Мелазма гэж юу вэ? Мелазма эмчлэгддэг үү эсвэл үгүй юу?

Нарны хорт туяанаас үүдсэн арьсны цоохор толбо, бор нөсөө толбо, мелазма зэрэг арьсны өвчнүүдийг ялгахад хэцүүгээс гадна ямар шалтгааны улмаас уг өвчин үүсдгийг хараахан тогтоогоогүй байгаа юм. Бид арьс судлалын мэргэжлийн эмчтэй уулзаж  хэд хэдэн асуултад хариулт авсан билээ. Жишээ нь: Мелазма гэж юу вэ? Хэн энэ өвчнөөр өвдөх магадлалтай вэ? Эмчлэгдэх боломжтой юу? гэх мэт асуултуудад Арьс гоо заслын эмч, Анагаах ухааны доктор Б. Рэнцэнхандтай уулзан ярилцаж хариулт авснаа бүсгүйчүүддээ хүргэе.    

Мелазма гэж  юу вэ?

Хамгийн эхний асуулт бол мелазма гэж юу гэдгээс эхэлье. Гадаад болон дотоод шалтгаан нөлөөлөх хүчин зүйлсийн нөлөөгөөр, нүүрэнд тэгш бус хэмээр гардаг нөсөөжилтийн эмгэг юм. Хэдий шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн зарим нь мэдэгдсэн боловч яг үндсэн шалтгаан нь тодорхойгүй хэвээр байгаа. 

Энэ өвчинд хэн илүү өртөмтгий вэ? 

Энэ өвчнөөр эрчүүдээс илүү эмэгтэйчүүд өвдөх нь элбэг. Эрчүүдийн өвдсөн үзүүлэлт зөвхөн 10% байдгыг харвал илүү ойлгомжтой болж байгаа байх. Америкийн Арьс судлалын Академиас гаргасан судалгаанаас харвал хар бараан бор арьстай хүмүүс мелазмагаар өвдөх нь түлхүү байдаг байна. Бараан хүрэн арьстай хүмүүсийн хувьд эмчлэгдэхэд бага зэргийн төвөгтэй байдаг бөгөөд зарим эмэгтэйчүүдийн хувьд арьсны үрэвслийн дараах нөсөө толбоноос болдог, эсвэл арьсны өнгөн хэсгийн арьсан доорх үрэвслийн түвшнээс шалтгаалан ийм байх боломжтой.        

Ямар шалтгааны улмаас Мелазма үүсдэг вэ?

Энэ талаар тайлбарлахад бага зэрэг бүрхэг юм. Яг үндсэн шалтгаан нь тодорхойгүй бөгөөд олон олон хүчин зүйлүүд байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эдгээр дотроос 2 үндсэн гол хүчин зүйлийг нэрлэе. Hэг нь дааврын хүчин зүйл, нөгөө нь нарны хэт ягаан туяа юм. Мелазма нь жирэмсэн байхад эсвэл жирэмслэлтээс хамгаалах эм уух үед илрээд байгааг ихэнх эмэгтэйчүүд ажигласан байх тиймүү. Дааврын гаралтай эм бэлдмэдлүүд мелазмагийн эхлэлийг тавьж, нарны туяанд өртсөнөөр нөхцөл байдлыг улам дордуулдаг. Одоогоор тодорхой шалтгаан, сэдрээх хүчин зүйлсд:

  • Гени
  • Нарны хэт ягаан туяа – Зуны улиралд тодорно. Өвөл бүдгэрнэ.
  • Даавар (эстроген, жирэмслэлт, жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл, эстроген нь меланоцит эсэд байрлах эстрогений рецептортой холбогдсноор меланоцит эсийг хэт идэвхитэй болгодог)
  • Арьсны хамгаалалтын баррьер нь фототоксик хүчин зүйлсийн нөлөөгөөр алдагдсан. Фототоксик – хэт ягаан туяанд арьсыг хэт мэдрэг болгодог эм, эмийн бодис агуулсан бүтээгдэхүүн

Мелазмагийн шинж тэмдгүүд?

