг хүн төрөлхтөн 3000 жилийн тэртээгээс элдэв шархыг анагаахад хэрэглэгддэг.Хятадын уламжлалт анагаах ухаан болоод Аюрведийн анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг байсан Сика нь дэлхийд алдартай Солонгосын гоо сайхны зах зээлд ч гэсэн өргөн хэрэглэгдэх болжээ.

Сика крем арьсанд ямар нөлөө үзүүлдэг?

Сикад үрэвслийг намдаах өвөрмөц химийн найрлага байдаг учир арьсны улайлт, хавагналт, хавдалтыг эмчлэхэд онцгой үр дүнтэй. Aнтиоксидантаар баялаг учир арьсыг гадаад орчны бохирдлоос хамгаалж, өнгөө алдаж, хялгасан үрчлээ үүсэхээс сэргийлдэг.Ингээд зогсохгүй, Сика нь арьсанд бүх төрлийн эмчилгээний нөлөөг үзүүлдэг ажээ. Сика арьсан дах нянг устгадаг учир бактерийн үржлийг бууруулж, батга гарч, арьс үрэвсэхээс сэргийлдэг гэсэн үг юм. Сика нь мөн арьсны коллаген нийлэгжилтийг дэмждэг учир шархыг түргэн эдгээж, хөгшрөлтийг удаашруулдаг. Түүнээс гадна, коллаген нь сорвийг бүдгэрүүлэхэд тустай.

Ямар арьсны төрөлд Сика крем хамгийн ашиг тустай вэ?

Сика бол бүx төрлийн арьсанд тохирох эмийн ургамал.Гэхдээ эмзэг, үрэвсэлтэй арьсанд хамгийн их ашиг тустай. Өвлийн хүйтэн жавар, гэр доторх халалтаас болж хүмүүсийн арьс хуурайшиж, үрэвсэж, улайх нь ихэссэнтэй холбоотойгоор Сикагийн эрэлт нэмэгдсэн нь ийм учиртай. Та арьсаа агшин зуурт тайвшруулан, илааршуулах бүтээгдэхүүн хайж байгаа бол Сика таны хариулт мөн.

Сикаг хэрхэн хэрэглэх вэ?

Сикаг ашиглах тун амархан. Сикаг өглөө, орой харгалзахгүй хэрэглэж болдог нь тун догь. Хуурай, эмзэг, хөгширч буй арьсанд их тустай. Сика арьсны эмчилгээний дараа ч гэсэн хэрэглэхэд их үр дүнтэй. Жишээ нь, химийн гуужуулагч, лазер эмчилгээ, бичил зүүн эмчилгээний дараа үрэвсэл, улайлтыг намдааж, арьсыг эмчлэхэд тустай. Хэрвээ та Сүүн хүчил / Lactic acid/, Гликолийн хүчлийг /Glycolic acid/ тогтмол хэрэглэдэг бол араас нь арьсыг зөөлөн, толигор байлгаж, эмзэгшүүлэхгүйн тулд Сикатай бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Сикад гаж нөлөө бий юү?

Сика ихэнх хүмүүсийн арьсанд аюулгүй бөгөөд гаж нөлөө үзүүлэх нь ховор. Зарим тохиолдолд л, арьсыг загатнуулж, улайлгаж болзошгүй байдаг. Хэрвээ танд энэ шинж тэмдэг илэрвэл бүтээгдэхүүний хэрэглээгээ зогсоож, өрхийн эмч эсвэл арьсны эмч дээр очиж зөвлөгөө аваарай.

Хамгийн сайн Сика кремүүд юү байна?

Хамгийн сайныг нь хаанаас олох вэ хэмээн холоос хайх шаардлагагүй ээ. Beauty Secrets-ийн Skin & LAB брэндийн Сикатай MEDICICA цувралыг танд зөвлөе.Арьсыг зөөлөн цэвэрлэх Medicica Comfort Cleanser, тос чийгийг тэнцвэржүүлэн чийгшүүлэх Medicica Balancing Toner, хормын төдийд арьсыг тайвшруудах Medicica Calming Cream болон гэнэтхэн гарсан батгыг эмчлэх Medicica Clear Spot Gel – өөрийн арьсны асуудал, хэрэглээндээ тааруулан хүссэн бүтээгдэхүүнээ сонгоорой.

Эсвэл, бидний BEAUSTA брэндийг Сикагийн анагаах увдист тулгуурласан бүтээгдэхүүн гаргадаг гэдгээр нь манай үйлчлүүлэгчид сайн мэдэх биз ээ. CICA RECIPE цувралын нүүр угаагч, тоник, серум, кремнээс авахуулаад нүүр будалтын өнгө засагч крем, ВВ крем, кушн хүртэл бий.