Retinol (Ретинол) гэж юу вэ? Заавал мэдэж байх зүйлүүд

Цөөн хэдэн тодорхой арьс арчилгааны орц найрлагууд  бараг л ахуйн хэрэглээний нэр болтлоо дотно сонсогддог болсон бөгөөд өндөр давтамжтайгаар нэр нь дурдагддаг нэг орц байдаг. Энэ бол ретинол юм.  Бид бүгдээрээ л энэ талаар сонссон байдаг ба гэр ажил дээрээ энэ талаар яриа өрнүүлдэг ч гэсэн бидний  ихэнх нь яг ямар учиртай орц найрлага болох, ямар үйлчилгээтэй тухай төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс энэ асуултуудад арьсны мэргэжилтнүүд хариулт  өгч байна. 

Ретинол (Retinol) гэж юу вэ?

Ретинол гэдэг нь витамин А-аас  гаргаж  авдаг, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй орц найрлага бөгөөд маш олон арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад багтсан байдаг. 

Мөн түүнчлэн арьсны эд эсийн метаболизмыг сайжруулан, коллаген үйлдвэрлэлтийг дэмжинэ. Ретинол нь арьсанд шингэн тодорхой төрлийн энзимүүдтэй нэгдэн tretinoin болж хувирдаг (tretinoin гэдэг нь витамин А-аас гаргаж авдаг хүчил бөгөөд retinoic хүчил гэж нэрлэгддэг).

Ретинол агуулсан маш сайн бүтээгдэхүүнийг байнгын давталттай  хэрэглэснээр арьсны наранд түлэгдсэн хэсэг мэдэгдэхүйц эдгэрч, бараан толбонууд бүдгэрэн, томоохон нүхжилтүүд багасаж, хялгасан үрчлээ тэнийдэг. Мөн түүнчлэн арьсны ерөнхий бүтэц сайжран толигор болж, жигд өнгөтэй болдог нь ид шидийн гэмээр. 

Ретинол (Retinol) Retin-A, Retinoid  -ын хоорондын ялгаа


Retin-A  retinol (ретинол) 2 уулаа Retinoid-ын өөр нэгэн хэлбэрүүд гэгддэг байна. Энэ 2  орц хоёулаа л арьсны эд эсийн нөхөн сэргээлтэд нөлөөлөх бөгөөд мөн хоёулаа арьсны хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй. Ретинолыг лангуун дээрээс л худалдаад авчих боломжтой байдаг бол  Retin-A зөвхөн эмчийн бичгээр л олгодог бүтээгдэхүүн бөгөөд үрчлээ арилгаж, батгыг эмчлэхдээ  илүү үр дүнтэй юм байна. Арьс судлалын эмчдээ үзүүлж байж та эмчийн бичгээр авна.  Retin-A нь эд эсийн нөхөн төлжилтийг сэргээдэг үйлчилгээтэй, арьсны нүхжилтийг бөглөхөөс, жижиг жижиг үрэвсэлт батга гарахаас сэргийлнэ. Мөн түүнээс гадна үрчлээг тэнийлгэж, арьсыг толигор болгон, нүхжилтийн хэмжээг багасгана.  

Ретинол хэрэглэхийн давуу тал?

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ретинол ба  Retin-A-г хэрэглэснээр үрчлээ  тэнийж, арьс коллагенаар тэтгэгдэн, арьсны өнгө жигдэрнэ. Retin-A нь арай илүү хүчтэй үйлчилгээтэй, эмчийн бичгээр олгогддог хувилбар ба арай л илүү хурдан хугацаанд илүү үйлчилдгээрээ ялгаатай юм.  

Retin-A нь зарим нэг төрлийн  батга гарамтгай арьсанд маш тохиромжтой. Ялангуяа хар цагаан толгойтой батганууд, хаалттай хар толгойтой батганууд, бөглөрсөн нүхжилт гэх мэт.  

Ретинол хэрэглэснээр сөрөг нөлөө гарах уу?

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ретинолыг хэт их хэрэглэвэл арьс хуурайшиж цочирдог гэжээ.  Rosacea зэрэг арьсны хэт эмзэг өвчтэй хүмүүст мөн тохирохгүй байх тал ажиглагддаг. Ретинол Retin-A 2уулаа арьсыг нарны туяанд эмзэг мэдрэмтгий болгоно, улмаар арьс наранд түлэгдэх нөхцөлийг бүрдүүлж  өгнө. 

Эмзэг мэдрэмтгий  арьстай бүх бүсгүйчүүдэд таарахгүй гэж үү?

Хэрэв та арьсны өвчин болох псириоз, rosacea тэй хэт эмзэг арьстай бол  retinoid -ууд үрэвсэл үүсгэх магадлал ихтэй. Гэхдээ ийм арьстай  хүмүүс бага багаар дасгаж арьс арчилгаандаа оруулах буюу, 7 хоногт 1 удаа хэрэглээрэй. Retinoid хэрэглэхээсээ өмнө заавал чийгшүүлэгч тос түрхээрэй. 

Зуны улиралд ретинол хэрэглэх нь хэр тохиромжтой вэ?