Мелазма нь ихэнхдээ нүүрний арьсан дээр илэрдэг ба зарим тохиолдолд гарын шуу бугуй, хүзүүний арьсан дээр ч илрэх явдал ажиглагддаг. Гэхдээ нүүрний арьсан дээрх бараан толбо болгоныг мелазма гэж битгий үзээрэй, нарны туяанаас үүдэлтэй цоохор толбо, эсвэл сэвх нөсөө ч байж болно шүү. Гэхдээ яаж ялгах вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Meлазма өөрийн гэсэн загварчлал төрөлтэй байдаг бөгөөд ихэнх нь мелазма нь арьсан дээр хэсэгчлэн гардаг шинж чанартай ба хацар хавиар гарах нь элбэг. Арьсан дээр тодорч харагдахаас өөрөөр мэдэгдэх  шинж тэмдэг илэрдэггүй.

Хэдэн наснаас мелазма эхэлж гардаг юм бэ?

16-с дээш насны эмэгтэй болон 3, 4, 5-р типийн арьсaн дээр ихэвчлэн илэрдэг (Фитцпатрик)

3,4,5 типийн арьс гэдгийг жоохон тодруулбал?

Дэлхий даяар арьс судлалын эмч нарын хэрэглэдэг арьсны ангилал юм. 1 ба 2 дугаар типийн арьс буюу Фитцпатрик нь цагаан арьс бол 3,4 дугаар типийн арьс, Фитцпатрик нь Азиудын арьсны өнгийг хэлж байгаа юм.

Нүүрний арьсны аль хэсэг дээр мелазма ихэвчлэн илэрдэг вэ?

Хацрын яс, дух, эрүү, уруулын дээр байрлалтай, 2 талд тэгш бус хэмтэй хэт нөсөөжсөн толбуудыг мелазма гэж үзэж байна.

Сэвх, мелазма хоёр энгийн хүний нүдээр ялгаатай харагдах уу?

Нэвчмэл жигд бор толбо, зах хязгаар нь тодорхой биш, толбоны зах хязгаар нь нүдний хэсэгт дуусаж байвал ирмэг тодорхой харагдана.

Мелазмаг оношилдог аргуудаасаа хуваалцаач?

Вүүдсийн гэрлээр нөсөөжилтийн тархалт болон гүнийг тодорхойлно. Эпидермийн мелазма бол өнгөний ялгарлыг харах боломжтой. Гэвч дермийн мелазма бол нөсөөжилтийг зөв ялгахад хэцүү.

Гистологийн шинжилгээгээp эпидермийн базал давхаргад меланин мөхлөг ихэссэн, стратум спинозумд бас ихэссэн эсэхийг оношлох боломжтой. Эпидермийн, дермийн, холимог гэсэн төрөл болгож харна.

Лабораторийн шинжилгээ? шинжилгээнд ач холбогдол бaйхгүй. Эстрадиол болон бэта-меланоцит сэдpээгч гормон жирэмсэн ба мелазматай хүмүүст ихэссэн байдаг бөгөөд магадгүй мелазма сэдрэх эсвэл шинээр үүсэхэд нөлөөлдөг байж магад.

Мелазмаг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Хэрвээ та өөрийгөө мелазматай гэж бодож байвал мэргэжлийн арьс судлалын эмчид хандаарай. Ихэнх нь арьсыг тань хараад л шууд мэднэ. Эмчилгээний хувьд нарны тусгал ихтэй газраас аль болох зайлсхийх, нарны тусгалд шууд өртөх тусам меланин буюу меланоцит эс улам сэргэж идэвхжинэ. Меланины синтезийг дарангуйлах – хэсэг газрын түрхлэг : Гидрокинин, тирозиназ дарангуйлагч, сайн судлагдсан, нөсөөжилтийн эмгэгт сайн үр дүнтэй. Гидрокинин, ретинойд, гормон түрхлэг хавсарч хэрэглээд мелазмагийн эмчилгээнд үр дүнтэй нь судалгаагаар харагдсан. Меланиныг арилгах xимийн гуужуулалт гликолийн хүчлийн гуужуулалт өндөр үр дүнтэй байдаг. Салицилийн хүчлийн гуужуулалт бага үр дүнтэй нь харагдсан.

