Арьсны нүх сүвийг ор мөргүй цэвэрлэгч хар батганы маск

Гэрэлтсэн, өөгүй толигор арьсны дайсан бол эргэлзээгүй үрэвсэлт батга, нэн ялангуяа хар батга юм. Хар батга арьсыг бохир, гялтайж тослогтсон харагдуулдаг учраас бүсгүйчүүд бидний хамгийн санаа зовнидог асуудлын нэг билээ. Харин аз болоход,  Wish Formula тэргүүтэй гоо сайхны брэнд хар батгыг спад ороод гарсан юм шиг л арилгах шийдлүүдийг олжээ. Энэхүү шидэт маскны талаар олж мэдэхийг хүсвэл та дараах нийтлэлийг дуустал нь уншаарай!

Хар батга 

Хар батганаас бүр мөсөн ангижрахын тулд бүгдээрээ эхлээд хар батга гэж өөрөө юу болох, яагаад үүсдэг, мөн яавал сэргийлж болох тухай мэдлэгтэй болцгооё. Ингэвэл та хар батганы талаар илүү сайн ойлголттой болж, цаашид яаж арчлахаа мэддэг болно шүү дээ.

Хар батга гэж юу вэ?

Allure гоо сайхны вэбсайт хар батгыг “open comedones” гэгддэг батганы нэгэн төрөл хэмээн тодорхойлжээ. Арьсны үхэжсэн эд эс, илүүдэл тослог буюу себум арьсны нүхийг бөглөснөөр үүсэх зүйлийг нь хар батга гэж байгаа бөгөөд хар өнгөтэй байгаагийн учир нь хуримтлагдсан себум нь агаартай урвалд орж исэлдэн хар өнгөтэй болж, хатуурдагт оршино.

Хар батггыг үүсгэгч хүчин зүйлс

Хар батга дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсэх магадлалтай: 

  • Гормоны өөрчлөлт
  • Эм уух
  • Шингэн дутагдах
  • Арьсны нүхийг бөглөрүүлдэг гоо сайхны, арьс арчилгааны бүтээгдэхүүн
  • Удамшил буюу генийн нөлөөгөөр

Гормоны өөрчлөлт

Үрэвсэлтэй батганы нэгэн адилаар хар батга ч гэсэн гармоны тэнцвэр алдагдсантай холбоотой үүсдэг. Гормоны өөрчлөлт нь ихэнхдээ өсвөр насанд тохиолдоод өнгөрөх боловч эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэх, сарын тэмдэг ирэх үед гармоны өөрчлөлт байнга явагдаж байдаг.

Өсвөр насанд бидний биед асар их гармоны өөрчлөлт явагдаж, нүүрэн дээр тослогийг их хэмжээгээр ялгаруулдаг. Энэхүү илүүдэл тослог арьсны үхэжсэн эд, эстэй илүү амархан холилдож, арьсыг маш хурдан бөглөрүүлж хар батга үүсгэн, арьсыг жигд бус гадаргуу, өнөгөтэй харагдуулдаг.

Жирэмсэн болон сарын тэмдэг ирсэн үед гopмоны тэнцвэр мөн алдагдана. Өсвөр насанд байсантай яг ижилхнээр энэ үед бие их хэмжээний тослог ялгаруулдгийн уршгаар хар батга болон үрэвсэлтэй батга амархан гарамтгай байдаг.

Эм уух

Эмийн гаж нөлөөнөөс болж хар батга үүсэх магадлалтай. Кортикостеройд, лити, андроген даавар агуулсан эмүүд үрэвсэлтэй батга болон хар батгыг сэдрээдэг талаар helathline-ы эмч нар дурдсан байсан. 

Ганц үүгээр ч дуусахгүй, зөвхөн прогестин агуулсан жирэмснээс хамгаалах эмүүд хүртэл хар батганы бүрэлдлийг түргэсгэдэг. Яагаад гэж үү?

Дийлэнх жирэмсний эмүүд угтаа бол гормоныг тэнцвэржүүлснээр төрөл бүрийн батганы эдгэрэлтэд сайнаар нөлөөлж эмчилдэг. Энэ үйл явц эстроген болон прогестерон дааврын тусламжтайгаар явагддаг. Гэтал зөвхөн прогестин агуулсан эмүүдэд эстроген даавар агуулагддаггүй учир гормоны тэнцвэр бүүр ихээр алдагдаж, үрэвсэлт болон хар батгыг улам хүндрүүлдэг. 

Шингэний дутагдал

Бие хангалттай ус авч чадахгүй үед бидний бие арьсныхаа чийгийг нөхөхийн тулд улам их тослог ялгаруулдаг юм. Бид бүгдийн мэдэж байгаачлан, их тослог ялгарснаар арьсны нүх түргэн бөглөрч, хар батга гарамтгай болдог.

Комедоген нүүр будалт болон арьс арчилгааны бүтээгдэхүүн

Нүүр будалт болон арьс арчилгааны бүтээгдэхүүнд агуулагддаг комедоген буюу арьсны нүхийг бөглөгч орц найрлагууд мөн хар батга үүсэх шалтгаан болдог. Ийм орц найрлагуудаас цухас дурдвал, далайн замаг/algae extract, кокосын тос/coconut oil, какаоны тос/cocoa butter, isopropyl myristate, octyl stearate, sodium lauryl sulfate зэрэг орно.

Комедоген орц найрлагууд батга гарамтгай арьсанд хамгийн их нөлөөлдөг хэдий ч арьсны эмзэгшлийн төвшнөөс хамаараад ямар ч төрлийн арьс комедоген найрлагуудаас болж хар батгатай болж болно. 