Зуны улиралд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд урд шөнө нь ретинол хэрэглэж хоносон бол маргааш өглөө нь заавал SPF буюу нарны хамгаалалттай тос хэрэглээрэй. Нарны туяа хурц байх цагаар бол нарны тосны зэрэгцээгээр өргөн бүрх нарны малгай өмсөөрэй

Ретинолыг хэдэн наснаас эхэлж хэрэглэвэл тохиромжтой вэ?

Тодорхой заах нас гэж байхгүй, одоо л хэрэглэхэд тохиромжтой гэж бодсон үедээ хэрэглэж болно. Үрчлээ үүсэхээс сэргийлж бас хэрэглэж болно гэхээр 20 иод наснаасаа эхэлж түрхэхэд аюулгүй. 30-аад наснаас эхэлж  хэрэглэсэн тохиолдолд арьсан дээр нь батга гардаггүй юм байна. Мөн батгашаад байдаг бүсгүйчүүд энэ зовлонгоосоо ангижирч чаддаг байна. Ретинол хэрэглэсэнээр эмзэг арьстай бүсгүйчүүд хөгшрөлтөөс сэргийлэх үр дүнтэй арга болдог. Уйгагүй хэрэглэвэл арьсны нөсөө  толбо алга болж арьсны хуурайшилт зогсон, уян ззөөлөн толигор болдог. 

Арьс арчилгааныхаа аль  үед хэрэглэх вэ? 

Бүх ретинолыг нарны гэрэл нэвтрэхгүй, маш сайн тагтай саванд хадгалах ёстой. Зөвхөн шөнийн цагаар түрхээрэй. Чийгшүүлэх тосныхоо өмнө хурууны өндөгний  хэмжээтэйгээр 7 хоногт 1 удаа түрхэж эхлээрэй. Яваандаа түрхэх хугацаагаа  ихэсгэж болно хэрэв ямар нэгэн харшил цочрол өгөхгүй бол. Хэрэв арьс улайж цочирол маргааш орой нь түрхэхгүй байсан нь дээр. Ретинолтой сэрумаа нүүр ба хүзүүний арьсандаа  түрхээд 3 минутын дараа чийгшүүлэгч тосоо түрхээрэй. 2 шөнө дараалж хэрэглээд 1 шөнө өнжвөл зүгээр. Тэр үедээ тэжээлийн сэрум, гуужуулагч сэрумаа хэрэглэх боломжтой. Иймэрхүү хуваариар түрхвэл зүгээр шүү. 

Ер нь маш сайн үр дүнд хүрэхийг хүсвэл ретинолоо түрхсэний дараа бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ түрхэхээсээ өмнө 30 минут хүлээгээрэй.

Хэрэв та ретинол хэрэглэж байгаа бол АHA BHA -тай гуужуулагч хэрэглэхгүй байсан нь дээр шүү. Учир нь ретинол гуужуулалтыг давхар хийчихэж байгаа юм. Хүчилтэй давхар хэрэглэсэн тохиолдолд ретинол арьсыг цочроож эмзэгшүүлнэ. Тиймээс аль нэгийг нь хэрэглэхийг зөвлөж байна.

Даваа ба Мягмар гарагт: Ретинол (Vitamin A Shot, Eco Your Skin)

Өндөр концентрацитай, маш өтгөн бүтэц найрлагатай уг бүтээгдэхүүн нь арьсанд зориулагдсан бүтэн хайрцаг витамин л гэсэн үг юм. Витамин А нь ретинолоор баялаг ба коллагеныг нэгтгэж, үрчлээг багасгана. Мөн толбонуудыг бүдгэрүүлж арьсыг чийгээр хангана.  Хөгшрөлтөөс сэргийлэх өдөр тутмын бүтээгдэхүүн юм. Өдрийн цагт хэрэглэхдээ витамин Е агуулсан эсвэл нарны тостой хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй. 

Лхагва гарагт : Гуужуулагч сэрум  (AHA 8% Peeling Serum, Mizon )

Уг АHA 8%-ын АHA  (глюколик хүчил) найрлагатай сэрум нь үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй ба нөсөө толбыг бүдгэрүүлдэг байна.  Савалгаа нь хэрэглэхэд амар ба дусаагууртай учир хэр их хэмжээгээр хэрэглэх зэргээ хянаад байх боломжтой. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглсэнээр таны  арьс зөөлөн толигор, жигдхэн өнгөтэй болно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. 

Пүрэв ба Баасан гарагт: Ретинол  (A Plus Lifting, Skin&LAB)

Энэхүү чийгшүүлэгч тосыг витамин А-гаас гаргаж авсан бөгөөд хэрэглэхэд аюулгүй, ямарваа нэгэн харшил өгч арьсыг цочроохгүй.  Уг бүтээгдэхүүн нь Дамаскийн Сарнайн тос ба Adenosine –ыг найрлагадаа агуулах ба арьсыг гүн чийгшлээр хангаж үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.

Бямба гарагт: Чийгшүүлэх сэрyм  (Raw Activator, May Coop)

Энэхүү витаминтай, антиоксидантаар баялаг сэрумын 80% нь агч модны ус, ssanghwang, мөөг, пептид, серамид зэрэг арьсыг тэнийлгэх, арьсыг уян зөөлөн болгох үйлчилгээтэй. Чийгээр хангах, хамгаалах, арьсыг тэнийлгэх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг зэрэг өгөх бүтээгдэхүүн.