Нүхжилт гэж юу вэ? Нүхжилт үүсэх шалтгаан…

Арьс арчилгааны элдэв зар сурталчилгаанд та итгэдэг бол хүн болгон л арьсны нүхжилт нь харагдхааргүй жижиг, нүх сүв нь бөглөрөөгүй байгаасай гэж  хүсдэг. Яаж арьсны нүхжилтээ багасгах вэ, эсвэл яаж бүр нүхжилтгүй болох вэ гэж бүсгүйчүүд бид хүсдэг. Дараах жижиг зөвлөгөөнд яаж нүхжилтээ арчлах вэ, яаж бие болон арьсаа эрүүл авч явах вэ, яаж арьсны нүхжилтээ арчилж батга гаргахгүй байх вэ гэх зэрэг асудлуудыг өгүүлэх болно.

Арьсны нүхжилтийн хоёр хэлбэр

Хүн хоёр янзын нүхжилттэй байдаг:  Тослогоос үүдэлтэй нүхжилт, хөлрөлтөөс үүдэлтэй нүхжилт

1. Тослог, тослогжилтоос үүдэлтэй нүхжилт

Үсний уутанцар гэдгээр нь бас хүмүүс мэддэг. Таны хөлийн тавхай, гарын алганаас бусад биеийн хэсэг бүхэлдээ энэ  үсний уутанцар гэх зүйлээр бүрхэгдсэн байдаг байна. Тослогын нүхжилт харагдахуйц хэмжээний байдаг ба хүмүүсийн яриад байдаг бөглөрсөн нүхжилт, том хэмжээний нүхжилт гэдэг нь тослогын нүхжилт юм. Мөн түүнчлэн таны бие бүхэлдээ хөлрөлтөөс үүдэлтэй нүхжилттэй. Гэхдээ эдгээр нь нүдэнд харагдхааргүй маш жижиг хэмжээтэй. Тиймээс  хүмүүс нэг их ач холбогдол өгдөггүй.

Нүхжилтийг багасгах үйлчилгээтэй ба арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх сэрүм

2. Эрүүл нүхжилтийн үүрэг  (Healthy pore)

Таны арьсны нүхжилт маш их үүрэг гүйцэтгэдэг. Тэнд байх үсний уутанцаруудад байх тосны булчирхайнууд нь тос үйлдвэрлэж, тэр нь арьсны өнгөн давхаргыг гөлгөр болгодог. Арьсны өөрийн натурал тос нь (себум ) арьсыг чийгшүүлж, уян хатан болгож эрүүл харагдахад тусалдаг. Сэбумын үйлдвэрлэлийг зогсоож, нүхжилтээ бүүр байхгүй болгох гэсний хэрэггүй, харин үүргээ зөв гүйцэтгэж эрүүл арьстай болоход л анхаарах хэрэгтэй.

Хөлрөлтөөс үүдэлтэй нүхжилт ч адил үүрэгтэй. Хөлсний булчирхайнаас арьсны өнгөн давхарга хүртэл хөлсийг “аялуулахад” үүрэг гүйцэтгэнэ. Мөн биеийн температурыг хэм хэмжээнд нь барьхад туслана.

  • Хөлсний булчирхай хоёр янз байдаг.
  • Цитаплазмыг алдахгүйгээр шингэнийг шүүрүүлдэг булчирхай нь ихэнх хөлсийг ялгаруулдаг.
  • Харин цавь ба суганд ялгардаг хөлс бол арай илүү өтгөн, тосорхог байдаг ба биеэс эвгүй үнэр ялгаруулдаг.
  • Бөглөрсөн нүх сүв ба батга үүсэлт
  • Батга бол нүхжилтэд үүсдэг эд бөгөөд тосны булчирхай, тосны сүв бохирдож буруу ажиллагаанд орсноос шалтгаалдаг.

Ер нь л таны арьсны нүх үхэжсэн арьс, тослогжилт гээд л бүх л болохгүй бүтэхгүй юмсыг гадагшлуулах маш том үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа энэ процесс буруу тийшээ эргэчих гээд байдаг талтай. Нүхжилтээр дээрх бохирдлууд гадагшлахын оронд үсний уутанцарт гацчихдаг. Бүх л батга батгашилтууд үүнээс л үүдэлтэй. Хар толгойтой батга, жижиг жижиг улаан тууралтууд, том хэмжээний үрэвсэлтэй батганууд бүгд арьсны нүх сүв бөглөрснөөс үүсдэг байна. Батга гаргахгүй байхын тулд арьсны нүх сүвийг үргэлж цэвэрхэн байлгах ёстой. Үүний тулд арьсаа хамгийн багадаа 7 хоногт 1 удаа гуужуулах хэрэгтэй. Үргэлж арчилж байх ёстой юм.

Эцэст нь хэлэхэд нүх сүв жижигхэн боловч арьсанд тань маш том үүрэг гүйцэтгэдэг. Өөрийн гэсэн тодорохой ашигтай  үүрэг гүйцэтгэдэг учир нүх сүвээ бүүр байхгүй болгоно гэж бодохын ч хэрэггүй. Хэрэв хэт том нүхжилттэй бол том хэмжээний нүхжилтэд зориулагдсан эмчилгээний бүтээгдэхүүнүүд ч байдаг.

Нүхжилтийг агшааж, арьсыг өргөж, нүүрний хэлбэрийг тодотгодог шавар корсет маск


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд