“Purging” гэж юу вэ?

Бидний нүүрэн дээр батга гармагц л бид юунаас болсон юм бол гэж бодохын оронд яавал хурдан арилгах вэ гэж бодоцгоодог. Тэгвэл тэрхүү “юунаас болсон” шалтгааныг мэдэх нь ч гэсэн чухал ажээ. Учир нь таны нүүрэн дээр гараад байгаа зүйлс батга биш агаад таны арьс ердөө л “цэвэршиж” байж магадгүй юм.

Арьс цэвэрших буюу “purging” гэдэг нь эсийн нөхөн төлжих үйл явц түргэссэний улмаас арьс цэвэршиж эхлэхийг хэлнэ. Энэ үед хуучин, үхэжсэн эсүүд бусад хуримтлагдсан бохирдолтой хамт арьсны гадаргуу руу түлхэгдэн гарч ирж, арьсны нүхийг бөглөж батга гаргадаг. 

ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ? Ихэвчлэн 4-6 долоо хоног үргэлжлэх авч хүн бүрт өөр өөр тохиолдоно. Заримд нь огт тохиолдохгүй ч байж мэднэ. Хэрвээ таны арьс энэ хугацааны дараа “цэвэршихгүй” бол арьсны эмчид хандахыг зөвлөе.

ЗӨВЛӨГӨӨ:

  • Тэвчээртэй бай (бүтээгдэхүүнээ солих гэсний хэрэггүй, үргэлжлүүлээрэй!)
  • Битгий шах (батгыг шахсанаар бактерийг нүүрэн дээгүүрээ тараах эрсдэлтэй). Оронд нь үрэвслийг намдаах, арьсыг тайвшруулах бүтээгдэхүүн хэрэглээрэй.
  • Маш сайн чийгшүүл (Хуурайшсан арьс = илүү их тос ялгаруулна = илүү их батга гарна)

ДҮГНЭЛТ: Хэрвээ та шинэ бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснээс хойш арьс тань “цэвэршиж” эхэлсэн бол тухайн бүтээгдэхүүнд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэдэг идэвхтэй орцууд (ихэвчлэн витамин А буюу ретинол, витамин Ц, AHA, BHA) орсон эсэхийг шалгаарай. Хэрвээ ийм орц орсон байвал таны арьс барагтаа л цэвэршиж байна гэсэн үг. Хэрвээ ийм орц ороогүй бол батга гарч байна гэсэн үг.

Арьсны нөхөн төлжилтийг түргэсгэснээр арьс хурдан гуужиж шинэчлэгдэж, гүнээсээ “цэвэршдэг” учир батгашилт ба түүнээс үүдэлтэй сорви, нөсөө толбо болон нарийн үрчлээстэй хүмүүст цогц шийдлийг олгодог. Иймд хэрвээ та арьсаа нөхөн төлжүүлж шинэчилмээр байгаа бол бид танд дараах 2 бүтээгдэхүүнийг санал болгож байна. 

93.7%-ийн витамины комплекстэй, ретинол болон витамин Е-ээр үрчлээсийг эрчимтэй тэнийлгэж, нөсөө толбыг арилгана

12%-ийн AHA, BHA, PHA ба эмийн ургамалтай, арьсыг гуужуулж, нөхөн төлжүүлэх шөнийн серум