Төрөлхийн буюу генетикийн нөлөө

Таны арьсны нүх хэр хурдан бөглөрөхөд удамшил буюу генетикийн нөлөө асар чухал ач холбогдолтой. Товчхондоо, таны бие төрөлхийн их тослог ялгаруулдаг учраас хар батга гарамтгай байхыг үгүйсгэхгүй гэсэн үг. Эсвэл арьс тань цаанаасаа л хэт хурдан төлждөг учраас үхэжсэн арьсны эд эсүүд дээр дээрээсээ давхралдан, арьсны нүхийг бөглөж хар батга гаргадаг байж мэдэх юм.

Хар батга гарахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хар батганаас сэргийлэхийн тулд арьсны орчинг тэнцвэржүүлэх тал дээр анхааран арчлах хэрэгтэй. Юун түрүүнд, нүүрээ тогтмол буюу өдөрт хоёр удаа угааж хэвшээрэй. Энэ алхам арьсны нүх сүвийг цэвэрлэж, хуримтлагдсан бохирдлыг устгаж хар батга үүсэхээс сэргийлнэ.

Хоёрдугаарт, арьсаа заавал гуужуулж байх хэрэгтэй (арьс чинь хэр эмзэг гэдгээс хамаараад долоо хоногт 1-2 удаа). Энэ алхмаар үхэжсэн эд эсийг унагааж, шинэ, эрүүл арьсыг доороос нь гаргаж ирэх учир чухал юм.

Гуравдугаарт, нон-комедоген (non-comedogenic) буюу арьсны нүхийг бөглөдөггүй бүтээгдэхүүн сонгон хэрэглэ. Энэ алхам бүх төрлийн арьсанд хамаатай; арьсны нүхийг бөглөдөггүй бүтээгдэхүүн хэрэглэж заншвал яваандаа хар батганы харагдац нь багасаад л ирнэ гэсэн үг. Ийм бүтээгдэхүүнүүд ихэвчлэн шошгон дээрээ ‘non-comedogenic’ гэж бичсэн байдаг.

Хар батгыг анагаагч: Wish Formula Blackhead Mask

Сая бүгдээрээ хар батганаас хэрхэн сэргийлэх тухай мэдэж авлаа. Гэтэл аль хэдийнэ хар батга гарсан бол яах вэ? Хариулт нь маш энгийн: Ердөө хар батганы эсрэг бүтээгдэхүүнүүд хэрэглэх юм шүү дээ!

Нэн ялангуяа солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүд хар батганы эсрэг серумээс өгсүүлээд маск хүртэл хамгийн үр дүнтэй шийдлүүдийг санал болгодог. Гэхдээ энэ дундаас ганц л бүтээгдэхүүн энэ талбарт бусдаасаа цойлон гарч ирч чадсан билээ. Энэ бол Wish Formula Blackhead Mask юм!

BLACKHEAD & BLACKMASK HOME SPA KIT

 

Уг маск нь таны арьсыг бүтэн жилийн турш хар батганаас ангид байлгаж чадах 3 алхамт бүтээгдэхүүн юм. Эхний алхмаар та хамар, эрүүний хэсгийн хар батга дээрээ зориулалтын наалддаг цаасыг нааж 10-15 минут байлгаад нүүрээ угаана. Энэ алхмын гол зорилго нь арьсны гүнд шингэсэн хар батгыг угаар нь цэвэрлэж, нүхжилтийн бохирдлын татан авах юм.

Хоёр дахь алхмаар тусгай хар чихний хөвөнгөөр хамар, эрүү хэсгээ арчин үлдэгдэл хар батга болоод үхэжсэн арьсны эд эсийг хөвөнд наалдуулан түүж авах юм.

Сүүлийн алхмаар цэвэрхэн болсон нүхжилтийг цаашид бөглөрч, ахин хар батга бүрэлдэхээс сэргийлж, нүхжилтийг агшаах бэлдмэл түрхэнэ. Ерөнхийдөө энэхүү хар батганы маск спад ороод гараад ирсэн юм шиг л, таны төсөөлснөөс ч илүү үр дүнг өгнө гээд хэлчхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй ээ. Яагаад гэвэл уг маскны найрлагад 10 төрлийн ургамлын ханд орсон бөгөөд жишээ нэг ургамал болох witch hazel гэхэд хар батга, илүүдэл тослогийг арилгах өндөр үр дүнтэй эмийн ургамал юм. Ийм учраас, энэхүү маск арьсыг эмзэгшүүлж, цочроолгүйгээр хар батгыг салган авч, арьсыг чанга, гөлгөр болгон тэжээлээр хангаж чаддаг. Бусад ижил төрлийн ямар ч бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй үр дүнтэй байгаа биз?

Дүнгэлт

Эцэст нь хэлэхэд, хар батганаас ганц шөнийн дотор салж чадахгүй ээ. Бидний амьдралын олон зуршил, төрөлхийн онцлог хар батгыг үүсгэгч хүчин зүйлс болдог. Гэхдээ асуудал болгонд шийдэл байна.

Wish Formula Blackhead Mask ялангуяа хар батганы эсрэг зах зээлдээ тэргүүлэгч бүтээгдэхүүн бөгөөд спад орсон юм шиг л үр дүнг авчирна гэдгийг нүүр бардам амладаг бүтээгдэхүүн юм. Иймээс бүсгүй та яг одоо энэхүү хар маскыг хэрэглээд үз. Тэгээд хар батга гэдэг үгийг үгийн сангаасаа нэг мөсөн аваад хаячих!

Дашрамд дурдахад, хэрвээ та солонгосын арьс арчилгаанд дуртай бол манай өмнөх нийтлэлүүдийг гүйлгээд нэг үзээрэй. Бүсгүй таныг шаналгааж буй арьсны асуудлын шийдлүүд бүгд бий.