Гоо сайхны хэрэгсэл болох Гуашаг хэрхэн зөв хэрэглэх вэ? 

Би л хувьдаа өөрийн хайртай хаш чулуун роллерыг хэзээ ч хэрэглэхээ болихгүй байхаа гэж бодож байтал  иллэгийг хэд дахин илүү үр дүнтэй болгодог арьс арчилгааны түүл буюу хаш чулуун хусуур зах зээл дээр гарч  ирлээ. Гуаша ч гэж нэрлэгддэг энэхүү жижигхэн хэмжээтэй, гөлгөр, ирмэгүүдийнх нь өөг дарчихсан түүлийг (гоо сайхны хэрэгсэл) хацрын ясны дагуу иллэг хийх ба шартсанаас болж үүссэн зовхины уутанцар, ядарч эцсэн арьсыг сэргээж, цусны эргэлтийг сайжруулан, арьсыг гэрэлтүүлнэ. 

Сонирхол төрж байна  уу? Бага зэрэг тайлбар хүргэе. Хаш чулуун хусуур нь зүгээр нэг ирмэгээр нь хусаад илээд зогсохгүй, арьс арчилгааны чиг хандлагад бүр ч бас цоо шинэ зүйл биш юм. Нүүрийг тэгж хусах техник нь эртний анагаах техник бөгөөд энэ нь Гуа Ша хэмээн нэрлэгддэг байжээ. МЭӨ 22 онд Shan Han Lun  хэмээн эртний хятадын ангагаахын хэлнээ нэрлэгддэг байжээ. Арьс судлаач, эртний хятадын анаагаах ухааны эмч David Peters тайлбарлахдаа Sha гэдэг эртний хятадын анагаах хэлнээ Улайлтыг эмчлэх гэсэн утгатай үг гэсэн байна.  

Тэрээр Хятад ба Японы соёлыг нэвт судалсан бөгөөд уг техникийг өөрийн арьс  арчилгаандаа мөн хэрэглэдэг гэжээ. Хятадад мөн ийм техникт зоосон мөнгө ашигладаг байсан ба орчин цагт хаш чулуун гуаша хэрэглэж байна, энэ нь арьсанд арай бага ачаалал, даралт өгөх ч нэлээд өндөр үр дүнтэй гэдэг нь батлагдсан байна.  

Гуа Ша-г хэрхэн хэрэглэх вэ? 

Хэрхэн яаж хэрэглэдэг юм бол? 50 центийн зоосон мөнгөний хэмжээгээр охь тос авч нүүрэндээ түрхэн гуашагаар бүхий л нүүр ба хүзүү,  эгэм цээжиндээ иллэг хийнэ. Мөн эрүүний унжсан хэсэг буюу давхар эрүүндээ сайтар иллэг хийх хэрэгтэй. Хэрэглэхэд ийм л амархан. Бага зэрэг хүчтэй дараад, хусах процесс хийхэд болно. Ингэсний үр дүнд арьсны булчингууд хөдөлгөөнд орж, арьсан доорх эд эс сэргэнэ.  Шаардлагатай хэсгүүд дээрээ урт богино таталтууд (strokes) хийж болно. Арьсыг өргөж татан, сийлсэн мэт болгон, арьсны зарим нэг хэсгийг бүр чангалж, цусны эргэлтийг сайжруулан, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр арьс тань чангарч, тэнэгэр сайхан болно. Энэхүү процесс мөн адил тунгалагийн эд эсийг сэргээж, илүүдэл хаванг хөөх тал талын ашигтай байдаг. 

Хаш чулуу нь үрэвсэлийн эсрэг гэдгээрээ алдартай. Хаш чулууг өнгөлсөн ч бусад чулуу шиг гөлгөр гадрагатай болдоггүй ба энэ нь арсны цусны эргэлтийг нэмэгдүүлэн үрэвслийн эсрэг механизмийг сайжруулна. Мөн тунгалгийн шингэний эргэлт сайжирснаар токсиныг эргэлтэнд оруулж ялгаруулна. Батгашилттай арьсанд тохирно.

ECOCERT -оор баталгаажсан, 100 % USDA баталгаатай органик нохойн хошуу жимсний  тос (rosehip oil) нь арьсанд тэжээл өгөх үйлчилгээтэй.Нохойн хошууны хандыг нохойн хошууг шахаж  гаргаж авдаг ба тэжээллэг чанар нь маш өндөр бөгөөд, ийм аргаар гаргаж авахад хүний биед хэрэгтэй элементүүд нь чанараа  алддаггүй байна. Нохойн хошууны тос нь витамин А, omegа 3,6,9 -ын найрлагатай бөгөөд хуурай арьсыг чийгшлээр хангах үйлчилгээтэй.  Мөн арьсны өнгөн давхаргыг бэхжүүлж, уян зөөлөн болгоно.