Серум гэж юу вэ? Ямрыг нь сонгох вэ?

Арьс арчилгааны алхам бүр маргаангүй чухал авч таны бүх бүтээгдэхүүнүүд нэгэн жигд үр дүнг үзүүлдэг гэвэл худлаа. Зарим бүтээгдэхүүнүүд бусдаасаа арай илүү үр нөлөөг үзүүлэх гэж бүтээгддэг. Энэ бол Серум бөгөөд таны арьс арчилгааны орхигдуулж үл болох нэг алхам юм.

Өндөр тунт Серумууд таны арьсны хамгийн том асуудлуудыг шийдэж, арьс арчилгааны тань бусад алхмыг гүйцээнэ. Хоёр алхамт цэвэрлэгээ, чийгшүүлэлт мэдээж чухал ч гэлээ Серум таны арьсыг чийгшүүлнэ, эмчилнэ, цайруулна эсвэл эд бүгдийг нэг дор шийдэж чадна. Энэхүү нийтлэлдээ бид Серумын ач холбогдол болоод танд яагаад хэрэгтэй болохыг тайлбарлалаа.

Серум гэж юу вэ? 

Серум бол нэг талбарт төвлөрсөн эмчилгээний алхам бөгөөд өөртөө арьсны тодорхой нэг асуудлыг (жишээ нь: арьс хуурайших, гундах) шийдэх идэвхт бодисуудыг их тунгаар агуулсан байдгаараа онцлогтой. Тиймээс, та серумыг өөрийн арьсны онцлогоос хамааран өөр өөрөөр ашиглаж, хольж хэрэглэх боломжтой. Серум нь хөнгөн бүтэцтэй бөгөөд дийлэнхдээ хурдан шингэдэг. Серумыг Солонгосын арьс арчилгааны тулгуур болох Ампультай андуурч болохгүй шүү. Ампулийг Серумын оронд хэсэг хугацаанд (2-4 долоо хоног) эсвэл Серумын өмнө хэрэглэдэг.

Серумыг хэрхэн хэрэглэх вэ?

Серумыг Тоник эсвэл Эссензний араас хэрэглэнэ. Ингэж дараалуулахад стратегийн чухал ач холбогдол бий: Порлонтой төстэйгээр арьс чийгтэй үедээ бүтээгдэхүүнийг хамгийн сайн шингээн авдаг. Тиймээс, Aromatica- SuperbarrierTM LIVELY Hyaluronic Acid Toner зэрэг чийгшүүлэх үйлчилгээтэй Тоникийн араас серум түрхвэл таны арьсанд тань гүн нэвтрэн орж, хамгийн сайн үр дүнг авчирна гэсэн үг юм. Дараагаар нь, чийгшүүлэгч тос түрхэж серумын идэвхт бодисуудыг арьсандаа түгжих хэрэгтэй. 

Арьсыг гадна ба дотроос нь  гүн чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчилтэй  тонер юм. Уг тонер нь 5 өөр төрлийн бүтэцтэй молекулуулаас бүрдэх гиалуроны хүчлийг найрлагадаа шингээсэн бөгөөд арьсны бүх давхаргад нэвчиж шингэн гүнээс нь чийгшүүлдэг. Super Barrier™ найрлагууд нь арьсыг тэжээлээр хангана.

 

Серумыг өглөө, оройдоо өдөр бүр түрхэж болох боловч найрлагаасаа хамаараад өдрийн хэдийд түрхэх нь янз янз байж болно. Олон төрлийн витамин, антиоксидантаар баялаг учраас арьсны олон асуудлыг нэг дор шийдэх May Coop -RAW ACTIVATOR зэрэг серумыг өглөө, оройн алинд ч түрхэж болно. Харин Skin & LAB – Vitamin C Brightening Serumыг өдөрт мөн адил хоёр удаа түрхэж болох боловч, өдөр түрхвэл үр дүнг нь хамгийн дээд цэгт нь мэдэрнэ. Учир нь, Витамин C нь антиоксидант учраас нарны хорт туяанаас үүсч болзошгүй чөлөөт радикалын гэмтлээс урьдчилан сэргийлж, нарны тостой хамт арьсыг давхар хамгаална.