Бидний зүгээс тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөн бүтэцтэй гликолийн хүчилтэй тонерийг санал болгож байна

Мелазмаг клиникийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Хэрвээ таны мелазма дааврын гаралтай үүссэн бол та зүгээр л хүлээгээрэй хэсэг хугацаанд, өөрөө аяндаа арилдаг шүү. Хэрэв хүлээсэн ч арилахгүй байгаад байвал таны арьсны эмч hydroquinone, tretinoin, or corticosteroids-ын найрлагуудтай бүтээгдэхүүн бичиж өгнө байх. Химийн гуужуулагч, microdermabrasions, мөн dermabrasions зэргийн мелазмаг эмчилэхэд хэрэглэдэг. Мөн түүнээс гадна сүүлийн үед мэргэжилтнүүд Меланины мөхлөгүүдийг устгах лазер эмчилгээг зөвлөж байна. IPL эмчилгээ болон хэсэг газрын түрхлэгээр (4 удаагийн лазер) 39.8% үр дүнтэй сайжрал гарсан судалгаа бaйдаг. Гэвч 24 сарын дараа дахих хандлага бaйсан учир эмчилгээний дараа ч барих эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай. Эмчилгээний үед улайлт бага байлгах үүднээс аль болох бага хүчээр эмчлэхийг зөвлөнө.

Эмчилгээний явцад юун дээр анхаарах хэргэтэй вэ?

Арьсны хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулж, үрэвслийн дараах нөсөөжилтийг эхлээд эмчлэнэ. Механикаар арьсыг үрэх зүлгэх нухах зуршилыг болиулах, сайн чийгшүүлэгч түрхэх, тогтмол нарны хамгаалалтын тос хэрэглээрэй гэж зөвлөх байна.

Архаг үрэвсэлийг дарах нь меланин хэт ихээр үйлдвэрлэгдэхийг зогсоосноор илүү үүссэн меланин нь эпидермийн сууран давхарга, базаль мембраныг гэмтээж цаашлаад дермист орохыг зогсоож өгнө.

Их хэмжээний меланин агуулсан эпитель эсийн turn-over буюу эсийн нөхөн төлжилтийн хугацаа 1 сар байдаг. Химийн гуужуулалтаар энэ хугацааг богиносгож болох боловч арьсны үрэвсэл, хэт улайлттай үед IPL болон химийн гуужуулалт аль алийг нь хийж болохгүй тул би төдийлөн зөвлөдөггүй.

Лазер эмчилгээний өмнө меланоцитын идэвхижлийг бууруулж хуримтлагдсан меланиныг багасгах зорилгоор нарны хамгаалалттай тос болон цайруулагч найрлагтай тосыг 6 долоо хоногоос 3 сарын хугацаанд хэрэглэж PIH (post inflammatory hyperpigmentation- үрэвслийн дараах нөсөөжилт) үүсэхээс сэргийлэх ёстой. Мелазмагийн анхан шатны эмчилгээнд гидрокинин-кортикостеройд-третинойн хавсаруулан хэрэглэх нь үр дүнтэй байгаа.

PIH (post inflammatory hyperpigmentation- үрэвслийн дараах нөсөөжилт) үүсэх магадлал өндөртэй Азиудын хувьд энэ хүндрэлээс сэргийлэхийн тулд шат дараалан анхаарах хэрэгтэй.         

Гэрийн нөхцөлд эмчилгээний дараа хийх арчилгаанууд?

Өвчтөнд сайн чийгшүүлэгч, нарны тос тогтмол түрхэхийг зөвлөнө.

Aloe Mineral Sunscreen, AROMATICA

Витамин С серум өөрийн арьсанд тохируулан хэрэглээрэй.

Цэвэр витамин Ц -гийн агууламжтай, арьсыг нөхөн төлжүүлэх сэрүмийг бидний зүгээс санал болгож байна

Ретинойд агууламжтай тос болон серум түрхэж арьсны шинэчлэлт, нөхөн төлжилтийг дэмжиж өгөх .

Витамин А буюу ретинолоор баялаг энэхүү өндөр концентрацитай өөрийн хэрэглэж буй бүтээгдэхүүн дээрээ нэмэлтээр хийж, орц найрлагаа өөрөө бүтээх боломжтой сэрүмийг бидний зүгээс санал болгож байна.

Ер нь мелазма алга болдог юмуу?

Хэрвээ дааврын гаралтай  үүссэн мелазма бол хүүхдээ төрүүлсний дараа, эсвэл жирэмслэлтээс хамгаалах эмээ зогсоосны дараа таны мелазма аяндаа арилна, хэрэв арилахгүй хэдэн сар жил болсон тохиолдолд арьсны эмчийнхээ үгийг сайтар сонсон, үргэлж нарны хамгаалалттай тос хэрэглээрэй. 

Арьс гоо заслын эмч, Анагаах ухааны доктор Б. Рэнцэнханд