Витамин C ба бусад 15 төрлийн Витаминуудыг агуулсан 15% Vita Energy Complex нь таны арьсыг өөр юутай ч харьцуулшгүйгээр гэрэлтсэн, өнгөлөг харагдуулна.

Хэрвээ та хоёр өөр үйлчилгээтэй серумыг нэг дор хэрэглэж байгаа бол арьс арчилгааны алтан дүрэм болох: Шингэнээс өтгөн бүтэцрүү шилжих дарааллаар давхарлаж түрхээрэй. Эс бөгөөс нэгийг нь өдөр, нөгөөг нь оройдоо солбиж түрхээрэй. Бас нэг арга бол хоёуланг нь ар араас нь түрхэхээс гадна ижилхэн (хоёул шингэн/зузаан)  бүтэцтэй бол серумыг хольж түрхэж болно. 

Өөрт тохирох серумыг зөв сонгох тухайд

Серумын идэвхт найрлагууд хоорондоо ихэвчлэн сайн зохицолтой байдаг учраас бид арьсныхаа хэрэгцээнд тааруулан хоёр серумыг хольж нэг шидэт коктэйль гаргах аргад их дуртай. Гэхдээ хамгийн үр дүнтэй серум эцсийн дүнд, таны арьсны асуудалд зориулсан үгүйгээс л хамаарна. Одоо хэрэглэж байгаа сэрүмэндээ нэмэлтээр арьсанд хэрэгтэй байгаа орц найрлагаа нэмж хэрэглэх боломжийг бүрдүүлсэн бас нэг сонирхолтой бүтээгдэхүүнийг энд дарж сонирхоорой

Та хуурай, хуурайшсан арьстай бол

Арьсны чийгийг нөхөж, эргээд булбарай болгож, тэжээлээр тэтгэх 7 идэвхт орц найрлага бүхий I’m From- Honey Serumыг сонгоорой. Хуурай ба хуурайшсан арьс нь хоёр өөр төрлийн асуудал – нэг нь тос дутагдсан, нөгөө нь чийг дутагдсан – боловч энэхүү серум аль алинд нь тустай, мөн та зөгийн балнаас авч болох бүхий л ашиг тусыг нэг бүтээгдэхүүнээс хүртэнэ. Эсвэл, Гиалуроны хүчил агуулсан MIZON- Hyaluronic Acid 100 серум нь арьсанд чийгийг татан оруулж, гундсан арьсыг сэргээж, арьсны хуурайшилтад мөн тустай нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас, тос дутагдсан хуурай арьсанд бол хамгаалалтын бүрхүүлийг эрүүл байлгах нь чухал. Арьсны хамгаалалтын бүрхүүл гэмтвэл арьсан дотроос чийг ууршин алдагдсанaар арьс тос, чийг аль алинаар нь дутагдана. Ийм олон асуудалд May Coop-RAW ACTIVATOR Серум тусалж чадна. Учир нь, уг бүтээгдэхүүний 80% нь арьсанд тустай агч модны ус, санхва цай, пептид, мөөг, серамид зэрэг идэвхт бодисоос бүрдсэн учраас арьсыг чийгшүүлэх, хамгаалах, уян хатан болгох, цайруулах зэрэг олон үйлчилгээг нэг дор үзүүлэх юм.

Энэхүү витаминтай, антиоксидантаар баялаг сэрумын 80% нь агч модны ус, ssanghwang, мөөг, пептид, керамид зэрэг арьсыг тэнийлгэх, арьсыг уян зөөлөн болгох үйлчилгээтэй. Чийгээр хангах, хамгаалах, арьсыг тэнийлгэх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг зэрэг өгөх бүтээгдэхүүн. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Хэрвээ таны арьс жигд бус өнгөтэй, сорвитой, өнгөө алдсан бол эргэлзэлгүй Витамин C-тэй серумыг хэрэглээрэй. Витамин C нь арьсны өнгө хувирах процессыг явуулдаг энзимийг дарангуйлдаг учраас арьсны өнгийг жигд цайруулах тал дээр манлайлагч юм. Чийгээр дутагдсан арьс мөн гундуу харагддаг гэдгийг санаарай.

Хэрвээ таны арьс тослог бол

Гиалуроны хүчил мөн л арьсанд чийгийг нөхөхдөө тослогтуулахгүй, хөнгөн бүтэцтэй гэдгээрээ алдартай (тослогтох бол тослог арьстай хүмүүсийн хамгийн дургүй мэдрэмж мөн). Иймээс, тослог арьсанд хөнгөн/шингэн бүтэцтэй, тосон суурьгүй чийгшүүлэх, тэжээл өгөх серум сонгох нь л чухал. Түүнчлэн, арьс дутагдсан чийгээ нөхөх гэж илүүдэл тослог ялгаруулдаг гэдгийг санаарай. Таны арьс төрөлхийн тослог уу, эсвэл чийгшил дутагдаад тос их ялгаруулаад байна уу, гэдгийг эхлээд мэдээрэй.

Таны арьс батгашаад байдаг бол

Витамин C болон чийгшүүлэгчтэй серумыг хоёуланг нь хэрэглээд үзээрэй. Хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч серум арьсны нүх сүвийг нэмж бөглөхгүй чийгээр хангана, харин Витамин C нь арьсыг хамгаалж, бэхжүүлэх үүрэгтэй учраас батга гаралтад нэмэртэй байж мэдэх юм. Анагаах ухаан, Гоо сайхан ба Судалгааны Арьс Оношлогооны сэтгүүл дээр агаарын бохирдлыг, чөлөөт радикалын гэмтэлтэй холбоотойгоор, арьсанд үрэвсэлтэй батга үүсгэж, илүүдэл тослог ялгаруулдаг тухай нэгэн нийтлэл гарсан байсан. Иймд, хэрвээ та Витамин C-тэй болон чийгшүүлэгч серумыг хоёуланг нь хэрэглэхээр шийдсэн бол нэг брэндээс сонгож болох юм: dear, Klairs- Rich Moist Soothing Serum болон dear, Klairs -Freshly Juiced Vitamin Drop. 

Арьсанд өдөр тутам хэрэгтэй витаминууд болох Е витамин, С витаминуудар баялаг, арьсанд дээд зэрэглэлийн тэжээл өгөх бүтээгдэхүүн  юм. Гелэн хэлбэрийн бүтэцтэй учир чийгшлээр сайн хангана. Усан гэлэн бүтэц нь чийгийг удаан барина.

Витамин C болон Е нь бие биеийнхээ үйлчлэлийг идэвхжүүлдэг гэдгээрээ алдартай, Витамин Е нь мөн чөлөөт радикалын гэмтлээс хамгаалдаг антиоксидант учраас манай хэрэглэгчид dear, Klairs брэндийн Freshly Juiced Vitamin Drop-ыг Freshly Juiced Vitamin E Mask-тай хавсарган хэрэглэх дуртай. Гэхдээ нэг анхаарууштай зүйл нь, Витамин C нь эмзэг арьсанд реакц өгөх гээд байдаг талтай учраас таны арьс хэр эмзэг эсэх, өмнө нь Витамин C хэрэглэж байгаагүй бол эхлээд бага тунгаас нь өсөх зарчмаар хэрэглэх ёстой гэдгийг анхаараарай.

Аз болж витамин С , E хоёр чухал орц найрлагийг багтаасан серүм байдаг гэвэл та итгэх үү? Арьсанд өдөр тутам хэрэгтэй витаминууд болох Е витамин, С витаминуудар баялаг, арьсанд дээд зэрэглэлийн тэжээл өгөх серүм юм. Гелэн хэлбэрийн бүтэцтэй учир чийгшлээр сайн хангана. Усан гэлэн бүтэц нь чийгийг удаан барина